Дуучин Fergie өөрийн нэрийн
шинэ үнэртэнгээ худалдаанд гаргажээ. Тэрбээр энэхүү сүрчгээ гоо сайхны
бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Avon”-той
хамтран гаргаж байгаа ба “Outspoken” хэмээн нэрлэсэн байна.
“Энэхүү сүрчгийг гаргах ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн
юм. “Avon” компанийнхан энэ хугацаанд тасралтгүй ажилласны үр дүнд миний нэрийн
сүрчиг ийнхүү та бүхний гар дээр очиж байна. Хоёр жилийн турш өөрийн сүрчгийг
худалдаанд гаргах талаар амаа хамхиж явах үнэхээр хэцүү байлаа шүү” хэмээн
дуучин Fergie ярьжээ.
Дашрамд
сонирхуулахад, түүний шинэ үнэртэн 28 ам.долларын үнэтэйгээр
худалдаалагдаж байгаа аж.
Н.Наран