Эцэг, эхчүүд сонор сэрэмж алдаж, хүүхэд нь ахуйн осолд өртөж бэртэх, улмаар амиа алдсан харамсалтай тохиолдол цөөнгүй. Ялангуяа бага насны хүүхэд халуун тогоонд түлэгдэх, гадны биет залгиснаас эмнэлэгт хандах нь их. Хөвсгөл аймагт бага насны хүүхэд зоос залгиж эмнэлэгт хүргэгдсэнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар нэг настай хүүхдийн улаан хоолойд тээглэсэн 15-ын зоосон мөнгийг мэс хүргэлгүй авч, амийг нь аварчээ.
Бага насны хүүхэд гадны биет залгиснаас эмнэлэгт хандсан тохиолдлуудаас ховор тохиолдол нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг байна. Зарим гадны биет хүүхдийн амь нас, өсөлт хөгжил, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй болохыг эмч нар анхааруулжээ. Тухайлбал, бага насны хүүхэд товчин зай залгисан цөөнгүй тохиолдол гарсан байна. Товчин зай нь хамгийн аюултай бөгөөд залгисан тохиолдолд яаралтай авах, эмнэлэгт хандах хэрэгтэй. Энэ аюултай гэмтэл 2- 4-хөн цагийн дотор үүсдэг байна. Товчин зайны диаметр том байх тусам гэмтэл нь төдий чинээ их. Мөн товчин зайг авахгүй удах тусам үүсгэх гэмтэл нь нэмэгддэг байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа алдахгүй байхыг
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ