БНХАУ-д сурдаг оюутнуудыг хүлээн авах хугацаа болоогүй | News.MN

БНХАУ-д сурдаг оюутнуудыг хүлээн авах хугацаа болоогүй

БНХАУ-д сурдаг оюутнуудыг хүлээн авах хугацаа болоогүй

БНХАУ-д сурдаг оюутнуудыг хүлээн авах хугацаа болоогүй

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-д сурдаг оюутнуудыг хүлээн авах хугацаа болоогүй гэдгийг анхааруулав. Тус яамны Консулын газарт  урд хөршид суралцдаг оюутнууд буцаж, танхимаар хичээллэх хүсэлтэй байгаа талаарх хүсэлтээ гаргасан байна. Энэ дагуу Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан Хятадын Боловсролын яам, БНХАУ-ын Гадаад оюутны тэтгэлгийн асуудал эрхлэх хороонд тус тус хандсан байна. Харин БНХАУ-ын Засгийн газраас ГХЯ-аар дамжуулан “БНХАУ-ын Засгийн газар цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа гадаад оюутнуудыг эргэн ирж, танхимаар хичээллэх асуудлыг зохион байгуулах болно” хэмээн энэ оны нэгдүгээр сарын 19-нд албан ёсоор мэдэгджээ.

БНХАУ-ын Боловсролын яамнаас цар тахлын онцгой цаг үед Хятадад суралцдаг гадаадын бүх улсын оюутнууд тус улсын ГХЯ, Улсын цагаачлалын удирдлагын газраас гаргасан шийдвэрийг даган мөрдөж байгааг онцлон тэмдэглэжээ.

Дашрамд дурдахад, БНХАУ-ын Засгийн газар 2020 оны гурвавдугаар сарын 26-наас  эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг түр зогсоох шийдвэр анх гаргаж байв. Мөн оны есдүгээр сарын 23-нд “Хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн зорилгоор оршин суух, хувийн зорилгоор орших суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч сүүлийн үед БНХАУ-ын зарим хот, мужид covid-19 халдвар дотоодод их бүртгэгдэх нь ихэсч, зөөвөрлөгдсөн тохиолдлууд нэмэгдэх болжээ. Тус улсаас тун удахгүй хаврын баяр болох гэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр журмаа чангатгаж эхэлснийг  Гадаад харилцааны яамнаас мэдэгдэлдээ дурджээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж