Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.30/ мэдээлэл хийлээ.
"ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГТ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ХҮМҮҮСЭЭС ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ4 ХҮНЭЭС COVID-19 ИЛЭРЧЭЭ"
Өчигдөр /2021.01.29/ нийт 14495 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс covid-19 илэрчээ. Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгджээ. Эдгээр тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох тусгаарлагдаж буй хүмүүсийн давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээнээс илэрчээ. Мөн "Интермед" эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүнээс халдвар илэрчээ. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 908 боллоо. Харин орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр "Интермед" эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарч, PCR шинжилгээгээр батлагджээ. "Интермед" эмнэлгээр өчигдөр үйлчлүүлсэн иргэний онош батлагдаж, ХӨСҮТ рүү зөөвөрлөгдсөн. Биеийн байдал нь маш хүнд байна. Энэ хүн зохиомол амьсгалын аппараттай, эмчлүүлж байна. Тухайн иргэн гэртээ халдвараа хүндрүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь эрс хүндэрсэн өвчтөн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын тандалт судалгаа, халдварын эх уурхайг тандах судлах ажил үргэлжилж байна. Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ. Баталгаажуулах сорьцыг нийслэлд илгээсэн. Улсын хэмжээнд дотоодын халдвар 1234 бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-өөс Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 22 хүнийг шилжүүлсэн.
БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН 75.8 ХУВЬ НЬ ЭДГЭЖЭЭ
ХӨСҮТ-өөс 18 хүн эдгэрч, өчигдөр гэртээ гарчээ. Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1742. Үүнээс 1234 нь дотоодод бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлуудын 1321 буюу 75.8 хувь нь эдгэжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 408 хүн эмчлүүлж байна.Биеийн байдлыг авч үзвэл,
- Маш хүнд-1
- Хүнд-1
- Хүндэвтэр-53
- Хөнгөн 353 хүн тус тус эмчлүүлж байгаа аж.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 157, Цэргийн төв эмнэлэгт 117, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 120, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 4 /хүнд 1, хүндэвтэр 3/, Хавдар судлалын үндэсний төвд 2/хүндэвтэр/ тус тус эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1000 орчим хүн байгаа бол хоёрдогч хавьтал 6000 орчим хүн байна. Батлагдсан тохиолдол болон хавьтлуудын тоо нэмэгдэх бүрт халдварт өртөх эрсдэл өндөр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Friday, January 29, 2021
Б.ЦЭЦЭГ
Зочин 2021-01-30 185.220.102.248
!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-30 103.229.120.2
Хөл хориогоо тогтоогоочээ. Корона чинь газар авчихлаа.
Зочин 2021-01-30 202.9.46.78
Энэ 76 гэж нэрлэж байгаа болохоос 7-8 нь н**ш хэзээ үхаан орох/эсвэл ҮХЭХ
болдоо астразенек вакцин хүн төрлөгтний энд нарын хэлдэгээр "хэрэггүй" хүний хүмүүсийг а**а.
Өөрөөр хэлбэл бид нарын тэтгэвэртээ гарсан аав ээж нар
астразенек вакцин үхүүлэд бусадын
дотор нь бид нарын тогтмол хянах боломжтой ЧИП бгаа ч мэдээлэл бн
Зочин 2021-01-30 192.82.71.204
Таны хэн нэг шатаах зуухруу та нулимстай хоцроно гэж ойлгохүй юм даа хажуугаар нь энэ улс төрчид карерийн шоу хийж жагсаал цуглаан хийхээ болиооч ээ мөн энэ архины асуудлыг хориглооч энэ арай дэндэж б.а аа архи уугаад нэг хүн, короноо хэдэн хүнийг хамрах вэ ээээ бодооч !!!!!!!!!!!
Зочин 2021-01-30 192.82.71.204
ОДОО ЯАНА АА ӨВЧТЭЙ ХҮН ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ Б.А УУ ??? ЭНЭ ЭМНЭЛЭГҮҮД ХАЛДВАР ХАМГААЛАЛТАА САЙН ХИЙЛ ДЭЭ ӨӨРСДӨДӨӨ ТЭТЭГЛЭГ ТУСЛАМЖ АВААД БАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДЭЭ АНХААР Л ДАА ХОРЖ ХЯЗГААРЛАХ БИШ ! ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ АНХААРААЧ! ХОГИЙН ЦЭГ, ХОГ АЧДАГ ХҮМҮҮСЭЭС ХАЛДВАР ГАРЧ Б.А УУ АНХААРМААР ЮМ АА
Бат 2021-01-30 202.55.191.40
Витамин С гээ уугаад өөрийгөө эмчилчихнэ гэж мэдэмхийрээд байгаа ОРК ууд сайн унш! Нөгөө ертөнц тун ойрхон байгаа биз. Өндөр хөгжилтэй орнууд зүгээр ангайж хэвтэж байгаад 2 сая хүнийг үхүүлээгүй л болов уу
Зочин 2021-01-30 122.201.31.198
баларсан юм халдвар авчаад хүндрүүлээд тэнэгтэх юмаа бас зөндөө тараасандаа 11 цагт өдөр бүр халдварын шинж тэмдэгийг ярьж бна монгол хэлээр сайн үз хараачдээ амьнаасаа уйддаг юмуу хайшаа юм тэнэгтэх юм
Зочин 2021-01-30 139.5.219.174
Хаа сайгүй тарсан байна шүү.
МАШ БОЛГООМЖТОЙ БАЙХ 2021-01-30 103.212.119.34
ХҮМҮҮСЭЭ. КОВИД-ИЙН ХАЛДВАР ХҮН АМЫН ДУНД ТАРСАН БАЙГААГ ОЙЛГОЖ ГАДУУР СЭЛГҮҮЦЭХГҮЙ, ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ БОЛ ГЭРТЭЭ БАЙЖ ҮЗЭЭЧ. ЕРДИЙН ХАНИАД ГЭЖ ҮЗЭЖ БАЙСАН АМЕРИК ЗАЛУУ ХАЛДВАР АВЧ АМЬСГАЛЫН АППАРАТАНД ОРСНЫДАРАА ЭНЭ ӨВЧИН БОЛ ЖИРИЙН ХАНИАД БИШ БАЙНА, ТА БҮХЭН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ДЭГЛЭМЖИЙГ ЧАНД САХИАРАЙ ГД УЙЛЖ БАЙАГАД ЯРЬЖ БАЙСАН ШҮҮ. ТА БҮХЭН ХАЛДВАР АВЛАА ГЭХЭД ОЛОН ХОНОГ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХИЙГ ОЙЛГОХ…ЭМЯ-С ХЭЛЭЭД БАЙГАА 5-ХАН ЗӨВЛӨМЖИЙГ ЧАНД МӨРДӨЖ, ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛНЭ ҮҮ….
Зочин 2021-01-30 66.181.185.96
Энэ чигээр орхисон нь бараг зөв байх. Хэнэггүй эрүүл мэндийн боловсрол муутай хүмүүс их байна. Тэд энэ өвчнийг ханиад гэж үзэж тоохгүй байгаа
Зочин 2021-01-30 192.82.69.14
"эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь эрс хүндэрсэн өвчтөн байна" гэж А.АМБАСЭЛМАА хэлсэн байна. Бодвол Интермед-ийн эрчимт эмчилгээний тасаг юм шиг. Тэгээд энэ хүнийг Интермед өөрсдөө эмчлэх гэж чадахгуй хүндрүүлээд дараа нь ХӨСҮТ рүү шилжүүлжээ гэж ойлгогдож байна.
Зочин 2021-01-30 139.5.219.174
Солиорохоо л боль. Ирсэн хүнийг хэвтүүлсэн, шинжилгээ авсан, хөсүтэд хэлсэн, хөсүт шинжилгээ авсан, шилжүүлсэн. Шилжүүлэхдээ харин жишиг болохоор сайн ажилласан байна лээ дээ. 1 л хоносон байх. Тэр хүн чинь шөнийн 3 цагт өндөр төлбөртэй яаралтай тусламжийн тасагт ирж үзүүлсэн гэдэг чинь ирэхдээ хүнд байсан л гэсэн үг. Сайн дураараа өгөх шинжилгээ нь бол машинтайгаа очоод машинтайгаа очерлоод өгдөг түргэвчилсэн тест. Харин ч хэдэн хүнийг илрүүлж өгсөн байна. Ийм эргүү юм бичнэ гэдэг чинь атаархал
Зочин 2021-01-30 192.82.69.218
Covid ilersen gazruudiig sain zarlaad yavmaar bna. Ugaasaa buh niiteer horihgui tul medeellee il tod bailgaya.
Зочин 2021-01-30 66.181.161.10
Энэ хувийн эмнэлгүүд чинь тэнгэр тулсан үнээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг хэрнээ эмч ажилчид, үйлчилүүлэгчдийнхээ халдваргүйжүүлэлт, аюулгүй ажиллагаан дээрээ хэдэн зоос гаргаж чаддаггүй голоо цохисон бэрдүүд вэ
Зочин 2021-01-30 139.5.219.174
Хэн чамд тийм юм хэлчхэв. Шизогоо нууж бай. Бүх эмнэлгийг хувьчилчихсан, эрүүл мэндийн даатгалыг сайжруулчихсан байсан бол бүх эмнэлэг Интермед шиг сайхан болчих байлаа.
б 2021-01-30 43.242.243.92
Интермедээр үйлчлүүлсэн биш очиж шинжилгээ өгсөн хүмүүс гэсэн ш дээ. Тэр эмнэлэгт чинь машинтайгаа очоод, машинаасаа гарахгүйгээр Ковид-ын шинжилгээ авч байгаа ш дээ. Ялгаж, салган юмаа судлаад гарчиг энэ тэрдээ зөв бичих хэрэгтэй ш дээ.
zal 2021-01-30 64.119.22.231
ONSHILGOONII HARIU UDAAN BAINA..TURIIN ORDONIIH BOLHOOR 3 TSAGIIN DOTOR GARDAG IRGENIIH BOLHOOR 24 TSAG..ENE HOOROND CHIN HICHNEEN GAZRAAr TENEED AVSHDEE
Зочин 2021-01-30 192.82.78.243
миний л мэдэхийн Интермедэд бол хариу нь 2 цагийн дотор гарч байгаа даг
Зочин 2021-01-30 103.26.193.236
Гэртээ болон гадуур чөлөөтэй сэлгүүцэж байсан хүмүүсээс халдвар илэрч байгаа нь зах дэлгүүр, олон нитийн газруудад халдвар чөлөөтэй тархаж байна гэсэн үг юм байна шүү дээ!!! Эрсдэл маш аюултай байгаа юм байна шүү!!! Манай төр засаг ковидыг араас нь хөөгөөд гүйцэхээ болилоо!! Иймд иргэд хувь хувиа л бодохоос өөр найдах юмгүй боллоо шүү!!!