Украин улс Оросын вакциныг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Украин улс Оросын вакциныг хоригложээ

Украин улс Оросын вакциныг хоригложээ

Украины парламент өчигдөр /2021.01.29/ ОХУ-д бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг хориглосон хуулийг баталжээ. Одоогоор тус улсын эрх баригчид ганц ч вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа ч харилцаа муутай хөрш ОХУ-д улсад бүтээсэн аль ч вакцинд зөвшөөрөл олгохгүйгээ удаа дараа мэдэгдэж байгаа юм.

“Москвагийн талыг баримтлагч улс төрийн хүчин Оросын вакциныг зөвшөөрүүлэхийн төлөө элдэв аргаар тэмцэж байна. Би ганц л удаа хэлье. Та нар хэчнээн удаан тэмцсэн ч хэн ч Оросын вакцинд зөвшөөрөл олгохгүй” гэж Украины эрүүл мэндийн сайд Максим Степанов мэдэгджээ.

Тус улсын Засгийн газар ирэх сард вакцины тэгш хуваарилалтыг дэмжих “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “Pfizer/BioNTech” компаниудын бүтээсэн вакцинаас 100-200 мянган тунг хүлээж авахаар төлөвлөсөн байна. Украинд одоогийн байдлаар covid-19 тусссан хүний тоо 1,2 саяд хүрээд байгаа бол нас барагсдын тоо 22 мянга болжээ.

ОХУ нь 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэж, зүүн Украины Донбасст салан тусгаарлах дайн эхэлснээс хойш Киев, Москвагийн харилцаа эрс муудаад байгаа билээ. Энэ дайнд 14 мянга гаруй хүн үрэгдсэн гэдэг.

 Эх сурвалж: https://www.rferl.org/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж