Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд онлайнаар дохионы хэлмэрч ажиллаж эхэллээ. Тодруулбал, сонсголын бэрхшээлтэй эхчүүд, эмэгтэйчүүдэд жирэмсэний хяналтад орох, биед зовиур илэрсэн үед зайлшгүй хүн дагуулж эмнэлэг явах шаардлагатай байдаг. Тэгвэл одоо тэд эмнэлэгтээ цахимаар бүртгүүлж, онлайнаар болон дохионы хэлмэрчээр дамжуулан эмч, эмнэлгийн ажилтнуудтай харилцдаг болж байна.
Эмч нарын хувьд дохионы хэллэгийг тэр бүр мэддэггүйгээс эмэгтэйчүүдэд үйлчлэхэд хүндрэлтэй, мөн сонсголын бэрхшээлтэй эхчүүд өвчин зовиураа хэлж чаддаггүй зэрэг олон асуудал байжээ.Энэ мэт эмч, өвчтөнүүдийн хоорондох үл ойлголцлыг дохионы хэлмэрчийн тусламжтай шийдвэрлэх нь.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ