Асрамжийн газрын 2 хүүхэд халдвар авчээ | News.MN

Асрамжийн газрын 2 хүүхэд халдвар авчээ

COVID-19

Асрамжийн газрын 2 хүүхэд халдвар авчээ

Асрамжийн газрын 2 хүүхэд халдвар авчээ

Хүн амын дунд covid-19 халдвар шинж тэмдэггүй байх магадлалтайг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Сүүлийн үед батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас гадна сайн дураараа covid-19 илрүүлэх шинжилгээ өгсөн хүмүүсийн дунд батлагдсан тохиолдол бүртгэгдэх болжээ. Энэ нь хүн амын дунд өвчлөл хөнгөн балархай хэлбэрээр байгаа нэг үзүүлэлт аж. Мөн асрамжийн газрын хоёр хүүхэд covid-19 халдварт өртсөн тул багшийг нь болон хамт байдаг хүүхдүүдийг тусгаарлажээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр Банк бус санхүүгийн байгууллагын ажилтны халдвар авч, асрамжийн газар ажилладаг эгч нь түүнээс халдвар авчээ. Улмаар асрамжийн газрын хоёр хүүхэд халдварт өртсөн аж. Энэ тухай тэрбээр “Банк бус санхүүгийн байгууллагын ажилтан эгчдээ халдвар тарааж, асрамжийн төвийн хүүхдүүд эгчээс нь халдвар авсан гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан тухайн хүүхдүүдийг болон багшийг нь ажиглан тусгаарлах байранд тандаж байна. Иймд халдвар хаана ч хэнийг ч өвчлүүлэх эрсдэл байна. Тиймээс хамт олны дунд эх уурхайгүй халдвар гарах эрсдэл байна гэдгийг анхааруулъя” гэлээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар "X апартмент"-д бүртгэгдсэн covid-19 халдварын нийт тохиолдлын тоо 14 болсон байна. Мөн Мixx pizza газрын хүргэлтийн ажилтан өвдсөнтэй холбоотой ажилтан болон гэр бүлийн нийт батлагдсан тохиолдол 11 болжээ. Мөн Наркологийн эмнэлэгт батлагдсан тохиолдлын гэр бүлтэй холбоотой тохиолдол 7 болжээ. Үүнээс гадна БГД-ын 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдварын голомт тасрахгүй үргэлжилж байгааг анхааруулав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hh 2021-01-30 202.126.89.68

.bzj

Avatar

Иргэн 2021-01-30 202.126.90.107

Вакцинаа оруулаачээ.улс төрийн томиллоо хийгээд солиороод бх юм.өвчлөл хурдацтай тархаж бна.дангөж ажилаа хийж эхэлтэл ахиад хорио тавих болвол юугаараа амьдрах юм бэ.лдооч гэсэн хэцүү бна.бидэнд сайд ч хэрэггүй.гнэ өвчнөөс хурдан салах арга хэрэгтэй бна.үүнээс болж уур уцаартай өвчинтэй болох шинжтэй.улс төрчид мөнгө төгрөгтэй болхоор ард түмэн ямар бгааг мэдэхгүй дээгүүр дэмий юм яриад нисээд бх юм.хонрж ажилаас гэж сүржигнээд бсан.хүмүүсээ хурдан вакжинжуулж ажилыг хийлгээд дэмжээд өгөөчээ ёс

Avatar

Зочин 2021-01-30 124.158.84.184

Тэр оруулаач гээд байгаа вакцин чинь хаа байгаан?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж