Сэлэнгэ: Нийслэлээс тээвэрлэсэн хүнс, бусад ачаа барааг нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ: Нийслэлээс тээвэрлэсэн хүнс, бусад ачаа барааг нэвтрүүлэхгүй

Сэлэнгэ: Нийслэлээс тээвэрлэсэн хүнс, бусад ачаа барааг нэвтрүүлэхгүй

 УОК-ын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаад буй. Харин хүнсний бүтээгдэхүүн болон шаардлагатай ачаа барааг тээвэрлэсэн автомашин тусгай зөвшөөрлөөр хот хооронд зорчиж байгаа юм. Гэхдээ энэ чиглэлээр тээвэр хийж буй автомашинуудыг нийслэлээс Сэлэнгэ, Сүхбаатар сум руу нэвтрүүлэхгүй, Шаамар-6 пост дээр сэлгэн ачилт хийж байна.

Энэхүү үйл ажиллагааг сумын Онцгой комисс хариуцан зохион байгуулж байгаа юм. Мөн тус пост дээр ачааны машинуудыг бүртгэлжүүлж, ачаа бараанд ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж буй. Дараа нь, тээвэрлэн ирсэн ачаа бараа, хүнсний бүтээгдэхүүнийг иргэд, аж ахуй нэгжид хүргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу дээрх арга хэмжээг авч байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж