Нийслэлээс өчигдөр /2021.01.29/ нийт 2594 иргэн 1488 тээврийн хэрэгслээр гарсан байна. Мөн 1380 автомашинаар 2628 хүн Улаанбаатарт иржээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орж, гарсан нийт 5222 иргэнд эрүүл мэндийн хяналт тавихад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Зорчигчдын тухайд, албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор зөвшөөрлийн дагуу хот хооронд зорчсон байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд өчигдөр эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ