Орон нутагт зам тээврийн ноцтой ослоор 3 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

Орон нутагт зам тээврийн ноцтой ослоор 3 хүн амиа алдав

Орон нутагт зам тээврийн ноцтой ослоор 3 хүн амиа алдав

 Зам тээврийн ослын улмаас  орон нутагт гурван хүн амиа алджээ. Мөн есөн хүн бэртсэний хоёр нь хүүхэд байна. Энэ сарын 25-28-нд бүртгэгдсэн зам тээврийн ноцтой ослуудаас дурдвал,

  • 2021.01.26-нд өдрийн  13.34 цагийн орчимд Өмнөговь аймаг Хонгор сум Мандах баг “Сайжрах гэх газар”-т асфальтан замд Toyota Estima загварын автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын хоёр хүн нас барж, зорчигч гурван хүн гэмтсэн байна.
  • 2021.01.25-нд 03.30 цагийн орчимд Баян-Өлгий аймаг, Толбот сумын нутаг Хар сайр” гэх газар,  асфальтан замд Toyota corolla загварын автомашин онхолдож, жолооч К нь нас баржээ.

Зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд зам тээврийн ослын шинжтэй 598 дуудлага бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчдын хяналт, шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 160 зөрчил илрүүлжээ. Үүний  85 нь  нийслэлд, 75 орон нутагт бүртгэгджээ. Зөрчил гаргасан жолооч нарыг саатуулж, хариуцлага тооцсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж