"Монголд сайн тохирох нь ОХУ, Английн вакцин" | News.MN

"Монголд сайн тохирох нь ОХУ, Английн вакцин"

"Монголд сайн тохирох нь ОХУ, Английн вакцин"

"Монголд сайн тохирох нь ОХУ, Английн вакцин"

News агентлаг анхны өнгөрсөн долоо хоногийн онцох ярилцлагуудыг хүргэж байна.


"50,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОСОН"

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан ажиллагсдын 40 хувь нь хөл хорионы үед ажил эрхлэхээ зогсоосон байжээ. Гэхдээ эдгээр ажил эрхлэхээ зогсоосон хүн амын 61 хувь нь хөл хорионы дараа ажилдаа эргэж орно гэж хариулсан нь хөл хорионоос шалтгаалан ажиллах хүч түр зуур зогсонги байдалд орсныг харуулж байна. Ажил эрхлэхээ зогсоосон гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр буюу 48 хувь, үйлчилгээний салбар 34 хувь, хөдөө аж ахуйн салбарт 32 хувь байна. Хөл хорио болон бүх нийтийн бэлэн байдлын үед цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь ердийн үеийнх шигээ ажлаа хийх боломжгүй болсон ба тэдний тал нь цалингаа бүтнээр болон хэсэгчлэн авч байгаа аж. Тиймээс цар тахал гарснаас хойш ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо хэдээр нэмэгдсэн, ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын Ахлах мэргэжилтэн  С.Лхагвадоржоос  тодрууллаа.

Цар тахал гарснаас хойш ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо өссөн үү. Чухам хэдэн хүн, хэдэн төгрөгийн тэтгэмж аваад байна вэ?

-Ажилгүйдлийн даатгалын сангаас 2019 онд 23064  даатгуулагч нийт 43.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авч байсан бол 2020 онд 21374 даатгуулагчид 50.2 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгоод байна.  Эндээс харвал цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо өссөн байдал харагдахгүй байна. Харин ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргаж буй иргэдийн тоо нэмэгдсэн.

-Ажилгүйдлийн тэтгэмж авахдаа ямар шаардлага хангах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Даатгуулагч ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чө­лөө­лөгдсөний улмаас тодор­­хой хугацаагаар орлого­гүй болж, амьдралын баталгаа нь алдагдаж, эрсдэлд ордог. Ажил­гүйдлийн даатгал нь энэхүү эрсдэлийг бууруулах, ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн даатгуулагчийн дараачийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд дээрх сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ХАМГИЙН ТОМ АЖИЛ ОЛГОГЧ БИЗНЕСҮҮДЭЭ ДЭМЖСЭН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ"

Covid-19” цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн байдал өдөр ирэх тусам дордож байна.  Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэ байдал илүүтэй мэдрэгдэж байгааг эдийн засагчид онцолж байгаа билээ.  Энэ бэрхшээлтэй цаг  үед эдийн засагт хамгийн түрүүнд хэрэгжүүлбэл зохих бодлого, гарц гаргалгааны талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн судалгаагаар Монгол Улс хөгжлийн хурдаар удаан буюу 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин энэ жил сүүл мушгих нь тодорхой болоод байх шиг байна?

-Ер нь бол сүүлийн жилүүдэд байнга ухарч ирсэн.

-Шалтгаан нь юу вэ?

-Хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл гэвэл засаглалын үзүүлэлтүүд болон дэд бүтэц. Дэд бүтэц дотроо хатуу, зөөлөн гэж ялгадаг. Зөөлөн дэд бүтэц гэдэгт интернет зэрэг асуудлууд орж байгаа юм.

Ер нь өрсөлдөх чадвар гэж яг юуг хэлдэг юм бэ. Санхүүгийн боломжтой байхад өрсөлдөх чадвар сайн гэж ойлгож болох уу?

-Өрсөлдөх чадварыг энгийнээр тайлбарлавал аливаа улс орны төр засаг нь аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байгааг судалдаг. Тэгэхээр улс орнууд өөрсдийн орондоо бизнесийн үйл ажиллагаа явуулах аль болох таатай орчин бүрдүүлэх гэж хичээдэг. Дэлхийд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Аль болох өөрийн орондоо тэр хөрөнгө оруулалтыг татах, байлгах гэж оролдох хэрэгтэй. Зөвхөн санхүүгийн боломжтой байхад өрсөлдөх чадвартай гэж ойлгох нь өрөөсгөл. Тэр санхүүгээ хэрхэн оновчтой зарцуулж үр өгөөжийг нь нэмэгдүүлж мөн эцсийн дүндээ ажлын байр бий болгож, төсвийн мөнгийг оновчтой зарцуулж ард иргэдээ аль болох ая тухтай амьдрах орчин бүрдүүлэхийг өрсөлдөх чадвар сайтай орон гэж дүгнэнэ. Санхүүгийн боломжтой орон мөртлөө эрүүл мэндийн үйлчилгээ муу, татвар өндөр, ажилгүйдэл ихтэй бол энэ нь өрсөлдөх чадвартай биш.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"COVID-19 ХАЛДВАР БҮРЭН ЭДГЭРСНИЙ ДАРАА БУЛЧИН ИХ СУЛАРСАН"

Covid-19 халдвар авсан ч эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрсэн иргэнтэй холбогдож ярилцлаа. Тэрбээр өөрийн овог нэрээ нууцлахыг хүссэн юм. 

Анх Covid-19 халдвар авсанаа яаж мэдсэн бэ. Тухайн үед ямар шинж тэмдэг илэрч байв?

 -Анх Монголд ОХУ-аас 2020 оны тавдугаар сард Алтанбулагийн хилээр орж ирүүтээ шууд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарлагдсан. PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байсан. Тухайн үед цочролд орохоосоо илүү замдаа хүнд халдвар тараасан байх вий гэж их айсан. Эхэндээ хоолой сэрвэгнэх шинж тэмдэг илэрч байсан. Удалгүй үнэр, амт мэдрэхээ больсон.

-Хэр хугацаанд эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж эдгэрэв?

-ХӨСҮТ-д 45 хоног хэвтэн эмчлүүлээд, дараагаар нь “Энхсаран” сувилалд 14 хоног тусгаарлагдсан. Мөн гэртээ 14 хоног дахин ажиглалтад байсан.

-Эдгэрсний дараа таны биед ямар нэгэн өөрчлөлт гарсан уу. Одоо биеийн байдал нь өмнөх шигээ хэвийн байгаа юу?

-Биеийн булчингууд их суларсан байсан. Би үүнийг удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаас болсон л гэж бодож байгаа. Эрүүл мэндийн хувьд өмнөх шигээ эрүүл чийрэг байгаа. Сэтгэл зүйн хувьд жаахан хэцүү байдалд орсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛ ЗАЛУУС БУЮУ ДУНД СУУДАЛТАНД ЭЭЛТЭЙ"

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр айсуй. Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу сар шинийн баяр хоёрдугаар сарын 12-нд тохиож байна. Цагаагчин хэмээх үхэр жилийн өнгө төрх ямар байх талаар Монголын бурхан шашинтны төв  Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас тодрууллаа.

-Хоёрдугаар сарын 12-нд үхэр жилийн сар шинийн нэгэн тохиож байна.  Цагаагчин үхэр жилийн өнгө зурхайд хэр буув?

-XVII жарны 35 дахь он Цөөвөр хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1-ний өдөр нь аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 12-нд тохиож байна.   Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж, шинжиж ирсэн уламжлалтай. Үүнээс голчлон шороон үхрийн зурлага, жилийн хаан, түшмэл, эзэн гаригуудын зурлага, цасан чихрийн зурлага, боовны үрийн зурлагуудыг хэлж болно.

Жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл, залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу түмэн олонд дунд, өвгөд буюу дээд суудалтанд муу ажээ.

Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах ч улсын эдийн засаг сайжирна. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигуртай. Эрүүл мэнд сайн. Хот, суурин газар галын аюул гарч болзошгүй. Цас бороо элбэг, газрын шим арвижиж, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц сайн, урт намар болж, буян хурж мал, эд агуурс дэлгэрнэ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"МОНГОЛД ХАМГИЙН ТОХИРОХ НЬ ОХУ БОЛОН АНГЛИЙН ВАКЦИН"

БНЭУ-аас Монгол Улсад Covid-19-ийн вакцин нийлүүлэхээр болсон. Уг вакцины талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавъяат багш Г.Батбаатартай ярилцлаа.

-БНЭУ-аас Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцин (Ковакс) нийлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор энэ вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ, санаа зовнил бий болоод байна. Эрдэмтэн хүний хувьд үүнд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Судлаачид халдвараас сэргийлж болох аргыг нээснээс хойш хүн төрөлхтөн олон халдварт өвчнөөс ангижирч чадсан. Өөрөөр хэлбэл, халдвар үүсгэгчийн удмын мэдээллийг хүний дархлаа тогтолцооны “санамжийн эсүүд” тодорхой хугацаагаар хадгалдаг онцгой чадварыг танин мэдсэнээр вакцин буюу өвчин үүсгэгчтэй ижил бүтэцтэй болов ч хоруу чанаргүй био-нэгдлийг  хүний биед оруулах замаар дархлааны ой тогтоолт үүсгэж болохыг нээсэн. Товчхондоо вакцин бол шинжлэх ухааны гайхамшиг. Биотехнологи өндөр хөгжсөн өнөө цагт вакциныг маш нарийн хяналтын дор олон шатны туршилт судалгааны дүнд гарган авч, үйлдвэрлэж байгаа учраас түүний баталгаа, аюулгүй байдалд эргэлзэх, санаа зовох шаардлагагүй болов уу гэж бодож байна. Гэхдээ вакцин нь удмын хувьд харь шинжтэй, өндөр молекулт уураг, уураг төст нэгдэл учраас хүний дархлаа тогтолцоо ямар нэг хэмжээгээр хариу урвал үзүүлэх нь ойлгомжтой. Үүнийг вакцины гаж нөлөө гэж ойлгож болно. Хүн бүрийн дархлаа чадамж харилцан адилгүй учир вакцины хариу урвалын эрчим ч өөр л байж таарна. Тийм учраас эмнэлзүйн туршилт судалгааны үр дүнг сайтар нягталсны дүнд вакциныг олноор үйлдвэрлэх, нийтээр хэрэглэх зөвшөөрлийг шат шатандаа гаргадаг.

БНЭУ-аас нийлүүлэх болсон гэх вакцины хувьд ямар байгууллага бүртгэж, зөвшөөрсөн талаар мэдээлэл надад алга. Вакцин үйлдвэрлэх үйлдвэр нь харин одоо байна уу даа үгүй юу. Шатсан гэх мэдээлэл л гараад байна.

-Энэ вакцины үнэ нь бусдыгаа бодвол хямд юм билээ. Энэ нь бас эргэлзээ төрүүлээд байна л даа. Ер нь үнийн дүн вакцины чанарыг тодорхойлдог уу?

-Вакцин үйлдвэрлэх олон янзын технологи байна. Ямар аргаар, ямар түвшинд, үйлдвэрлэснээс, тоо хэмжээ зэргээс үнэ хамаарах болов уу. Хамгийн гол нь тухайн вакцины дархлал тогтоох чадвар, тогтсон дархлалын үргэлжлэх хугацаа, хүний биед үзүүлэх гаж нөлөө ямар байгаа нь чухал асуудал шүү дээ.

Вакцины чанарыг маш олон түвшинд шалган тогтоож холбогдох эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгодог учир жирийн хэрэглэгч бид чанарт нь эргэлзэх, санаа зовох эсвэл вакцины чанарыг үнэлэх боломж байхгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-30 124.44.59.30

Ээ бурхан минь, манай 2 талын вакцин лав сайнгүй, хийлгэж болохгүй байх аа, бидэнд тохирохгүй, бидний цөөхөн Монголчууд орос, хятадын вакцины харх биш биз дээ?

Avatar

Нхраа 2021-01-30 139.5.219.19

Оросын вакцин л монголчуудад таарна биз дээ. Оросууд ард түмнээ нийтэд нь вакцин жуулаад эхэлсэн ш дээ.

Avatar

АШУҮИС 2021-01-30 66.181.178.201

Улаан авилгач, архичин, долийсон н**ш Батбааарын мэддэг дархлаа судлал гэж юу байдаг юм? Оросын вакциныг хэрхэвч авч болохгүй. Учир нь хөндлөнгийн гадаад хяналт огт хийгдээгүй. Зүгээр ард түмний уур хилэнг дарах гэж Путины гаргасан хуурамч вакцин гэж Оросууд өөрсдөө хийлгэхгүй байхад, бид Оросуудад онигор, сармагчин гэж доромжлуулан байж энэ баталгаагүй вакциныг хийлгэнэ гэж юу байдаг юм???

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2021-01-30 192.82.75.105

АстраЗенеса вакциныг 70 хувийн үр дүнтэй гэсэн мэдээ гарч байсан. Үйлдвэрлэлийн чанар гэж бас байж таарна. Пфайзер, Модерн, СпутникV, Жонсон Жонсон бүгд 95- 100 хувийн үр дүнтэй гэсэн мэдээтэй.
Манайх бусад улсуудтай адил аваад хийж эхэлчихэж чадаагүйн учир юү вэ? Манайтай жишэг ойролцоо Израиль улс аль эрт Америкаас аваад хүн амынхаа 20 гаруй хувийг тарчихсан байна. Одоогийн байдлыг ажиглахад манайх 2-р улирлаас нааш вакцинжуулж чадахгүй бололтой. Монголын хүн ам чухал уу, ерөнхийлөгчийн с

Avatar

Үргэлжлэл 2021-01-30 192.82.75.105

сонгууль чухал уу? Ер нь байдал цагийг харгалзан хүн амаа вакцинжуултлаа ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах зөв санагдаж байна. Сонгуулиар халдвар улам тарах аюултай шүү. Орон нутгийн сонгуулийн үед халдвар дотоодод тархаагүй байсан бол одоо байдлыг ажиглахад намар болтол халдварыг зогсоож чадахгүй бололтой.

Avatar

Зочин 2021-01-30 94.134.100.160

Спутник л биш шүү

Avatar

плацебо 2021-01-30 192.82.67.192

ш** орос вакцин плацебо

Avatar

Zochin 2021-01-30 66.181.176.178

Oros hyatad l bish shu

Avatar

ҮҮЛЧИЛГЭЭ 2021-01-30 59.153.114.164

ЭНЭ ЦАГТ АЖИЛАХ БОЛЦООГҮЙ АЖИЛ БАС БАЙНА ҮҮНД НИЙТИЙН ХООЛНЫ ГАЗАРУУД ҮСЧИН ГООСЙХАН МАСААЖ
ГУТАЛ ЗАСВАР ҮЗВЭРИЙН ГАЗАР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛАГ БОЛ ХАМГИЙГ ЭРСДЭЛТЭЙ ГАЗАРУУД
ҮҮНД ГУТАЛ ЗАСВАР БОЛ АЖИЛАХ ЯМАРЧ БОЛОЖГҮЙ

Avatar

ard 2021-01-30 192.82.68.75

Orosiin vaktsiniig l avahgui shuu uursudduu zunduu hiij bn l gesench ur dun ni medegdehgui baigaa, bid orosuudiin turshiltiin tuulai baihaa odoo zogsooh estoi shuu olon jiliin tursh iim l baisan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж