ХЭҮК-оос QR код хүний эрхийг зөрчсөн гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

ХЭҮК-оос QR код хүний эрхийг зөрчсөн гэж үзжээ

ХЭҮК-оос QR код хүний эрхийг зөрчсөн гэж үзжээ

Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR систем ашиглаж буй. Иргэд зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллага болон нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлэхдээ E-barimt цахим сайтаар дамжуулан бүртгэлээ баталгаажуулж байгаа юм.Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийг зөрчиж байна гэж үзлээ. Тус газраас  Е-barimt системд суурилсан хөдөлгөөний бүртгэлийг журмаар зохицуулахгүйгээр ашиглаж эхэлсэн нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдлийг үүсгэсэн хэмээн дүгнэжээ.

Иймд УОК-ын дарга асан Я.Содбаатарт  өчигдөр /2021.01.29/шаардлага хүргүүлсэн байна.

 Энэхүү шаардлагад дурдснаар, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-аас ашиглаж эхэлсэн QR код бүртгэлтэй холбоотой гомдол мэдээлэл иргэдээс Хүний эрхий онцгой комисст ирэх болжээ.Иргэдийн зүгээс цахим бүртгэл нь хүнийг мөрдөж мөшгисөн шинжтэй, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж байна гэх гомдол, шүүмжлэл тасрахгүй байгаа юм. Мөн Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй чөлөөтэй байх, хувь хүний нууц хамгаалах эрхийг хязгаарлаж буйг онцолжээ.Шаардлагын хариуг 14 хоногийн хугацаанд ирүүлэхийг хүсчээ.

 Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж