Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэх дөрвөн зорилт | News.MN

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэх дөрвөн зорилт

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэх дөрвөн зорилт

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэх дөрвөн зорилт

Монгол Улсын хүндэт иргэдээ!

Монгол Улсын Ерөнхийлөгчөө!

Монгол Улсын Их Хурлын Дарга, Эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Засгийн газрын гишүүд парламентад тангараг өргөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхайлан орох боломж олгосон Улсын Их Хуралд талархал илэрхийлье.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У. Хүрэлсүх та Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50% бууруулан, алдагдсан орд газруудаа төрд эргүүлэн авч, шударга ёсны тэмцлийг эхлүүлж, Монголын улс төрд ёс зүйн нэн шинэ жишиг тогтоолоо!

Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалж, газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, тавантолгойн цахилгаан станц, эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь заяатай шууд холбоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлж дуусгана гэдгээ илэрхийлье!

Манай Засгийн газар цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал, манай аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй асуудлууд, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төржилт зэрэг олон асуудалтай нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байна.

Тиймээс ч миний бие өнөөдөр чихэр мэт сайхан зүйл ярихгүй ээ! Харин өнөөдөр сонсоход давс мэт шорвог ч, Монгол улсын ирээдүйд тустай 4 зорилтыг товч танилцуулъя!

ЗОРИЛТ 1. Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө

Ковид-19 хэмээх жижиг вирус дэлхийн эдийн засаг, улс орнуудын засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн 2-р дайнаас хойш 2 сая гаруй хүний амь насыг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж, дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс 3 дахин хүндрэлтэй гэсэн тооцооллыг судлаачид хийсэн байна. Монгол Улс бүтэн 10 сарын турш дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэ зовлон биднийг тойрсонгүй ээ. Манай Засгийн газар Ковид-19 цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана. Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрсөн вакцинд үе шаттайгаар хамруулах ажлыг Засгийн газар өөрийн эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллана. Вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэх учиртай. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ. Гадаадад буй иргэдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ. Та бидний өмнө төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй аюулт цар тахлыг хамтын хүчээр даван туулахын төлөө Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахыг Улсын Их Хурал, УИХ-ын эрхэм гишүүд нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна!

ЗОРИЛТ 2. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн ч, хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг огцом буцаж сэргэх хандлага байгааг судлаачид онцолж байна. Тиймээс бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин одооноос цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлтгэлээ хангах хэрэгтэй. Иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн өсөлттүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Монгол улсыг нэгэн айл гэж бодвол бидний зарлага, орлогоосоо дунджаар жил бүр 2 тэрбум ам долларын алдагдалтай байдаг. Монгол гэдэг өрхийн амьжиргааг залгуулдаг эх үүсвэрийн 93 хувь нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг нөхөн сэргээгдэхгүй баялгаас бүрддэг. Шулуухан хэлэхэд нүүрсийг орлох Шинжлэх ухаан, технологийн шийдэл гарахад л Монгол хэмээх өрх айл цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй болно. Бид цаг алдаж болохгүй ээ! Давс мэт шорвог шийдвэрүүд Монголын эдийн засагт хийгдэхээс өөр гарцгүй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байх үед нь амжиж шийдэл гаргах учиртай. Тиймээс Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгох болно. Урагшлан хөгжсөн, уруудан доройтсон аль ч улс орнуудын шалтгаан шинжлэх ухааны салбарын хөгжлийн түвшинтэй шууд холбогддог. Эдийн засгийн хөгжил, түүнийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн суурь ч Шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн салбараас ихээхэн хамаарна! Шинжлэх ухааны академи, инновацийн хүрээлэнгүүдийг уялдуулж, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулна. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгыг шударга хүртээмжтэй хувиарлахын тулд Үндэсний Баялгын Санг байгуулна. Үндэсний Баялгийн Сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны 3 чиглэлтэй байна. Баялгийн сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Улсын Их Хуралтай нягт хамтран ажиллана. Засгийн газрын тэргүүний хувьд “Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан эдийн засгийн дараах салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжих болно. Уул уурхайгаас гадна, Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч,  Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, Мэдээлэл, технологийн  салбар үүнд багтна. Яагаад эдгээр салбаруудыг бусдаас онцлов гэдгийг цөөн үгээр тайлбарлая!

Юуны өмнө бид байгалийн баялагтаа нэмүү өртөг шингээх учиртай. Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. Ганцхан жишээ дурдахад Эрдэнэс таван толгой ХК-ны олборлолтын аманд 1 тонн коксжсон нүүрсний үнэ 63.0 ам доллар байдаг. Тээвэрлэгдэн Ганцмод боомтод хүрч угаагдахад үнэ нь 200.0 ам доллар болж өсдөг. Монгол Улс жилд 6.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авч байна. Үүний 1 тэрбум ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүнд зарцуулдаг. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ. Аж үйлдвэржсэн орон болоход дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Ингэснээр жилд Монгол Улс тээврийн зардлаас 600-900 сая ам.доллар хэмнэж, нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой. Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбох болно. Далайд гарцгүй манай улсын хувьд тээвэр логистикын салбарыг цогцоор нь хөгжүүлэх нь туйлын чухал юм. Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авдаг. Жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг. Энэ урсгалыг багасгахын тулд Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай барьж, дуусган 5-р цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно. Манай улс нэг хүнд ноогдох малын тоо болон газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараар 192 орноос 180 дүгээрт эрэмбэлэгдэж байна.  Жил бүхэн бид дунджаар 605 сая ам долларын хүнсний бүтээгдхүүнийг гаднаас худалдан авч байна. Тиймээс импортыг орлох, экспортын баримжаатай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулна. Цар тахлын дараа хамгийн хурдтай сэргэх салбар бол дэлхийд аялал жуулчлалын салбар гэдэг нь ойлгомжтой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг  либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Бахархам түүх, баялаг соёлынхоо өв уламжлалд түшиглэн бүтээлч эдийн засгийн салбарыг хөгжүүлнэ. Соёлын яамны менежментийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ. Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ. Цаашид Монгол улс төв Азийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болох суурийг тавина.  Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж,  ширээний ард хурал хийх биш, самбарын өмнө шийдэл ярилцах Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид “Эдийн засаг, хөгжлийн яам”-ыг байгуулах болно. Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно.

Хөгжлийн бодлого, тогтвортой байж чадвал улсын төсөв илүү оновчтой зүйлд зарцуулагдаж, татвар төлөгчдийн урам сэргэнэ гэдэгт итгэж байна. Баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид та бүхэнтэй Монгол улсын Засгийн газар импортлогч улсаас экспортлогч улс байхын төлөө, Хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн жам ёсны урсгалтай уялдуулан шинээр зохион байгуулна. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Хот уруу тэмүүлэх тусам үнэтэй, хөдөө очвол эдийн засгийн дэмжлэгтэй байх эрхзүйн орчин бүрдүүлнэ. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа Их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн Нийслэлийн удирлагад даатган орхихгүй ээ! Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.

ЗОРИЛТ 3. Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо  

Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ!  Миний бие та бүхэнтэй санал солилцох дараагийн хэсэг бол амьдралын чанарын асуудал юм. Бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг тунхагласан. 1980 онд төрсөн хүний хувьд Ардчилсан хувьсгалын эхэн жилүүд миний хүүхэд нас байлаа.  Нийгмийн өөрчлөлтийн давалгаанд цохигдож, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог биерээ мэдэрсэн үеийнхэн манай 80-аад оныхон бизээ! Өнгөрсөн 30 жил бидэнд хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, олон намын засаглал бүхий парламентийн тогтолцоо, зах зээлийн эдийн засаг зэрэг олон чухал зүйлийг өгсөн. Хэдий тийм боловч баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэн, нийгмийн шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь бас л гашуун үнэн билээ.   Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг амьдралын чанарын эерэг өөрчлөлтөөр л хэмжих учиртай. Үнэндээ бид иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт хийж чадсангүй. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байна. Цаг алдалгүй дундаж орлоготой иргэдийг дэмжиж үндэсний цоо шинэ тогтолцоонд шилжин орохгүй бол дундчуул маань ядуурлын гүн далай уруу өдрөөс өдөрт живсээр байна. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд манай улсын хувьд хамгийн чухал зүйл бол Орон сууцжуулах асуудал юм. Манай Засгийн газар ирэх 3 жилийн хугацаанд Залуус 1, 2, 3 хорооллыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бий болгох хоёрдахь хөшүүрэг бол чанартай боловсрол юм. Боловсрол хүний амьдралыг ядуурлаас чинээлэг түвшинд шууд аваачиж чадах хүчирхэг онгоц билээ. Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар 7 дугаар байрт эрэмбэлэгддэг ч, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт, хөгжүүлэх байдлаар 59 дүгээрт, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Хатуухан хэлэхэд манай боловсрол дэлхийд өрсөлдөх чадвараа өдрөөс өдөрт алдсаар байна. Тиймээс монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар,  их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх  зэрэг асуудлыг онцгой анхаарна.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүхэн зарлаж, Монгол улсад зайлшгүй хэрэгтэй шинэ үеийг бэлтгэхэд анхаарал хандуулан ажиллана. Засгийн газраас Боловсролын шинэчлэлийн багц хуулийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барих болно. Амьдралын чанарын асуудалд эрүүл мэндийн салбар онцгой ач холбогдолтой билээ. Монголчууд бидний хувьд зүрх судасны өвчлөл болон хорт хавдрын өвчлөл хамгийн түгээмэл. Мэргэжлийн хүмүүс гол шалтгааныг эрт оношлуулж чадаагүй, мөн амьдралын буруу хэв маяг гэж тайлбарладаг. Иргэн бүр жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд Монгол улс цаг алдалгүй шилжин орох ёстой. Ирэх 4 жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно. Ингэснээр бид жилд 100-120 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулж байгаа урсгалыг 30-40 хувиар бууруулах боломжтой юм. Эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх шинэ соёл бидэнд хэрэгтэй байна. Өглөө эрт босдог, орой эрт унтдаг үндэстэн болох шаардлага байна. Дархлаа, хоолны илчлэг, амин дэмийн талаарх ойлголтыг бага наснаас нь цэгцтэй ойлгуулах боловсролын тогтолцоо хэрэгтэй байна. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоо засч, хайртай хүмүүсээ хорхогоор дайлахаа больж, жингийн илүүдэлтэй тэмцэх үндэсний соёлыг хамтдаа бий болгоцгооё! Үүнээс гадна дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд халамжаас хөдөлмөрт шилжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд дэх оролцоог нэмэгдүүлэх, банк санхүүгийн төрөлжсөн тогтолцоо бий болгох зэрэг амин чухал асуудлуудыг үе шаттай шийдвэрлэнэ.

ЗОРИЛТ 4. Шударга ёс, цахим засаглал

Жанжин Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30,000 иргэд цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ! Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авилгатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно. Авилгын индексээр бид өнөөдөр 106 д эрэмбэлэгдэж байна. Авилгал үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авилгатай хийх тэмцэл амар биш ээ. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус Шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно! Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан Төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно. Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагын ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентийн тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намдуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. "E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авилгалыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90% хүртэл хийх болно.  Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна. Энэ бол орон тоо нэмж буй зүйл бишээ харин төрийн бүх шатны байгууллагуудын орон тооны давхцлыг байхгүй болгож, төрийн данхайсан бүтцийг 30-40 хувиар бууруулах цорын ганц шийдэл юм. Цахим гарын үсгийг нэвтрүүлнэ. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хуулиар хангана. Төрийн хүнд суртал багасч, иргэн таны цаг хугацаа хэмнэгдэнэ. Төрийн байгууллагын албан тушаалтнууд өөр хоорондоо бэлэг солилцдог, хамтран ажиллах гэрээ хийдэг,  анхан дунд шатанд  зохиомлоор хүнд суртал үүсгэдэг асуудлыг таслан зогсоох ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна! Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд манай Засгийн газар дөрөвдэхь засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нягт хамтран ажиллана. Засгийн газар чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн ажиллана. Олон нийтийн дунд эргэлзээтэй маргаан дагуулдаг томоохон асуудлуудаар бодит мэдээллийг өгч, илүү судалгаатай, баримттай хандахад дэмжлэг үзүүлж ил тод, нээлттэй хамтран ажиллахыг эрхэмлэнэ. Мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс орнуудтай бүх чиглэлд нээлттэй, идэвхитэй түншлэн ажиллана. Даяршин буй дэлхий ертөнцөд өөрийн үндэсний онцлого, сэтгэлгээ, ахуй, давтагдашгүй мөн чанараа эрхэмлэж, үндэсний ялгарлаа хайрлан хамгаалж, дэлхий дахинд Монгол орныг сурталчлан таниулах ажлыг далайцтай зохион байгуулах болно. Үе үеийн Ерөнхий сайдуудаас бүрдсэн “Үндэсний бодлогын хүрээлэн”-г байгуулж тогтмол ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна.  Манай Засгийн газар бүх өмнөх бүх Засгийн газрын зөв бодлогын залгамж чанарыг хадгалах болно. Ардын намын Засаг, Ардчилсан намын Засаг гэж байхгүй ээ! Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тиймээс үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлж, дотооддоо сөргөлдөх биш дэлхийн бусад улс орнуудтай хөгжлийн үзүүлэлтээр уралдацгаая! Иргэн бол төрийн үндэс. Иргэний болон хувь хүний эрхийг хамгаалах нь ардчилсан төрийн журамт үүрэг билээ. Төрийн бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын хувь хүний эрхийн тухай мэдрэмж, мэдлэгтэй байхыг ажлын байрны гол шалгуур болгож, хүний эрхийг хамгаалж, төр бол иргэддээ үйлчлэх үүрэгтэй гэдгийг ухамсарлуулан ойлгуулахад онцгой анхаарна. Бүхэл бүтэн Засгийн газар төрийн албан хаагчийн сэтгэлгүй, хариуцлагагүй үйлдлээс болж өмнөөс нь Ёсзүйн хариуцлага хүлээж огцорсон гэдгийг шат шатны төрийн албан тушаалтнууд хэзээ ч битгий мартаарай!!! Цаашид төрийн алба шат шатандаа хариуцлага хүлээдэг, ёсзүйтэй, хүнлэг, сахилга баттай байж, гүйцэтгэлд тулгуурлан үнэлэгддэг байх соёлыг нэвтрүүлнэ.

Монгол Улсын хүндэт иргэдээ!

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн солбилцолд, Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны бодлого хэрэгжиж эхлэсэн эхний жил Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байгааг түүхэн хариуцлага хэмээн хүлээн авч байна.

“Дэлхий дээр Монгол хэмээх улс орон хэдий чинээ удаан оршин тогтнож, хөгжин дэвжих эсэх нь одоо үеийн бидний бодвоос зохих хүнд үүрэг мөн” гэсэн Монгол Улсын 12 дахь Ерөнхий сайд А. Амарын үгийг энд ишлэхийг хүслээ!!!

Дахин хэлэхэд манай Засгийн газар магадгүй өнөөдөр Давс мэт шорвог ч, хожмын Монгол улсын хөгжилд түүхэн хуудас болохоор хүндхэн шийдвэрүүдэд төвлөрөн ажиллах болноо!!! Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршдог гэдэг! Монгол улсын маргаашийн төлөө, өнөөдрийн үе ачаагаа үүрч, хариуцлагаа хүлээх ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд!

Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж,

Үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж,

Хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж,

Хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж,

Амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож,

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн бэхжүүлж,

Хувь хүн биш, хууль засагладаг шударга төртэй байхын төлөө өөрт байгаа бүх боломжоо дайчилж, хичээнгүйлэн зүтгэх болно!

Эцэг дээдэс маань 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг, Эх орон минь 30 жилийн дотор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, Азийн Их Хүлэг улс болон хөгжих болтугай!

          Монгол улс Мандан бадарч, Мөнх хөх тэнгэр өнөд ивээх болтугай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-30 64.119.20.240

Рио – Тентогийн жижүүрийн Засгийн газар ш дээ. Хоёр жилийн л настай. Энэ хооронд ОТ – гоор жаахан оролдох байх. Гэвч энэ асуудлыг ОТ – гоор угжуулдаг ЗАНДАНШАТАР8 НЯМДОРЖ, АМАРСАЙХАН гэх мэтийн хүмүүс урагш ахиулахгүй зогсооно. Ингээд огцорно. Дараагийн ерөнхий сайд Амарсахан бэлтгэгдэж байна. 2 жилийн настай ийм ЗГ -ууд үргэлжлэнэ дээ. Одоо бид Өмнөд америк, Африкийн зам дээр баттай зогсож байна.

Avatar

Иргэн Хүрлээгийн Батсайхан Б Г Д 14 хорооны иргэн 2021-01-30 202.131.244.210

Сайн байна уу? Ерөнхий сайдаа Та яг цаг үе нь таарсан нилээд эгцэгтэй хүнд үед гарч ирлээ. гэвч монгол хүн болсон хойно хэрхэвч шантарч болохгүй тэмцлийн тайван замыг сонгон ажлаарай эвт шаазгай буга барина гэдэг маш их үнэ цэнэтэй үг юм. танд ажлын их амжилт хүсэе.би хамт тэмцэхэд бэлэн байгаа шүү? Үнэний төлөө11

Avatar

Зочин 2021-01-30 146.115.161.230

Sejig sejig. Yaj mongol uragshilnaa. Harvard tugsluu gej hudal $haagaad mungun ayagata suutei tosoj barij baisan n bur sejig. Bi huvidaa kennedy (harvard iin salbar ) surguulid iim nertei oyutan haraagui shuu

Avatar

Төрийн ахмад ажилтан Ш.Зул 2021-01-30 66.181.177.83

Хүрэлсүх хүн таньдаг юм байна.Одоо аргагүй ийм чадвартай ажлын туршлагатай юм үзэж нүд тайлсан оюунлаг залуучуудын төлөөлөл Монголын засгийн тэргүүнээр томилогдож байгаа нь улс орон маань хөгжин дэвжихийн эхлэл гэж үзэж байна.Ерөнхийлөгч УИХ олон намууд ахуйн нэгжүүд нийт ард иргэд хамтран нэгэн зорилготой байж Засгийн газраа дэмжин ажиллавал дэвшүүлсэн зорилт амархан хэрэгжих болно амжилтийн төлөа зүтгэе.Амжилт хүсье

Avatar

Галч 2021-01-30 202.9.40.102

Бичгийн чадвар бол үгүй юмаа

Avatar

Зочин 2021-01-30 192.82.71.180

…тэр яахав ээ гол ажил хийж бүээх нь чухал

Avatar

Зочин 2021-01-30 66.181.161.83

Za mongol ulsiig hurdan hugjuulie gj bgaa bol uildvrjuuleltiig yaraltai ehluulj dotoodod hereglehgdeh buteegdehuunee uursduu uildverle darhanii tumurlugiin uildver ahij shine uiidver barij dotoodoo tumriin hudree bolovsruulj buteegdehuun gargah urdaas baraa oruulahiig zogsooh uul uurhain salbariig strategiin tuvshind ashiglaj tuuneesee baylgiin san uusgeh mal gazar tarialang hugjuulj hunsnii homsdolgui bolgoh turuus tursun terbumtanguudiig bugdiiig ni shalgaj hurungiig ni ulsiin orlogo bolgoh

Avatar

ӨӨР ХҮН 2021-01-30 66.181.182.197

ЗӨВ ҮГ ХЭЛЛЭЭ ЗОРИЛОГ НЬ ЗӨВ БАЙНА ЗОРИЛГООН БИЕЭЛҮҮЛЭХД НЬ АРД ТҮМЭН ТУСЛАХ ХАМАТ БАЙХ НЬ ЧУХАЛ
АВИЛГАЛ БОЛ ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ
ХАМГИЙН ИХ АВИЛАГЖСАН БАЙГУУЛАГ БОЛ 1ГАЗАРЫН АЛБА 2 МЭРЭГЖЭЛИЙН ХЯНАЛТ ШҮҮХ ,4 ПОРУКОР 5ЦАГДАААА
ГАЗАРЫН АЛАВ МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛТЫН БҮРЭН ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ
АВИЛГАЧ ПРУКОРУУДЫН ОДОО ШАЛГАЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ БАРИГДААГҮЙ ХҮН ЦӨӨНГҮЙ БИ ХУВИДААН 4 БА ТҮҮНЭЭС ОЛОН БАЙРТАЙ ХҮН БИ ГЭЖ ДУУЛДДАГ

Avatar

Зочин 2021-01-30 66.181.182.197

ЗӨВ ҮГ ХЭЛЛЭЭ ЗОРИЛОГ НЬ ЗӨВ БАЙНА ЗОРИЛГООН БИЕЭЛҮҮЛЭХД НЬ АРД ТҮМЭН ТУСЛАХ ХАМАТ БАЙХ НЬ ЧУХАЛ
АВИЛГАЛ БОЛ ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ АВИЛГАЛ ТӨРИЙН БАЙГУУЛАГД Л БАЙДАГ ЮМ
ХАМГИЙН ИХ АВИЛАГЖСАН БАЙГУУЛАГ БОЛ 1ГАЗАРЫН АЛБА 2 МЭРЭГЖЭЛИЙН ХЯНАЛТ 3 ШҮҮХ ,4 ПОРУКОР 5ЦАГДАААА
ГАЗАРЫН АЛАВ МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛТЫН БҮРЭН ӨӨРЧЛАХ ХЭРЭГТЭЙ
АВИЛГАЧ ПРУКОРУУДЫН ОДОО ШАЛГАЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ БАРИГДААГҮЙ ХҮН ЦӨӨНГҮЙ БИ ХУВИДААН 4 БА ТҮҮНЭЭС ОЛОН БАЙРТАЙ ХҮН БИ ГЭЖ ДУУЛДДАГ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2021-01-30 150.129.143.215

8/САЛБАРЫН САЙД БИШ, БОДЛОГЫН САЙД.1996 оноос манай сайд нар салбарын биш бодлогын сайд болсон.Шинээр томилогдсон залуу сайд нар салбарын мэргэжилтний явцуу хүрээнээс ахиж, улс орны хэмжээний бодлого тодорхойлоход манлайлан оролцогчид болох түвшний манлайлагчид болох хэрэгтэй. Сайхан УИХ-ын чуулганы танхимд ХАА-н сайдад хотын махны хангамж хамаагүй, нийслэл хариуцна гэж нэг гишүүн хэлж байна лээ. Энэ буруу ойлголт.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2021-01-30 150.129.143.215

7/ТАЛ ДААХ.Яам, аймаг, сумын түвшинд нэг хүн бүх ажлыг хийж барахгүй тул удирдлага нь аль нэг ажил, салбараа албан бус тохиролцоогоор илүү хариуцна.Нэг нь мал аж ахуйгаа, нөгөө нь газар тариалангаа, гурав дахь нийгмийн салбартаа илүү цаг зав гаргана гэсэн үг. Үүнийг ТАЛ ДААХ гэнэ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2021-01-30 150.129.143.215

6/ОРОН НУТГИЙН СУДСЫГ НЬ БАРЬЖ АЖИЛЛАХ.Хуучнаар СнЗ аймаг, сум, баг, өрх бүрт хүрч ажилладаг байсан. Одоо ЗГ-т хариуцсан эрх мэдэл бүхий бүтэц ч, удирдлага ч алга.Бүдүүлэг сонсогдож болох ч, аль аймаг, сумын сургуулийн дотуур байрны хүүхэд хоолондоо цадаж байна уу, бөөстөж байна уу, үгүй юу гэдгийг тэр үеийн ЗГ мэддэг байсан юм.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2021-01-30 150.129.143.215

4/ХҮРЭЭН ДОТРОО.Өөрийн хариуцсан биш, бусад байгууллага, хүний хариуцсан асуудлаар аливаа амлалт өгч, үүрэг хүлээхгүй байх.Биелэгдэхгүй байх магадлалтай.5/МАНЛАЙЛАЛ. Өөрийн мэдлэг, ёс зүй, ноён нуруу, жудгаараа бусдыг араасаа дагуулахыг ойлгоно.Орчин үед манлайллыг хувь хүний хандлагын асуудлуудтай холбож үздэгтэй энэ нь тэр бүр таарахгүй.Ёс зүйн алдаа өршөөгдөхгүй гэдгийг байнга санах.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2021-01-30 150.129.143.215

2/”ТОЛГОЙГООРОО ХАРИУЦАХ”Аливаа ажлыг олон хүнд биш, гол нэг хүнд биечлэн хариуцуулах. Тэр хүн цаашаагаа хэнтэйгээ яаж хамтран ажиллах нь түүний эрх. Гүйцэтгэлийн үр дүнг зөвхөн биечлэн хариуцсан хүнтэй тооцно.3/ГОЛ ЗАНГИЛАА АСУУДЛЫГ эхэлж шийдэх Шалтгаан, үр дагаварын холбоотой олон асуудлаас гол асуудлыг олж шийдвэл бусад нь түүнийг дагаад аяндаа шийдэгдэнэ гэдгийг бодолцох,

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2021-01-30 150.129.143.215

Миний бие социализм, капитализмын үед сум, аймаг, саарал ордонд мэргэжилтний түвшинд 40 жил ажиллахдаа ажигласан зүйлүүдээ тэрлэв. Залуу сайдуудад хэрэг болж магад./ЭРЭМБЭЛЭХ.Ажлаа хугацаагаар нь, ач холбогдлоор нь, эрэмблэх.Хугацаагаар гэдэг нь хууль, дээд байгууллагын шийдвэрт хугацаа заасан, эсвэл хугацаа алдсанаас сөрөг үр дагавар ихтэй асуудлыг, ач холбогдол гэдэг нь тухайн асуудлыг шийдвэрлэснээр гарах эерэг, сөрөг үр дагаварыг ойлгоно,

Avatar

ЖИНЧИН ХҮВГҮҮН 2021-01-30 103.212.119.75

ЭРХЭМ ХҮНДЭТ ЭХ ОРОНЧ МОНГОЛЧУУД АА! МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛ ДОР АУГАА ИХ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ МЭРГЭН СУРГААЛИЙГ БОЛГООЖ, ҮЗЭЛ БОДОЛ, ҮЙЛ ХЭРГЭЭ НЭГТГЭЖ, ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ, НАМЧИРХАЛ, ЭЛДЭВ ТАЛЦАЛ ХАГАРЛЫГ АРИЛГАЖ, ТОХИОЖ БУЙ БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛЖ, ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРААС ДЭВШҮҮЛЖ БУЙ ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ОЮУН УХААН, АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨ ДАЙЧЛАН ЗҮТГЭЦГЭЭЕ! АРД ТҮМЭН МИНЬ ТА БҮХЭНДЭЭ ХАНДСАН ЖИРИЙН ИРГЭНИЙ ЭНЭХҮҮ УРИАЛГЫГ БОЛГООН СОЁРХОНО УУ!

Avatar

Зочин 2021-01-30 103.10.21.52

За ард түмэн минь ШИНЭ ЗГ аа ШИНЭ ЕС аа дэмжээд өгөөрэй Энэ залуу овоо ажил хийчих байх аа Салбар салбарын дунд доод шатны ажилтан албан хаагчид АЛДАА МАДАГГҮЙ АЖИЛЛАХ хэрэгтэй Сая ганц 2 хүний хариуцлагагүй сэтгэлгүй ажилдаа хайнга хандсанаас болж УЛС ОРНОО ЭЗЭНГҮЙРҮҮЛЖ эгээтэй л УЛС ОРНОО хөмөрчих шахлаа ….Төрийн болоод гүйцэтгэх шатны албан хаагчид минь ажлаа л ХАРИУЦЛАГАТАЙ хийж үзээрэй дээ ТА БҮХНИЙГ ТАЛ ТАЛААС ЧИНЬ олон нүд ДАЛДААС ХАРЖ БАЙГАА …Учир нь алдаан дээр чинь дөрөөлөх гэж

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Олон асуудал дотроос түүнийг шийдвэл бусад нь аяндаа шийдэгддэг гол асуудлыг эхэлж шийдэх. 2021-01-30 150.129.143.215

Хэт олон зорилт тавиад хүчээ тарамдуулах вий..Шалтгаан, үр дагаварын уялдаатай олон асуудал дотроос түүнийг шийдвэл бусад нь аяндаа шийдэгддэг гол асуудлыг эхний ээлжинд шийдэх.Ж-нь, Улс төрийн авлигыг шийдэхийн тулд намын санхүүжилтийг, уул уурхайн авлигыг шийдэхийн тулд лизензийн наймааг, түгжрэлийг шийдэхийн тулд хөдөөд амьдрах нөхцлийг сайжруулах, иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлийг дээшлүүлэхийн тулд хувийн тэтгэврийн санг, бэлчээрийн доройтлыг арилгахын тулд малын тоог биш, чанарыг г.м.

Avatar

Зочин 2021-01-30 98.253.30.34

ehendee surtei surtei medegdel hiigeed ingej l baidgiin medehgui bish. daraa n uhtlee idej uugaad neg bol shorond neg bol gadagshaa zugtaah bailgui dee.

Avatar

Зочин 2021-01-30 185.220.102.248

!!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-30 64.119.23.212

Номин ухаалаг хvн. Соелын асуудлаа дэлхийн энгээр харж чадах ухаан тvvнд термел бий.Тийм болохоор юунаас айх вэ. Хурдтай ажиллаж сайн туршлагажих хэрэгтэй. Харин тvрvvчийн сайд шиг урлагийг юу юугvй гудамжинд гаргаж хеглехгvй шvv.

Avatar

Зочин 2021-01-30 64.119.23.212

Нямдорж залууст тvшиг болно. Монгол терийн минь САТАЙ САЙД шvv.

Avatar

Зочин 2021-01-30 202.9.47.20

Исмэл гуайг та андуурч лаа. Хүнийг өөр хүний нэрээр дуудах муухай.

Avatar

Зочин 2021-01-30 64.119.23.212

Еренхий сайддаа амжилт хvсье. Эхлvvлсэн шудрага есны асуудлаа туйлд нь хvргээрэй. Шудрага бусын хонгилыг бvрмесен нураагаарай. Туршлагатай, хуулийн ендер мэдлэгтэй, шудрага Ц.Нямдоржгуайг кабинетдаа авч ажиллуулсан нь маш зев, ухаалаг шийдэл болжээ.

Avatar

Зочин 2021-01-30 64.119.18.182

Tsetserlegiin ahlah bulgiinhen shig zasgiin gazartai alia uls ene delhiid deer hovor. Hyatad Amerikiig 80 tai ovooAngli 100tai chavgants gantsaaraa buren erhteigeer udirdaj delhiin shildeg uls bolgoj bna. Harin manaih metiin malnuudiig zaluu hun gej huuraad toroor ni toglodog. Tedniig ashiglahad amar, hudaldaj avahad bur ch amar yagaad gevel 1t genen, 2t teneg, 3t yaduu.

Avatar

иии 2021-01-30 202.9.46.210

юу хүлээхэв дээ энэнээс 400 сая жуулчин, хөшөө гээд баахан шаасан, тоглоомын сайд. Богино настай зг байна дөө сонгуулийн дараа л дараагийн ээлж хоолондоо

Avatar

Mongoliinhoo toloo 2021-01-30 67.81.184.102

Demjigtun 3saya Mongolchuud mini!
Yumand uchir sumand nachir bii. Yg odoo bid negdej eh ornoo avrah tsag tohiroo udirdagch ni burdlee

Avatar

зочин 2021-01-30 64.119.27.62

Энэ бол өөрийнх нь оюун тархинаас өөрийнх нь гараар гарсан байна
сайдууд бүгд ингэж өөрсдөө бичиж ярьж хэлд ормоор байна хүнээр үгээ бэлдүүлнэ
гэж хэрэггүй жаахан өөрөөр ажиллах боловуу тийм шинж ажиглагдаж байна
энэ бол бодиттой л амьдралд ойрхон сонсогдож байна
гол нь хийж хэрэгжүүлмээр байна
энэ олон цэргийн бас цэрэгжсэн байгууллагуудынхаа учрыг олмоор байна
давхар давхар орон тооноос салах хэрэгтэй
цэргийнхний иргэний хяналт гэдэг юм бүдгэрээд л бүдгэрээд дуусах вий

Avatar

Иргэн 2021-01-30 122.201.31.199

ЕС Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн зорилтууд санаанд нийлж байна дэмжиж байна. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-01-30 103.10.21.52

ЕРӨНХИЙ 4 ЗОРИЛТ задлаад зүтгэхээр 40 зорилт ….за ЕС минь зүтгээд байгаарай …ХУРДТАЙ л ажиллаарай даа Эзэнгүй ОРОН СУУЦУУДЫГ ЭЗЭНТЭЙ БОЛГОЖ иргэдээ ОРОН СУУЦАНД оруулаарай ЭХНИЙ ЭЭЛЖИНД БЭЛЭН БАЙГАА ОРОН СУУЦУУДЫГ ард иргэдэд олгох ЗГ+ ААН +ИРГЭН =ОРОН СУУЦ гэсэн ажлыг зохион байгуулаач Үе үеийн ЗГ ЕС нараас илүү ажиллаарай Эхний алхам ИРГЭДЭЭ ОРОН СУУЦЖУУЛ ….МАН ЗГ ЕС даа ДАРАА БИТГИЙ БОЛООД БАЙГААРАЙ ДАА ….

Avatar

bolgoomjtoi 2021-01-30 103.11.192.106

ganbaatar metiin pop gainuud ih gai bolno doo, erunhiilugchiin songuuli bas baina! genco ineej bgaad l um hiine shuu

Avatar

Үхэр монгол 2021-01-30 202.9.40.186

Маш сул юмаа

Avatar

Зочин 2021-01-30 66.181.190.23

олон жил сайхан сайхан амлалт хөтөлбөр сонслоо. Ийм бүрэлдэхүүнтэйгээр цааш явах ч дээ хэцүү байх.

Avatar

Сүхбаатар 2021-01-30 64.119.23.174

Ерөнхий сайд Л.Оюун Эрдэний хэлсэн үгийн уншлаа. Улсынхаа зоригыг маш зөв тодорхойлжээ.Одоо монголчууд бид Засгийн газраа дэмжиж Засгийн газар ч зорилтоо тууштай хэрэгжүүлж ажиллах үлдлээ. Шударга төр, шударга ёс зүйгүйгээр юү ч бүтэхгүй. Иймд хуулиа хэрэгжүүлдэг шударга шүүх, төртэй болцгооё.

Avatar

Зочин 2021-01-30 139.5.216.195

Ene Oyuk Putlertei gants uulzaad l nam bolnodoo

Avatar

arai chdee 2021-01-30 60.104.114.248

Nomin arai bishee

Avatar

Зочин 2021-01-30 202.179.25.10

За яахав дээ, залуусаа дэмжих ёстой.

Avatar

Зочин 2021-01-30 202.179.21.224

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ээ, амжилт хүсье. Манай орны нийгэмийн өмнө тулгамдсан оновчтой, амин чухал зорилт дэвшүүлсэн юм вэ? Таны дэвүүлсэн санал, хэлсэн үг өчүүхэн миний санаад яв сав нийцэж бгаад ахмад хүний хувьд баярлаж, талархаж бна. Элбэгдорж шиг цээсэн цэлмэг ярьчахаад өөр бодлого явуулдаг, зарим удирдагчдын сонгогчдод таалагдах гэж шилний цаанаас чихэр долоолгодог бодлогоос ангид бай. Өндөр боловсролтой ийм залуучуудад гэрэлт ирээдүй бна. Саад бэрхшээл, зовлон хүндэрэлд бүү шантар.

Avatar

Олон түмэн 2021-01-30 64.119.18.98

Энэ муухай юмыг дараагүй байхад хичнээн сайхан юм яриад хэрэггүй,
Та бүхний хамгийн гол ажил;
1. Вакцин
2. Вакцин
3. Вакцин

Avatar

Олон түмэн 2021-01-30 64.119.18.98

Хүрэлсүх ойрын хугацаанд вакцинжуулж эхлэнэ гэж байсан, Юун 100 хоног вэ, түргэлж шуурхайлаачээ, тэгэж байж л эрүүл мэнд, эдийн засаг 2-оо аварна шүү дээ

Avatar

Зочин 2021-01-30 124.158.96.210

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэнэ. Хувь хүн биш хууль засагладаг шударга төртэй болно. Ингэж хэлдэг МАН -ын анхны ЕС боллоо. АН -ынхан ч ингэж хэлж чадахгүй дээ. Баяр хүргэе, амжилт хүсье. Залуу эр ондоо юмаа.

Avatar

Зочин 2021-01-30 66.181.161.10

QR Код ч яахав хамгийн гол нь захын нэг үйлчилгээний газар хүний ригестрийн дугаар бичиж авах гээд байх юм регистрийн дугаараар банкны болон бусад мэдээллээ хадгалсан хүмүүс залилангийн золиос болно шүү

Avatar

Зочин 2021-01-30 103.26.193.236

Оюу толгойн асуудалд маш болгоомжтой, ухаалаг, улс төржилтгүй (популизмгүй) хандаж, сунжруулаад байлгүй бушуу шийдэх хэрэгтэй!! Гэрээ муу болсон нь Рио-ийн буруу биш, манайхан өөрсдөө л 34% авна гэж зүтгэж тэнэглээд ийм болгочихсон шүү дээ!! Анх гэрээний төсөл дээр хэлэлцээ хийж байх үед Рио "танайх % эзэмших хэрэг байгаа юм уу?" гэсэн анхааруулга өгсөн ч манайхан зөрүүдлээд өнгөрсөн юм!!!! Ашигт малтмалын хуулинд Монголын төр 34% хүртэл хувьцаа эзэмшиж БОЛНО гэж заасан учраас одоо бүрмөсөн татг

Avatar

Зочин 2021-01-30 103.26.193.236

.. татгалзах боломжтой!!!

Avatar

Зочин 2021-01-30 64.119.18.182

OTn gereeg tsutslaj hoon gargah heregtei. OT baihgui baihad ch Mongolchuud bolj l baisan baigaad sahil hurtej shal dordoj bna

Avatar

Зочин 2021-01-30 139.5.219.22

ТТ -Н СТАНЦЫГ ТОМООХОН ЧАДВАРТАЙ КОМПАНААР БАРИУЛААРАЙ. САЛБАРЫН БУС ӨӨР КОМПАНИД ТЕНДЕРИЙГ ӨГӨӨД АМГАЛАН ДС ШИГ БАНТАН ЗУУРСАН ЮМ Л БИТГИЙ БОЛГОЧООРОЙ

Avatar

Зочин 2021-01-30 139.5.219.76

мөрөөд

Avatar

Зочин 2021-01-30 192.82.71.204

ДҮҮД САЙХАН ЦЭГЦТЭЙ ИДТГЭЛ , АЖИЛ БАЙГААД ТАЛАРХАЖ Б.А ИЙМ 10 ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУС БАЙХАД АРД ТҮМЭН ХУРДАН СЭРГЭЖ, МУУХАЙ ХАР ЭНЕРГЭЭСЭЭ САЛАХ БОЛНО. БИД АСАР ЦӨӨХҮҮЛЭЭ !!! АРЧААГҮЙ МӨНХ АМЬДРАХ ЮМ ШИГ ШУНАЛ ШУЛАМ ЫН ДҮРД ОРСОН ХҮМҮҮСИЙН ГАЙГААР САЙХАН ТАЛ ШИГ СЭТГЭЛТЭЙ АРД ИРГЭДИЙГ МИНЬ ГЭДЭСИЙГ НЬ ӨЛСГӨЖ БАЙГААД ТОЛГОЙГ НЬ УГААЖ МАШ МУУХАЙ БОЛОГЛОО!!! ЭНЭ ЗАЛУУД ИТГЭЖ Б.А САЙХАН СЭТГЭЛЭЭР ХУРЦ НҮДЭЭР ХАРЖ ХАЙРЛААРЙ БИ ХҮНИЙГ ТАНИХГҮЙ МИНИЙ ХҮҮДҮҮДТЭЙ АДИЛТГАЖ ИТГЭЖ БОДОЖ ДЭМЖИЖ Б.А .

Avatar

зочин 2021-01-30 139.5.218.232

эхлээд ЭМЯ доторх шинээр томилсон архичин хүүхнүүдээ цэвэрлээрэй. БУгшсан тогтолцоо гэж түүнийг л хэлэх байх.

Avatar

Зочин 2021-01-30 202.126.90.143

Олон сайхан ажил бна. Дуусаж байгаа Түлэнхийн төв, 2 шинэ яам байгуулах бүтэх байх. Нийслэлийг Гүн галуутайд Хэрлэн гол, нүүрс, Багануур, Багахангайн төмөр , хар зам түшиглүүлэн нүүлгэж УБ-г аж үйлдвэрийн хотоор үлдээх ажлыг эхлүүлээч

Avatar

ДОРЖ 2021-01-30 64.119.22.20

ИЙМХЭН 4 АЖИЛ ХИЙХ ЮМ БОЛ ЯМАР ХЭРЭГ БАЙСАН ЮМ. ЧАДАЛТАЙ ЗАЛУУС НААДАХЫГ ЧИНЬ ДОР НЬ ХИЙНЭ. 4 ЖИЛД ХИЙХ АЖИЛ ГЭХЭЭР АРАЙ Л БАГА ЮМДАА. ДАРАА НЬ 100 ХУВЬ БИЕЛЭЛТТЭЙ ГЭЭД ШОУДАЦГААХ БАЙХ ДАА. ЯАНА ДАА.

Avatar

Zochin 2021-01-30 64.119.17.233

Agagui l shine setgelgeegeer tulgamdsan asuudliig zuv todorkhoiljee.

Avatar

mongol 2021-01-30 192.82.68.75

Unendee saihan l ug helsen gehdee manai uls turchid helsendee hurdeggui goe saihan ugiig zunduu l yaridag harj l baiya tsag hugatsaa buhnii shuultuur unen hudliig ni densleed ugnu duu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж