The Economist: Монгол 2022 оны сүүлчээр иргэдээ вакцинжуулж дуусна | News.MN

The Economist: Монгол 2022 оны сүүлчээр иргэдээ вакцинжуулж дуусна

COVID-19

The Economist: Монгол 2022 оны сүүлчээр иргэдээ вакцинжуулж дуусна

The Economist: Монгол 2022 оны сүүлчээр иргэдээ вакцинжуулж дуусна

Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт улс орнуудын хувьд хамгийн чухал зорилт болоод байгаа билээ. ДЭМБ-аас вакцины хуваарилалт дэлхий нийтийг ёс суртахууны доройтолд хүргэж байна хэмээн мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай улс орнууд вакцины нөөцийг урьдчилан их хэмжээгээр худалдан авч байгаа бол ядуу буурай болон дундаж орлоготой орнуудад вакцин худалдан авах боломж хомс байгааг тус байгууллага шүүмжилсэн. Зарим улс орнууд өөрсдийн хүн амаас хэд дахин илүү вакциныг урьдчилан худалдан авч байгаа нь ч нууц биш байгаа юм.

Тэгвэл Их Британийн алдарт “The Economist” сэтгүүл дэлхийн улсуудыг вакцинжуулалт хийж дуусах хугацаагаар нь эрэмбэлжээ. Энэхүү судалгаа тус сэтгүүлд энэ сарын 28-нд нийтлэгдсэн байна. Уг судалгаанаас харахад улс орнуудын эдийн засгаас хамааран, вакцинжуулалтын ажил дуусах цаг хугацаа өөр өөр байх ажээ. Судалгааг одоогоор бүтээгдэн гарч буй вакцинуудын боловсруулалтын байдал, хангамж, тухайн улсын хүн амын тоо, эмнэлгийн ажилтны тоонд тулгуурлан гаргасан байна.

Судалгаанд дурдсанаар 2021 онд Европын хөгжилтэй орнууд, АНУ, Сингапур, АНЭУ, Хонконгод хүн амаа бүрэн вакцинжуулж дуусах бол Канад, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, ОХУ, Япон, Вьетнам, Саудын Араб, Мексик, Бразил, Чили, Аргентин, Перу, ӨАБНУ зэрэг улс орнууд 2022 оны дунд үед нийт ард иргэдээ вакцинжуулж дуусна гэсэн тооцоо гарчээ. Харин дундаж орлоготой бөгөөд хүн ам ихтэй  улсууд болох Беларусь, Казахстан, Хятад, Энэтхэг, Иран, Монгол, Египет, Колумбид 2022 оны сүүл гэхэд вакцинжуулалт өндөрлөнө гэж тооцоолсон байна. Тэгвэл манай гаригийн хамгийн буурай орнууд болох Украин, Төв Ази, Африкийн 86 оронд 2023 оны сүүлээр вакцинжуулалтын ажил үргэлжилсээр байна гэж судалгааны тайланд өгүүлжээ. Уг судалгааг зөвхөн эдийн засгийн байдлаар нв бус мөн хүн амынх нь тоог харгалзан үзсэн учир зарим хөгжингүй бөгөөд хүн ам ихтэй орнуудад вакцинжуулалт удаашрах төлөвтэй тооцоо гарсныг онцолжээ.

Эх сурвалж: The Economist

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-30 103.57.95.190

Монгол улс дундаж орлоготой улс биш ядуугаараа сүүл мушгих улсуудын нэг шүү. Зүгээр хүн ам цөөхөн л гэдгээрээ жаахан урагшилсан байх

Avatar

Зочин 2021-01-30 66.181.161.13

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид сайн ажиллах юм бол сонгуулиас наана амжина даа уг нь хаха

Avatar

Зочин 2021-01-30 212.47.229.4

>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-30 66.181.185.111

Энэ оны эхний хагаст бүх хүн амаа вакцинжуулна гээд дайрвал чадна даа. Энэ засаг тэгвэл овоо шүү.

Avatar

Зочин 2021-01-30 66.181.183.65

Биднийг ийм ядуу болгосон улс хэн бэ

Avatar

Иргэд 2021-01-30 66.181.183.65

Ядуу юм чинь авах боломжгүй

Avatar

Монгол 2021-01-30 64.119.18.98

Монголчууд чинь эртхэн захиалах гэхээр туршлагын туулай болохгүй гэж бахиралдаад байсан шүү дээ

Avatar

Зочин 2021-01-30 122.201.21.220

Энд бичсэн зүйл дэндүү хийсвэр тооцоо байнаа, манайх хөгжлөөр сул хоцрогдсон нь үнэн авилга ихтэй нь ч бас үнэн, гэхдээ орон бүр өөрийн онцлогтой энэ өвчинд манайх тэгдлээ сульдахгүй харин зөв зохицуулалт хэрэгтэй хүн ам цөөтэй мэдээлэл өндөр түвшинд очисон манай улсад мөнгөө шийдсэн тох д вакциныг хамгийн түрүүнд хийх ёстой бүх хүндээ хамгийн амархан богино хугацаанд хийх боломж байгаа,

Avatar

Зочин 2021-01-30 66.181.183.65

Мобнгол хамгийн цөөн хүнтэй улс маш их байгалын баялагатай хэрнээ хамгийн ядуу орны тоонд ордог. . ЛЁЦЁНЗ НЭРЭЭР гадна дотоодын луйварчид хамаг баялагийг зараад үрэ.яодооэд дуус ч байгаа ..Одоо та нар НААД жүжгээ зогсоох болсон юм бишүү

Avatar

Лиценз 2021-01-30 64.119.21.59

Хаха, яаж бодож ЛЁЦЁНЗ гэж бичив ээ

Avatar

Зочин 2021-01-30 66.181.185.111

Бид гуйлгачин сэтгэлгээнээсээ салж чадвал, 3 гаруйхан сая хүнийг 3 сард хамруулж болно доо. Тийм зорилт тавихгүй, бас гадны тусламжаах вакчин хусчих гээд л горьдлого компанидаад байвал ёстой хэдэн жил болох байх даа.

Avatar

Paвcaл 2021-01-30 172.56.42.196

Мөнгөө төлсөн Америк улсын вакцинжуулалт төлөвлөсөн хэмжээний талд ч хүрэхгүй байгаа нь вакцины үйлдвэрлэл хангамж юм. Хэрэв энэ вакцин нэг жилийн настай бол жил бүр Энэтхэгийн өрөнд унах уу?

Avatar

Зочин 2021-01-30 103.26.194.248

Энэ ч яахав цэвэр тоо бодоол гаргасан судалгаа бна манайх ч политик сайн ашиглавал ойрын хэдхэн сард вакцинжуулах боломжтой

Avatar

Зочин 2021-01-30 139.5.219.99

Украин манай гаригийн хамгийн буурай орнуудын тоонд орчихсон байх юм? Уул нь их хүчирхэг орон ш дээ. 2014 оноос хойш л дотоод, гадаадын хүчин зүйлээс болоод дотооддоо үймэнтэй байгаа болохоос ч аж үйлдвэр , түүн дотроо онгоц болон пуужин үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэл зэрэг нь Зөвлөлтийн үед өндөр хөгжсөн БН улс байсан, хөдөө аж ахуй нь бас л хүчирхэг шүү дээ. Төв Азид Узбекстан гээд манайхаас бүх юмаараа хамаагүй илүү улс байна.

Avatar

ӨӨ 2021-01-30 192.82.78.79

МОНГОЛ УКРАЙНААС ХӨГЖИЛТЭЙ ГЭНЭЭ. ХА ХА ХА

Avatar

Зочин 2021-01-30 64.119.19.246

Украин Монголоос буурай хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж