The Economist: Монгол 2022 оны сүүлчээр иргэдээ вакцинжуулж дуусна

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

COVID-19

The Economist: Монгол 2022 оны сүүлчээр иргэдээ вакцинжуулж дуусна

The Economist: Монгол 2022 оны сүүлчээр иргэдээ вакцинжуулж дуусна

Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт улс орнуудын хувьд хамгийн чухал зорилт болоод байгаа билээ. ДЭМБ-аас вакцины хуваарилалт дэлхий нийтийг ёс суртахууны доройтолд хүргэж байна хэмээн мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай улс орнууд вакцины нөөцийг урьдчилан их хэмжээгээр худалдан авч байгаа бол ядуу буурай болон дундаж орлоготой орнуудад вакцин худалдан авах боломж хомс байгааг тус байгууллага шүүмжилсэн. Зарим улс орнууд өөрсдийн хүн амаас хэд дахин илүү вакциныг урьдчилан худалдан авч байгаа нь ч нууц биш байгаа юм.

Тэгвэл Их Британийн алдарт “The Economist” сэтгүүл дэлхийн улсуудыг вакцинжуулалт хийж дуусах хугацаагаар нь эрэмбэлжээ. Энэхүү судалгаа тус сэтгүүлд энэ сарын 28-нд нийтлэгдсэн байна. Уг судалгаанаас харахад улс орнуудын эдийн засгаас хамааран, вакцинжуулалтын ажил дуусах цаг хугацаа өөр өөр байх ажээ. Судалгааг одоогоор бүтээгдэн гарч буй вакцинуудын боловсруулалтын байдал, хангамж, тухайн улсын хүн амын тоо, эмнэлгийн ажилтны тоонд тулгуурлан гаргасан байна.

Судалгаанд дурдсанаар 2021 онд Европын хөгжилтэй орнууд, АНУ, Сингапур, АНЭУ, Хонконгод хүн амаа бүрэн вакцинжуулж дуусах бол Канад, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, ОХУ, Япон, Вьетнам, Саудын Араб, Мексик, Бразил, Чили, Аргентин, Перу, ӨАБНУ зэрэг улс орнууд 2022 оны дунд үед нийт ард иргэдээ вакцинжуулж дуусна гэсэн тооцоо гарчээ. Харин дундаж орлоготой бөгөөд хүн ам ихтэй  улсууд болох Беларусь, Казахстан, Хятад, Энэтхэг, Иран, Монгол, Египет, Колумбид 2022 оны сүүл гэхэд вакцинжуулалт өндөрлөнө гэж тооцоолсон байна. Тэгвэл манай гаригийн хамгийн буурай орнууд болох Украин, Төв Ази, Африкийн 86 оронд 2023 оны сүүлээр вакцинжуулалтын ажил үргэлжилсээр байна гэж судалгааны тайланд өгүүлжээ. Уг судалгааг зөвхөн эдийн засгийн байдлаар нв бус мөн хүн амынх нь тоог харгалзан үзсэн учир зарим хөгжингүй бөгөөд хүн ам ихтэй орнуудад вакцинжуулалт удаашрах төлөвтэй тооцоо гарсныг онцолжээ.

Эх сурвалж: The Economist

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж