ЗГ: Сар бүр 800-1000 иргэнээ татан авна

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

ЗГ: Сар бүр 800-1000 иргэнээ татан авна

ЗГ: Сар бүр 800-1000 иргэнээ татан авна

НЭМЭЛТ: 14.52

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж "covid-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсчээ.

САР БҮР 800-1,000 ИРГЭНЭЭ ТАТАН АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2021 оны хоёрдугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл, 02 дугаар сарын 10-нд Токио, 02 дугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна. Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1,000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна. Монгол Улсын Шадар сайдын танилцуулгаас үзвэл 8,625 хүн /БНСУ-д 5013/, үүнээс 2,659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ.

Нийт иргэний 563 нь Европ, 6,441 нь Ази, 1,478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсад байна.

ТУСГААРЛАХ БАЙРАНД 1,300 ГАРУЙ ИРГЭН БАЙНА

Улсын хэмжээнд нийт 24 тусгаарлах байранд 1,344 иргэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар нэг сая 555 мянга гаруй иргэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагджээ. Улсын хэмжээнд "Ковид-19"-ын халдвартай хүнийг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгүүдийг түшиглэн 9,300 ор ашиглахаар төлөвлөсөн. Нийслэлд гэхэд л таван үе шаттай дэлгэх 4,640 ор байгаа бөгөөд 1,470 нь бэлэн байдалд байна. Одоогоор бэлэн байгаа орны 37 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгаа гарчээ.

21 аймгийн эмнэлгийг түшиглэн 4,660 орыг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангасан. Одоогоор 540 ор бэлэн байна.

Товч мэдээ:

  • Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах  болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. Ингэснээр 2020 оны 12 дугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байлаа. Он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байна.
  •  Улсын хэмжээнд 18,6 мянган тонн мах, 125,1 мянган тонн гурил, 1,5 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 14,5 мянган тонн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тонн хуурай сүү, 1,3 сая ширхэг өндөг, 3,9 мянган тонн ургамлын тос, 92,1 мянган тонн төмс, 38,9 мянган тонн хүнсний ногоо, 3,5 мянган тонн элсэн чихэр, мянган тонн давсны нөөцтэй байна. Энэ нь нөөц, нийлүүлэлт тогтвортой гэсэн үг юм.

ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 11.40

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар covid-19-ийн нөхцөл байдлын талаархи УОК-ын цаг үеийн мэдээлэл сонсч байгаа юм байна.


ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАНА

Шинээр байгуулагдсан Засгийн газар өнөөдөр /2021.01.30/ ээлжит бусаар хуралдна. Хуралдааныг 11:40 цагт товлосон ба covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсох аж. Харин сар шинийн баяртай холбоотой хөл хориог хоёрдугаар сарын 5-наас тогтоох талаар яригдаагүй байгаа юм байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байхаар болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ үеэр хөл хорио тогтооно гэдгийг Шадар сайд асан Я.Содбаатар мэдээлж байв. Гэхдээ хөл хорио тогтоох хугацааг хоёрдугаар сарын 5-наар тогтоох албан ёсны шийдвэр гараагүй байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж