Ерөнхийлөгчийн шинэ сайд нарт дайсан үг | News.MN

Ерөнхийлөгчийн шинэ сайд нарт дайсан үг

Ерөнхийлөгчийн шинэ сайд нарт дайсан үг

Ерөнхийлөгчийн шинэ сайд нарт дайсан үг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, тангараг өргүүлж, захирамж гаргаснаар түүний Засгийн газар албан ёсоор үүрэгт ажилдаа орж байна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид Ерөнхий сайд сайд нараа танилцуулах зохицуулалттай учраас өчигдөр шинэ сайд нар түүнтэй уулзав. Энэ үеэр Ерөнхийлөгч шинэ сайд нарт улстөржихгүй байх, хамтран ажиллах ёстойг сануулав.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНД:

-Та бол улстөрд чамгүй бэлтгэгдсэн, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Монгол Улсынхаа хүн амын тал хувийг захирч байсан туршлагатай, зовлон жаргалыг нь мэддэг хүн. Шадар сайд гэдэг бол улс орныхоо бүх л нөхцөл байдлыг “цэвэрлэдэг” хүн гэдгийг Та мэдэж байгаа байх. Шадар сайдын хариуцах асар олон асуудал байгаа. Өнөөдөр бидэнд тулгамдаад буй цар тахлын асуудлаар Таныг ажрахгүй ажиллах болов уу гэж бодож байна. Нөхцөл байдал ийм байхад битгий улстөржөөрэй л гэж хэлмээр байгаа юм. Нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, Ерөнхийлөгчтэйгөө ойрхон ажиллаарай. Таныг хотын даргаар ажиллаж байх үед санал, бодлоо солилцож байсан. Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад, улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖИД:

-Та нар ярилцаж, хэлэлцэж байж гаргасан шийдвэр байх. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэдэг бол маш том гал тогоо. Таныг Хууль зүйн сайд байхад хоёулаа нэг кабинетэд байсан. Улстөржихгүйгээр ажлаа явуулмаар байдаг. Энд сууж байгаа манай зөвлөхүүд тантай хамтарч ажиллаж байсан хүмүүс. Та бид хоёр олон зүйл дээр санал нэгддэг, олон зүйл дээр санал нэгддэггүй. Дөнгөж дөч гарч байгаа Ерөнхий сайдаа хамгаалж ажиллаарай. Бид одоо намчирхмааргүй байна. Бид олон жил намчирхаад юу олов? Ядуурал гаарч, дундаж давхарга гэж байхгүй боллоо. Та энэ бүхнийг мэдэж байгаа. Таны нас, туршлагыг харвал энэ Засгийн газрын хамгийн том түшиц нь гэж харж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАНД:

-Та өмнө нь намын ажил хийж байсан ч улс төрд шинэ хүн болж байна. Байгаль орчны салбарт Таны өмнөх хоёр сайдтай ойр хамтран ажиллаж байсан. Таныг энэ ажлыг үргэлжлүүлэх болов уу гэж бодож байна. Өнөөдөр Монгол оронд тулгамдаад буй асуудал нь ус. Нөгөө талдаа Байгаль орчны яамнаас зөвшөөрөл олгосон газрыг дамлан худалдаалах, залилан мэхлэх замаар мөнгө угаасан, оффшор бүсээс орж ирсэн мөнгө байгаль орчинтой холбогддог зэрэг асуудлууд судлагдсан байгаа. Өнөөдөр говийн нутаг эзэнгүй, усгүй болж байна. Говьд усгүй болохоор малгүй, малгүй болохоор малчингүй болж байна. Бид говьд 1,000 орчим км усжуулах хоолой татах гэж байна. Мөн 10 аймагт усан цахилгаан станц барих ажил эхэлчихсэн явж байна. Говийг эзэнтэй, амьдралтай болгох зорилгоор говьд буй байгалийн баялгийг ашиглах төмөр зам барьж байна. Төмөр замыг дагаад говьд худгуудыг гаргаад эхэлсэн. Манай байгаль орчин сүйдсэн гэдгийг Та ойлгож байгаа байх. Салбартайгаа танилцах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯРТ:

-Та хоёр дахь удаагаа Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо. Та салбараа мэддэг хүн. Хоёулаа энэ тал дээр зарим ажлуудыг ярьсан байгаа. Өнөөдөр батлагдсан Зэвсэгт хүчний тухай хууль бол маш чухал хууль гэдгийг хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Батлан хамгаалахын сайд нь Сангийн сайдын өрөөний үүдэнд төсвөө батлуулах гээд суугаад байж болохгүй. Батлан хамгаалахын салбар бол маш өөр салбар. Өнөөдөр бид Батлан хамгаалах яамаа ямар нэгэн аргаар өндийлгөж босгох хэрэгтэй. Энэ асуудлаар санаа нэгдсэн гэж ойлгож байна. Стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш сайн ойлгож байгаа тул хамтран ажиллана. Төмөр замын бүтээн байгуулалт дахь Зэвсэгт хүчний оролцож буй энэ ажлыг бид 10, 20 дахин босгож байж Монгол орон өсөж томорно. Залуу үеэ цэрэг, эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх ёстой гэдэгт санал нэгдээд ажиллаж байна. Батлан хамгаалахын салбар бол улстөржиж болохгүй салбар.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАРТ:

-“Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ, яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны 3 давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Хууль зүйн салбар бол улс орны тархи толгой болсон том салбар. Чи эхний алхмаа улстөржилтөөс эхлэвэл ажил чинь явахгүй. Бид өмнө нь олон удаа уулзаж, Монгол Улсаа хөгжүүлэх талаар ярьж байсан биз дээ. Тэр уулзалтуудын үр дүн хаана байна вэ. Чи Монгол Улсын сайд болохоос Монгол Ардын намын Х.Нямбаатар биш. Энэ бодлоо цэгцэлж, нэг тийш болго. Ерөнхий сайдтайгаа зөвлө. Ард түмнээсээ уучлалт гуй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээр очиж байна лээ. Ингэж ажиллах ёстой. УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж болохгүй шүү дээ. Энэ асуудлыг Монгол орон даяар, мөн гадаадад харж байгаа. Хууль зүйн салбарт тулгамдсан, нухацтай олон асуудал байна. Чамайг сайдаар томилогдсоны дараа хоёулаа уулзаад Монгол Улс Ази тивдээ хоригдолгүй орон болох төслийн тухай ярьж байсан. Энэ ажил хаана явна вэ.Энэ ажлыг хиймээр байна. Гуравхан сая хүнтэй орон ийм олон хоригдолтой байж болохгүй шүү дээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГТ:

-Дэд сайдаар ажиллаж байсан, мэргэжлийн хүн Гадаад харилцааны сайдаар томилогдож байгаад баярлаж байна. Тантай тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан учраас ойлголцдог. Нэн түрүүнд анхаарах асуудал хоёр хөрштэй явуулж буй бодлого байна. Мөн түүнчлэн гадаад харилцаан дахь эдийн засгийн асуудлууд, гуравдагч хөршийн бодлого, Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. Бүгд л тулгамдсан асуудлууд. Энэ жил ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Үүнд онцгой анхаараарай. ОХУ-аас Монголын нутгаар дамжин БНХАУ-руу татах хийн хоолойн асуудал нэн тэргүүнд тавигдана. Эдгээр асуудлуудын хүрээнд та ажиллаж байсан туршлагатай, бид хамтран ажиллаж байсан учраас ажилтайгаа танилцах шаардлагагүйгээр шуурхайлан орох болов уу гэж бодож байна. Мөн 10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудал байна. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Гадаад харилцааны яам, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын нэр хүнд унасан. Гадаад харилцааны яам, Элчин сайд нар Монгол Улсыг гадаадад төлөөлж байгаа учраас өөрчлөлт хийгээрэй.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНД:

-Та УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдлоо. Монголбанканд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тиймээс мөнгөний болон бусад бодлогын хүрээнд ажилтайгаа танилцах шаардлагагүй гэж бодож байна. Өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлого хатуу байж болохгүй. Эдийн засгийн хямралтай ийм үед мөнгөний хатуу бодлогыг чөлөөлөх тал дээр Тантай ойлголцох болов уу гэж бодож байна. БНХАУ-тай байгуулсан 1.7 тэрбум ам.долларын SWOP хэлэлцээрийг гурван жилээр сунгасан. Гурван жилээр сунгасан нь бидэнд амьсгаа авах боломж өгсөн шүү. Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзаж чадахгүй байсныг Та мэдэж байгаа юу.Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсан учир мэдэж байгаа байх. Энэ асуудлыг шийдээд гурван жилээр сунгасан. Уржигдар БНХАУ-ын Элчин сайдтай уулзаад “дахин гурван жилээр сунгах боломжтой юу” гэж асуухад “байгаа” гэсэн. Манай Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал мэдэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, 1.7 орчим тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гарч ирж байгаа юм. Монгол Улс мөнгөгүй гэх зэргээр ярьдаг асуудал бий. Бидэнд одоо гурван жилээр сунгасан, дараа нь дахин гурван жилээр сунгах боломжтой 1.7 тэрбум ам.доллар байна. Цар тахлын хямралын үед том төслүүд, ажлын байрыг хангах тал дээр Ерөнхий сайд анхаарч ажиллаарай, Сангийн сайд нь дэмжлэг үзүүлж ажиллаарай. Өмнөх Сангийн сайд Ерөнхий сайддаа дандаа буруу ойлголт өгдөг байсан шүү. Мөн оффшор бүсээс орж ирж байгаа мөнгө, оффшор бүсээс орж ирээд угаагдаж байгаа, одоогоор Монголд ороод ирчихсэн байгаа мөнгөний асуудлаар хамтарч ажиллана. Өрх бүрд нэг сая төгрөг олгох, эдийн засгийг дэмжих төсөл дээр хамтарч ажиллана гэж ойлгож байна. Ер нь Сангийн сайд бол хамгийн “интернациональ” сайд шүү дээ. Бүх хүнтэй ажилладаг. Намчирхаж болохгүй сайд шүү. Өмнөх Сангийн сайд маш их намчирхдаг байсан. Энэ алдааг битгий давтаарай. Бид нэг л улс, нэг л Монгол оронтой хүмүүс шүү.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯАД:

-Та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод зургаан сар ажилласныхаа дараа дахин томилогдлоо. Өнгөрсөн хугацаанд яамныхаа ажилтай сайн танилцсан байх. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бол ард иргэдтэй тулж ажилладаг. Энэ салбар өөрөө эмзэг салбар. Зургаан сар гэдэг бол богино хугацаа биш. Таны зүгээс шинэлэг санаачилгууд гаргаж ажиллахыг хүсье. Битгий их улстөржөөрэй. Ерөнхийлөгчийн хаалга нээлттэй шүү. Асууж ярих зүйл байвал дуртай цагтаа орж ирээд ярьж байгаарай.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАРТ:

-Та өөрийн мэддэг салбарт дахин ажиллахаар боллоо. Саяхан газар хөдлөлт ойр, ойрхон боллоо. Хэрвээ Улаанбаатар 6 баллын хүчтэй газар хөдлөлт болох юм бол эрсдэл маш өндөр гэдгийг Та мэдэж байгаа байх. Энийгээ яагаад Ерөнхий сайд, Шадар сайддаа хэлдэггүй юм. Чив чимээгүй өнгөрлөө. Үүнийг анхаарч ажиллаарай. Таныг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхад би Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Өмнө нь хамтарч ажиллаж байсан учраас хоёулаа асуудалгүй ойлголцоно. Нэн тэргүүний асуудал бол дагуул хотын төсөл. Та энэ ажилд анхаарал хандуулж, сайд болсныхоо дараа хурал хийж байгааг хараад би олзуурхаж байлаа. Майдар хот бол 9 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй хотыг байгуулах төсөл шүү дээ. Үүн дээр онцгой анхаарч ажиллахыг Л.Оюун-Эрдэнэ сайдад бас захья. Бидний одоо сууж байгаа Төрийн ордон, Спортын төв ордон зэрэг барилга 6 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй шүү дээ. Энэ асуудлуудыг танилцуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьж болно шүү дээ. Та мэргэжлийн сайд учраас барилгуудынхаа мэдээллийг Ерөнхий сайддаа танилцуулаарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүн учраас бүгдийг нь ойлгоно. Хот байгуулалтын тухайд Улаанбаатар хотод газар олголт замбараагүй явсан учраас хотыг тэлэх ямар ч боломжгүй болсон. Тийм учраас дагуул хотуудыг байгуулж, гэр хорооллыг дахин төлөвлөх асуудалд онцгой анхаармаар байгаа юм. Майдар хотын ажлыг эхлүүлчихмээр байна. Энэ бол дэд бүтцийн асуудал шүү дээ. Оюутнуудаа эхлээд гаргая. Энэ асуудлыг нэн тэргүүнд тавихгүй бол Улаанбаатар хотын өнөөдрийн дэд бүтэц, түгжрэл, утааны асуудал шийдэгдэхгүй.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАНД:

-Л.Энх-Амгалан сайд маш том салбарт сайдаар томилогдлоо. Боловсролын салбар хамгийн хоцрогдсон салбар. Та үүнд онцгой анхаарч ажиллаач. Боловсролын салбар хаана яваад байна вэ, гадаад боловсролын системээр яваад байна уу, дотоодын системээр яваад байна уу. Мөн шинжлэх ухааны салбар маш хоцрогдож байна. Шинжлэх ухаан хаана явна вэ. Өнөөдөр манайд шинжлэх ухаанаар шийдэгдэж байгаа ганц ч асуудал байхгүй. Үүнд онцгой анхаараарай. Хөвсгөлийн ард түмэн өөрт тань гурван удаа итгэлээ. 21 аймгийн 330 суманд боловсрол хэрэгтэй байна. Өнөөдөр боловсролын салбарт ахиц гараагүй. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Бид боловсролын салбарт анхаарах гэж хичээж байгаа ч нэг сайд гарч ирээд нэг юм ярьдаг, нөгөө сайд гарч ирээд өөр юм ярьдаг. Би хамтарч ажиллахад бэлэн байгаа. Боловсролын асуудлаар Ерөнхийлөгчийн хаалга, Ерөнхийлөгчийн институц, манай зөвлөхүүд бүгд нээлттэй байгаа. Сайдаар томилогдоно гэдэг бол том ажил хийх боломж гэсэн үг. Зүгээр нэг сайд байх нь Танд тийм ч сонирхолтой биш байгаа гэж бодож байна. Шинжлэх ухааны салбар дэлхийгээс маш хоцорч байна. Залуу эрдэмтэд гэж байхаа больсон, бид залуу эрдэмтдээ бодлогоор гаргаж чадахаа больсон. Залуу эрдэмтэд, боловсролтой хүмүүс бүгд гадаадад, гадаадын компаниудад ажиллаж байна. Тэднийг татаж оруулж ирэхэд хамтарч ажиллая. Боловсролын салбарт багш нарын цалингийн асуудал бас байдаг. Цар тахлын үед бүгд цахимаар хуралддаг болсон. Цар тахлын үеийн нэг жилийн боловсролын хоцрогдол нь хүүхдүүдийг арван жилээр хоцрооно шүү дээ. Энэ хоцрогдлыг яаж нөхөх вэ. Монгол хүүхдийн боловсрол, танин мэдэхүй гээд зөндөө асуудал байна. Улстөржихгүй шүү.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАРТ:

-Хоёр дахь удаагаа сайдаар томилогдсонд баяр хүргэе. Та бол энэ салбарын хүн. Бид олон удаа хамтран ажиллаж байсан. Танд ажилтайгаа танилцах шаардлага байхгүй болов уу гэж бодож байна. Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын асуудлуудаа Ерөнхий сайддаа маш сайн ойлгуулаарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа төмөр замын асуудлаар гардан ажилласан. 2019 оны тавдугаар сард төслийн нээлт хийснээс хойш төсөл явахгүй байна гээд кэмпээ нүүлгэсэн. Өөрөө ч энэ үед хамт байсан. Маш том газар нутагтай, цөөн хүнтэй, далайд гарцгүй оронд дэд бүтэц байж байж л хөгжинө. Энэ бол Таны өглөө бүр амандаа хэлж байх үг шүү. Үүнийг улстөрчдөд ойлгуулах гэж их ажил болдог. 10 жил гацаасан төслийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө гардаж аваад, Ерөнхий сайддаа зөв ойлгуулж, хөрөнгө оруулалтыг нь бүтээж байгаад хэрэгжүүлсэн. Төмөр замын ажлаа шуурхайл. Мэргэжлийн хүн сайдаар ажиллаж байгаад баярлаж байна. Тантай хамтарч ажиллахад урамтай байх болов уу гэж бодож байна. Төмөр зам, дэд бүтцийн салбарт улстөржилт байхгүй шүү. Хамгийн хоцрогдсон нэг салбар нь агаарын тээвэр байна. Бид шинэ нисэх буудал барьчихаад ашиглаж чадахгүй байна. Би өөрөө Зам, тээврийн сайд байхдаа энэ төслийг эхлүүлж, дизайныг нь өөрөө гаргаж байсан. Аялал жуулчлалын маш том салбар одоо зогсчихсон байна. Хамтарч ажиллахад нээлттэй байгаа шүү.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИНД:

-Таны хийсэн, бүтээсэн зүйлсийг залуус дэмждэг. Шинээр байгуулагдсан Соёлын яаманд сайдаар томилогдож байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш том алхам хийсэн нь Соёлын яамыг байгуулсан явдал байлаа. Олон жилийн дүнгээр үнэхээр энэ яам дутагдаж байсан нь харагдсан. Соёлын салбараа ойлгож, асуудал руу зөв талаас нь орох болов уу гэж сайдаар залуу хүн сонгосон байх. Соёлын яам байгуулна гэдэг нь Соёлын ордон барих биш юм шүү. Энэ бол шал өөр асуудал. Улсын төсөвтэй холбогдуулаад аймгуудад Соёлын ордон барих асуудал яригдсан. 21 дүгээр зуунд бид дотроо бие засах газар, усгүй Соёлын төв барьж болохгүй. Үүн дээр анхаараарай. Асууж зөвлөх зүйл байвал Ерөнхийлөгчийн институц, зөвлөхүүд нээлттэй байгаа шүү. Би өөрөө зураач хүн, энэ салбарын төлөөлөл учраас ярих хэлэх зүйл зөндөө байдаг. Соёлын салбарт хийх маш олон ажил бий. Жишээ нь, өв соёл, монгол бичиг. Арга ядаад би өөрөө монгол бичиг зааж эхэлж байна. Хамгийн хоцрогдсон салбарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарч ажилласан. Үүнийг үргэлжлүүлэн ажиллаарай.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОНД:

-Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч гэсэн хоёр дахиа томилогдлоо гэж намтарт тань бичигдэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг мэргэжлийн хүн, маш их мэдлэг, чадвартай хүн гэж магтдаг байсан. Тэр үгсийг ажлаараа үзүүлмээр байна. Танай салбартай холбоотой эдийн засгийг сэргээх ажлууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр олон удаа яригдсан. Энэ ажлуудаа улстөржүүлэхгүйгээр явуулмаар байна. Унасан эдийн засгийг сэргээхэд танай салбар маш том үүрэгтэй. Тийм учраас “би мэргэжлийн хүн, чи мэргэжлийн хүн биш” гэдэг байдлаар надтай харьцаж болохгүй. Би бизнесийн салбарын хүн учраас уул уурхайн салбарыг мэднэ. Эдийн засгийг босгох гол салбар бол танай салбар. Бид өнөөдөр зөвхөн нүүрс, зэс, төмрийн хүдэр экспортлоод, улсын эдийн засгийг тогтоогоод байж болохгүй. Бид бүгдийг нь боловсруулах ёстой. Та төмөр замыг өөрөө очиж үзсэн. Төмөр замыг дагаад Сайншандын ойролцоо боловсруулах үйлдвэр баригдана. Техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийлгэчихсэн, хариуцах эзэнтэй болгоод явж байна. Асгатын мөнгөний ордод 46 км дор баяжуулах үйлдвэр барьчихсан байгаа. Энэ үйлдвэрийг Монгол Улс бариагүй. Яагаад монголчууд коксны үйлдвэр бариагүй байхад бусад хүмүүс ирээд коксны үйлдвэр барьчихсан, экспортлоод зараад байдаг юм бэ? Манай Монгол Улсын бодлого хаана явна вэ? Энэ асуудлаар хамтарч ажиллая. Одоо улстөржихгүй шүү. Улстөржихгүйгээр гэдэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид байгаа боломж дээр Монгол Улсын Засгийн газар яаж хамтрах вэ, гурван сая иргэнээ яаж орлоготой болгох вэ гэдэг дээр хамтарч ажиллахыг л яриад байгаа юм. Шинэ Ерөнхий сайд чинь Харвардын их сургууль төгссөн хүн. Энэ хүнд танин мэдэхгүй, ойлгохгүй зүйл байхгүй болов уу гэж бодож байгаа учраас үүнийг ярьж байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД З.МЭНДСАЙХАНД:

-Монгол Улсын Засгийн газарт хоёр дахь удаагаа орж ажиллаж байна. Энэ бол ховор боломж. Сайд болно гэдэг намтарт тань ямар нэг зүйл үлдэх ёстой байдаг юм. Тэр ажлаа хийх хэрэгтэй байна. Монгол орон бол хөдөө аж ахуйн орон. 180 орчим мянган малчин өрх бий. Маш том салбарын сайдаар томилогдлоо. Хөдөө аж ахуйн биржийг амилуулах хэрэгтэй. Малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбаруудыг 330 суманд бий болгох хэрэгтэй, 21 аймагт анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хурдтай барих хэрэгтэй. Энэ төслийн мөнгийг төсөвтэй хамааралгүйгээр бүтээчихсэн байгаа шүү. Та энэ тал дээр амбицлаад, яриад Засгийн газраа манлайлаад явмаар байх юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дотооддоо хүнс үйлдвэрлэх боломжийг бий болгох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг макеттай нь цуг гардуулж өгсөн. Мөн газар тариалангийн салбарыг хэрхэн экспорттой холбох зэрэг бодлогын бүх бичиг баримт бэлэн болчихсон. “Дархан-Арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн мөнгө болох 70 орчим сая ам.долларыг бэлэн болгочихсон байгаа. Энэ салбарт ус, малын бэлчээр, малчдын орлогын асуудал гээд яривал олон асуудал байна. Зургаан сарын өмнө энэ салбарт сайдаар томилогдсоноос хойш салбартайгаа сайн танилцсан болов уу гэж бодож байна. Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, бизнесийн салбарт байсан хүн учраас Ерөнхийлөгчтэй ойрхон ажиллаарай гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэх байх. Малчдынхаа төлөө хамтарч ажиллая.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХЭД:

-Гурван сая монголчуудад хүртээлтэй ямар ажил байна, тэр ажлуудад анхаарч ажиллах байх гэж бодож байна. Танай салбар бол том салбар. Бас дутагдалтай салбар. Миний ярьдаг нэг зүйл нь Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр хоёр яахаараа гадаадаас эрчим хүч авдаг юм бэ? Экспортын бүтээгдэхүүн гаргаж буй хоёр том үйлдвэр шүү дээ. Учир нь кноп нь хилийн чанадад байгаа юм. Энийг наашлуулах чиглэлд бодлогын том баримт бичгүүд гарсан. Би үүн дээр хамтарч ажиллахад бэлэн байгаа. Мөн манай хилийн отрядууд эрчим хүчээ гаднаас авч байна. Энийг анхаарах хэрэгтэй байна. Бид бараг хүрздээд л гардаг эрчим хүчний нүүрстэй орон байж гаднаас эрчим хүчний хувьд хараат байгаад би хувьдаа харамсаж явдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг мэргэжлийн сайд гэж магтдаг байсан. Энэ салбараа мэддэг хүн учраас хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү. Саяхнаас бид 21 аймаг, 330 сумаа эрчим хүчтэй холболоо. Цаашлаад сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн эрчим хүчний асуудал зэрэг тулгамдсан асуудлууд байна. Эрчим хүчний нүүрс хааяаагүй байгаа ийм тохиолдолд бид гаднаас эрчим хүч авч болохгүй. Багануурын эрчим хүчний төсөл, Тавантолгой орчимд барих цахилгаан станц, Оюу толгойтой үүнийг яаж холбох, усны асуудал гэх мэт ажил байна. Мөн 10 аймагт усны урсацыг судалж, цахилгаан станц барих ажил явж байгаа. Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд үүнд анхаарлаа хандуулаарай. Дулааны цахилгаан станцтай болмоор байна. Орон нутгийн иргэд гэр дотроо усаа залгаад усанд ордог болмоор байгаа юм. Энэ асуудлыг иргэдийн зүгээс их тавьж байна лээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛДОД:

– Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан учраас салбарын хүн гэсэн үг. Салбарынх нь хүн сайдаар томилогдохоор салбарынхан нь их зүйл хүлээдэг шүү. Улстөрийн хүн биш байгаа нь зөв шийдэл болов уу гэж бодож байна. Эрүүл мэндийн салбар улстөржиж болохгүй. Учир нь өвчнийг нам харгалзахгүйгээр тусна. Эрүүл мэндийн салбар бол хамгийн улстөржиж болохгүй салбар шүү. Саяхан Арабын орнуудаас 7 сая орчим ам.долларын тусламжийг танай яаманд хүргүүлсэн. Тэр тусламжийг хүлээн авсан эсэхийг мэдээд, хааш нь түгээхээ бодмоор байгаа юм. Мөн цар тахлын үеэр асар их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх тусламжууд орж ирсэн. Тэрийг Шадар сайдтайгаа нийлж бүртгэлийг нь гаргаад иргэдэд зарлах хэрэгтэй. Энэ асуудлаар иргэд их бухимдалтай байгаа. Сая зохион байгуулалтгүйн улмаас цар тахлыг дотооддоо алдлаа. Энэ зохион байгуулалтын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ч юм уу, бид хамтраад ярих ёстой. Анх цар тахал гарахад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бусад яамдын сайд, дарга нартай хуралдаж байгаад хагас цэргийн зохион байгуулалтад орсон. Сүүлдээ зохион байгуулалт алдагдаад явчихлаа. Үүн дээр онцгой анхаараарай. Анх удаа сайд болоход кабинетийн зарчмаа ойлгох, Ерөнхий сайдтайгаа ойлголцох, Шадар сайд, бусад сайд нар, салбарынхантайгаа ойлголцох гээд асуудлууд байдаг шүү. Эрүүл мэндийн салбар мөн хоцрогдсон салбар. Эмч нарын цалин хөлс, ялангуяа алслагдсан аймаг, сумдад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нарын цалин хөлс, өрхийн эмч нар, өнөөдөр халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс, хөл хорио гэх мэт зөндөө асуудал байна. Таны өмнө маш олон асуудал тулгарна. Энийг хамтын хүчээр шийдэж, бусад орны туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Вакцины асуудлыг Ерөнхий сайд байгаа дээр ярья. Вакцины асуудлаар Сангийн сайд яваад байгаа нь буруу. Сангийн сайд вакцины мөнгийг төсөвтөө тусгаагүй учраас бантсандаа өөрөө вакцин хөөцөлдөөд байгаа юм шиг байна. Вакцин бол мөнгөний асуудал биш. Вакцин тариулж буй хүмүүсийн ирээдүйн эрүүл мэндийн асуудал. Вакцины асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа нэг цонхоор шийдэх хэрэгтэй. Өнөөдөр вакцинаар бизнес хийгээд эхэллээ. Мөн янз бүрийн олон асуудлыг тавиад эхэлсэн гэдгийг анхаараарай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн Хүрлээгийн Батсайхан Б Г Д 14 хорооны иргэн 2021-01-30 202.131.244.210

Ерөнхийлөгч өө та одоо л зөв тийшээ ажиллаж эхэллээ. Хамт ажиллаж байгаад хаяагаа хадардаг хар царайгүй мөртлөө хог шиг дотортой хүмүүс их олон байгаа шүү? аль ч шатанд хувалз болоод сууж байгаад алдаа гарахаар амь ороод ирдэг тийм л хүмүүүс з****г барьсан дайснаас илүү хор хөнөөлийг бий болгодог энэ нь саяны болж өнгөрсөн жишээ гэвч Баттулга үнэхээр л Баттулга юм гэж л жирийн харц ард бид ярьж л сууна одоо өөрөөс чинь монголын хувь заяаа тусгаар тогтнол шийдэгдэх болно эхний дохио байлаа танд .

Avatar

irgen 2021-01-30 103.26.195.129

ner garchigaa buren ug

Avatar

Зочин 2021-01-30 66.181.161.85

тулга үнэхээр мэдлэг дутаж байна зорилтоо программ хөтөлбөриин шинжтэй болгоод хариуцлага нэхэх хэрэгтэй кофе шопны уулзалт болжээ назарбаеваас ядаж сур 30 хөгжилтэй орны тоонд оруулна гэсэн товчдоо шүү өмнөөс нь ичлээ

Avatar

Зочин 2021-01-30 66.181.161.85

зөвлөх баг нь хэдэн тэнэг дарганцарууд санжмятав гэхэд л албан бичиг ч бичиж чадахгүй шахам харин долигнохдоо гаргуун зандаа энхболд дээр байлаа путин байдантай уулзаад авгайдаа мэнд хүргээрэй гэвэл онигоо

Avatar

Зочин 2021-01-30 202.55.188.86

Haha, jenko buur durdee ortson uuriigee lag amitan geed jujigt toglood bgaamuu haashaa yum, heden ug tseejleed teriigee baliar zavaan hooloigooroo gutsaad, ene muu deer orj ingej uulzah manai turiin said nart yamar heregtein, naad muu jonhuu chine bolovsrolgui bas namhanaasaa bolood buun kompleks, shaal duff garshdee, hamgiin uudgui ulsturch dandaa huni arduur huniig horloj bdag, uur yu ch chadahgui

Avatar

Жонхуу 2021-01-30 66.181.188.80

Энэ муу хогийн мафи загвартай жонхуу яасан их солиорч бнаа, өөрөө ерөнхийлөгч гэдгээ ухамсарлахгүй их хурлын гишүүнээ төрийн эргэлт хийсэн гэж гүтгээд сууж бдаг байж өөрийнх нь үнэнийг хэлсэн сайдыг гүтгэсэн нтр гээд шүүхэд өгнө ч гэх шиг, жонхуу өөрөө жинхэнэ гүтгэгч хар атаач хүн, манай төрийн гутамшиг, удахгүй чи зайлнаа

Avatar

Зочин 2021-01-30 185.220.102.248

! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-30 202.126.90.121

Ерөнхийлөгч үал худлаа,ам ажил 2нь алд дэлэм зөрүүтэй.

Avatar

Дайсан үг 2021-01-30 192.82.73.253

Аав,ээжийг нь сайн танина,аавдаа мэнд хүргээрэй ?

Avatar

Зочин 2021-01-30 66.181.186.88

МАН болоод АН ы ялгаа ч их байна даа залуусаа дэмжиж практик дадлага сулгаад дэмжээд л АН ч жорлон л юм байнө

Avatar

зочин 2021-01-30 66.181.177.196

манай ЕӨК маань баахан захиа даалгавар өгж байх юм шинэ сайдуудыг манай өрөөгөөр ороод ир хамтарч ажиллана шүү гэх Хуучин сайдууддаа анхаарууллага өгөөд бараг Ерөнхий сайдын ажлыг давхар хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Хэрэв хамтрахгүй бол нэг асуудал байгаа гэдгийг сануулаад гаргалаа.

Avatar

Зочин 2021-01-30 202.9.40.204

Ерөнхийлөгч сайн байна.

Avatar

Зочин 2021-01-30 202.55.188.86

Haha chi erunhiilogch uuroo yu

Avatar

Зочин 2021-01-30 66.181.176.222

Засгийн ажил Ерөнхийлөгчид хамаагүй л баймаар юм. Ингэж чиглэл өгч байгаа нь Үндсэн хуулийн зөрчил мөн байж мэдэх юм шүү.

Avatar

setgegdel 2021-01-30 192.82.76.246

Battulgaas savbal neeree uls orond min ih l heregtei bgaamdaa. daanch Hyatad Mongol tsus yarij ard tumnii tarihiig ugaas sanal avchaad bh yum

Avatar

Зочин 2021-01-30 103.26.194.184

Энэ Амарсайхан гээд нөхрийг яаж зайлуулах вэ. Олон жил ажиглалаа. Нэг ч олигтой ажил хийхгүй мөртлөө л тушаал дэвшээд байх юм.

Avatar

Oyunerdenee anhaar ! 2021-01-30 172.58.229.35

Naad nuhur chine Undsen huuliar olgogdson erhiinhee hyazgasr, zasaglaliin hariltsan hynalt bie daasan baidliig ogt meddeggui, uuriiguu Putin gej boddog gun shig baigaa yum. Genen hund saihan sonsogdoj boloh ch guitsetgeh zasgiin , shuuhiin ajild hutgaldan orj, dandaa buruu uurtuu ner hund oloh gesen populist yum hiij baina.. Erunhii said shig baij yalanguya tusuv, ediin zasag, Gadaad bodlogo, batlan hamgaalah asuudlaar erh medlee hamgaalj baihgui bol uls ornoor toglolno shuu!

Avatar

Зочин 2021-01-30 149.74.112.49

Ene setgegdel bichij bgaa ard tvmen durgvitsej bna, ard tvmnii basamjillaa, ard tvmen hvsch bna geed bdgaa bolimoor wm. Bi bodohdoo, minii bodloor, minii huvid gedeg vgiig hereglej bichij bmaar. Minii huvid Jenkogiin ve ungursun bgaasai, Hvrelsvhiin ve ungursun bgaasai gej boddog. Luivarchin, horchin, offshorchin, kazinochin, pop nuhdiin Erin duussan bgaasai gej boddog. Ergen toirondoo bgaa hvmvvsee hartsgaa. Bvgd guilagchin setgehvitei, ajil hiij chaddag amitan vgvi bolchihson bgaa biz dee

Avatar

Зочин 2021-01-30 202.179.26.53

uuruu su.batboldiig gutgechiheed

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2021-01-30 150.129.143.215

Оюуны хөдөлмөр эрхэлж байсан, улс төр-бизнесийн бүлэглэлтэй холбоогүй, ёс зүй, хандлага нь зөв, өс өвөрлөдөггүй, УИХ, ЗГ-тайгаа зөв юман дээр нь хамтраад дэмжээд буруу юман дээр нь залаад залруулаад явах нэр хүндтэй, мэдлэгтэй Ерөнхийлөгчтэй болох юмсан. Намуудын болон Ерөнхийлөгч болохыг санаархчдын гаргаж буй ааш араншинг харахад монголчууд бидэнд ийм хувь заяаа алга бололтой хөөрхий.

Avatar

зочин 2021-01-30 192.82.74.226

та нар улс төржиж болохгүй би бол болно гээд байгаа юм шиг ойлгогдов.

Avatar

Зочин 2021-01-30 202.9.40.180

Юм болгоныг сөрөг нүдээр улс төржиж харахаар тэгдэг юм даа

Avatar

Зочин 2021-01-30 66.181.191.136

цар цахалд хэрэглэх вакцины мөнгөөр усан оргилуур барьдаг шадар сайд С.Амарсайхан орондоо хууль засдаг Ц.Нямдорж гээд үргэлжлэх нь дээ Монгол бол Парламент засаглалтай улс.Сайд нарыг хүлээж авсан нь Баттулга үндсэн хуулиа зөрчиж үндсэн хуулинд байдаггүй ерөнхийлөгчийн засаглалын Путин стийлээ харууллаа.Баттулга өөрөө төрийн эргэлт хийсэн юм биш үү

Avatar

zochin 2021-01-30 103.57.95.231

zuv l yarisan bna, dajgui ee

Avatar

зочин 2021-01-30 66.181.161.41

Ерөнхийлөгч зөв зүйтэй л юм ярьсан байна Буруу зүйл алга байна даа Баттулгыг дахин сонгож энэ бүрэлдэхүүнээр нь цааш нь ажилуулбал таарна. Хүмүүсийн ажлын үр дүнг үзээгүй байж л хална солино огцоруулна гэдгээ боливол зүгээр байна шүү Монголчууд минь. талцалгүй ,хүн муу хэлэлгүй,атаархалгүй сайхан ажиллаж амьдар

Avatar

Зочин 2021-01-30 149.74.112.49

Hulgaich hulgaich aa demjdeg, buh buh demjdeg

Avatar

зочин 2021-01-30 64.119.23.211

Нээрээ бид чинь ямар бүхнийг мэддэг агуу удирдагчтай ард түмэн юм бэ

Avatar

Зочин 2021-01-30 202.55.188.86

Haha, ih medeed yariad bgaa hun yu ch medehgui bolohooroo ingedgiin

Avatar

Зочин 2021-01-30 64.119.23.211

Ерөнхийлөгч: Энэ Оюунэрдэнэ Харвард төгссөн мэдэхгүй чадахгүй зүйл гэж үгүй гэхдээ надаас асуу дуртай цагтаа надтай уулз гэнэ ӨМНӨХ Ерөнхий сайд юуч хийгээгүй учираас одоо би л ХАРВАРД төгссөн хүнтэй хамт зохицуулхаас гээд байгаа юм шиг

Avatar

Зочин 2021-01-30 103.229.123.78

Хаан хаанаа намчирхалгүй хар амиа бодохгүй, PR дахгүй ажилладаг бол ч учир байнал даа Даан ч бүтэхгүй юм

Avatar

зочин 2021-01-30 64.119.23.211

Эрүүл мэндийн сайд ямар шалгууураар тодорвоо өмнөх сайдаасаа юугаар илүү юм бол намтар түүх харвал дэндүү "нялх" хүүхэд байна . зохион байгуулах нууц авьяасыг нь Харвардын онолоор тодруулсан юм байлгүй Энэ эрүүл мэндийн салбар яагаад азгүй буруу удирдлага оногдоод байдаг юм бол Гүнбалай мэт

Avatar

зочин 2021-01-30 64.119.23.211

надтай холбоотой байгаарай надаас асуугаарай манай тамгийн газартай холбоотой байгаарай битгий улс төржөөрэй гэнэ үү нөгөө ерөнхий сайд кабенетийн зарчим хаа байна аа ямар засаглалтай улс боловоо бүх зүйлийг Ерөнхийлөгчөөс асууж зөвлөж хий болох нээ Оюун эрдэнэ сайдаа …

Avatar

Зочин 2021-01-30 98.42.137.30

Ок

Avatar

Загалмайлсан эцэг 2021-01-30 98.42.137.30

ЕТГ- д ажилладаг сурвалжийн мэдээлснээр ,Женко бүх сайд нарыг зогсоож байгаад үүрэгдсэн,заримыг нь загнасан,заримыг нь занасан гэнэ.Нямдорж тэргүүтэй хэдэн сайд гарахдаа Женкогийн гарыг үнссэн,Нямдорж бүр өвдөг дээрээ сөхөрч байгаад үнссэн сурагтай.Харин хууль зүйн сайд Нямбаатар,Оюун-Эрдэнээ ,чи арай ч дээ гэж нүдэндээ дүүрэн нулимстай ЕС- ээ тас ширтсээр Женкод ойртолгүй гарж явсан гэнэ…..

Avatar

зочин 2021-01-30 124.158.82.117

Нямдорж үнсэх битгий хэл гарч бариагүй үүдрүү дөхсөөр байгаад бултсан.Харин Нямбаатарыг занах,загнахын завсрын хэлбэрээр их таагүй байдалтай харилцаад гаргасан.Монголд хүний гар үнсдэг заншил тогтоогүй учир үнссэн хүн байхгүй,харин гарыг чанга атгаж сэгсрэх байдал ажиглагдсан.Үнссэн гэж хэний захиалгаар зориуд худлаа хэлэв хэнд ашигтай байгаа юм бол, 98-30-ын нөхөр хэн бэ.Сайдууд босоод гарахаар завдахад ерөнхийлөгч босож очиж гар барьсан.Зарим нь түрүүлээд гараад явчихсан учир буцаж ороогүй

Avatar

Зочин 2021-01-30 149.74.112.49

Ha ha ha. Estoi goe eleglel.. Zagailmailsan etseg buh

Avatar

Зочин 2021-01-30 150.129.143.249

ХА ХА НЯМБААТАР НАМ АВАХУУЛСНЫГ БИЧЭЭГҮЙ ЮМ УУ. ХӨӨРХИЙ МИНЬ СҮҮ ДОЛООСОН ГӨЛӨГ ШИГ БАЙДГААРАА ГӨЛӨЛЗӨӨД ГАРСАН ШД.

Avatar

зочин 2021-01-30 124.158.82.117

ингэж худлаа хэлээд чи юу хожив салаавч чамд

Avatar

Зочин 2021-01-30 139.5.218.100

Ц.Нямдорж дэндүү шударга аавын хүү. Иймээс харгис этгээдүүд түүнд дургүй. Энэ нь ойрын өдрүүдэд батлагдаж байна. Нямка бүр эрт, улстөржсөн луйварчидтай айхгүй тэмцэнэ, миний амь насанд халтай ч тэмцэнэ гэж байсийм

Avatar

Зочин 2021-01-30 139.5.218.100

Ерөнхийлөгч зөвлөлгүй яахав. Тэгэхдээ төрийн тэргүүн гүйцэтгэх засглалын ажилд хутгалдах зааж захирамжлаад байх нь зохимжгүйХуулиар тодорхой заасан: хангалттай ажил үүргүүдээ л биелүүлэх.Та өөрөө ил далд улстөржөөд байгаа шүү. Хууль шүүхийнхэнтэй уулзаж "зөвлөгөө* их өгдөг нь үнэнш дээ. Нямбаатар гэж залууг шүүх энэ тэр гэж мохоогоод яах вэ, Ерөнхийлөгчийн ноён нуруу танд илүү чухал

Avatar

Нэргүй 2021-01-30 192.82.77.196

Зарим сайдын томилгоогоор эх орон ард түмнээ басамжлан доромжлоод байгаа юм шиг санагдлаа!?!?!?…

Avatar

зочин 2021-01-30 124.158.82.117

жишээ хэлээч ямарч мэдлэг, ухамсаргүй АН-н бөөсний яриа байнадаа юм л бол ард түмнийг доромжиллоо гэдэг АН-н солиотуудын нэг юмаадаа чи

Avatar

Зочин 2021-01-30 192.82.77.196

Зарим сайдын томилгоогоор эх орон ард түмнээ басамжлан доромжлоод байгаа юм шиг санагдлаа!?!?!?…

Avatar

Иргэн 2021-01-30 192.82.77.196

Зарим сайдын томилгоогоор эх орон ард түмнээ басамжлан доромжлоод байгаа юм шиг санагдлаа!?!?!?…

Avatar

Зочин 2021-01-30 66.181.161.10

QR Код ч яахав хамгийн гол нь захын нэг үйлчилгээний газар хүний ригестрийн дугаар бичиж авах гээд байх юм регистрийн дугаараар банкны болон бусад мэдээллээ хадгалсан хүмүүс залилангийн золиос болно шүү

Avatar

zochin 2021-01-30 192.82.73.66

Сайн байна, ер нь их зөв юм хэлжээ

Avatar

Зочин 2021-01-30 192.82.78.11

Маш зөв аргагүй л цэгцтэй ойлгомжтой ярилаа. Олон салбарын ажлын мэдлэг , туршлагатай байна Аргагүй л 3 яамны сайд хийж байсан туршлага байна. өмнө нь аль ч үеийн Ерөнхийлөгч нар ингэж сайхан зөвлөж байгаагүй шүү. Ерөнхийлөгчөөрөө бахархаж байна.

Avatar

Зочин 2021-01-30 64.119.21.104

Shaagad bai muu troll llruuda

Avatar

Zochin 2021-01-30 192.82.71.4

Ene mangar buh hurdan zailasai

Avatar

Зочин 2021-01-30 139.5.219.22

ТӨР ЗАСГИЙН ЯЛГААГ САЛГАХГҮЙ БАЙСААР ПУТИН ШИГБҮХНИЙГ ЗАХИРАХЫГ МӨРӨӨДСӨӨР БАЙГААД БУУХ ЦАГ НЬ ТУЛЖЭЭ

Avatar

Зочин 2021-01-30 103.26.193.236

Ерөнхийлөгч зөв л юм хэлжээ! Гагцхүү Нямдорж мэтийн хуучин хульхинууд залуусыг уруу татаад сөргөлдүүлэд эцэст улс хохирох вий дээ!!! Хуучины коммунистууд 1990 оноос хойш дан улс төрийн өширхөлөөр улс орноо хорлосоор өдий хүрсэн шүү!! Женко ч өөрөө но-той л доо! Гэхдээ улс орны том эрх ашгийн төлөө хэлсэн хэрэгтэй зүйлийг нь хүлээн авч хэрэгжүүлэх ёстой!!!

Avatar

Ард 2021-01-30 202.126.90.101

Ерөнхийлөгч маань Улсын ерөнхийлөгчийн хувьд Улс, ард түмний эрх ашгийн өмнөөс зөв зүйтэй ярьсан байна.

Avatar

Зочин 2021-01-30 64.119.21.104

Trolll l**a z**l

Avatar

Зочин 2021-01-30 122.201.21.220

Энэ хүнийг дахиж томилмоор шал өөр болсон бна шүү. өөрөө төрөлхийн хар ухаантай сүрхий хүн лдээ.

Avatar

Зочин 2021-01-30 172.58.229.35

Turulhiin har sanaatai , tegeed medleg bolovsrolgui hun tolgoi deer turd garahaar tur uls muhnu

Avatar

Зочин 2021-01-30 64.119.21.104

Bitii s*** troll l**a ahij songon genuu

Avatar

зочин 2021-01-30 66.181.182.161

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨВЛӨЖ ИХ САЙХАН ҮГ ХЭЛСЭН БАЙНА. ОДОО ХААНА ХНААНААУЛС ТӨРЖИЛТ ХЭРЭГГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2021-01-30 64.119.21.104

Teneg troll min daldar

Avatar

зочин 2021-01-30 66.181.182.161

Сайд нэг бүрчлэн маш ойлгомжтой, тодорхой зүйлүүдийг хэлж зөвлөсөн бна. Одоо нээрээ танай,манай гэж байлдхаа зогсоомоор бнаа. Нэг Монгол улс,нэг зүг үрүү харж урагшилмаар бна. Иргэд чинь ч туйлдлаа.

0 2

Avatar

зочин 2021-01-30 66.181.182.161

Сайд нэг бүрчлэн маш ойлгомжтой, тодорхой зүйлүүдийг хэлж зөвлөсөн бна. Одоо нээрээ танай,манай гэж байлдхаа зогсоомоор бнаа. Нэг Монгол улс,нэг зүг үрүү харж урагшилмаар бна. Иргэд чинь ч туйлдлаа. ЭНЭ КОМЕНТ ИХ ТААЛАГДЛАА

0 2

Avatar

Зочин 2021-01-30 202.9.46.34

Энэ ерөнхийлөгч ажлы өрөөнд УИХ-ын гишүүд сайд нарыг дуудаж загнадгийг болиулаачээ. Төрийн эрх барих хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагыг ингэж загнаад заагаад зууж байх нь төрт ёсонд нийцэхгүй. Тэр шүүгч нарыг дуудаж даалгавар өгдөг гэж Нямбаатарын үгэнд үнэмшихээр байна

Avatar

зочин 2021-01-30 66.181.182.161

ЗАГНАСАН ЮМ АЛГА ЗӨВЛӨСӨН БАЙНА. НЯЛУУРАХ ЮМ БОЛЖ БАЙНА УУ

Avatar

Зочин 2021-01-30 64.119.21.104

Bitii s*** hezed baitla eok zuvldug volchoov. Hudlaa shou hiygeed ene **. Harin chamshig trolluud uhvel taarna shuu

Avatar

иргэн 2021-01-30 202.126.89.136

Баргил хоолойт баахан бачимдуу суугаа биз, нохойн дуу ч ойртож бна даа. Хэн ч биш болчихоод сууж байхыг чинь ард түмэн харнаа.

Avatar

Зочин 2021-01-30 64.119.23.251

Жэнко -голос юу ч гарахгүй хулгайн нөөц л байгаа… чи өөрөө л намын ажил хийхээ болих талцал дэмийрэл эв нэгдэл бусниулагч корона королино шүү …

Avatar

Зочин 2021-01-30 139.5.216.195

Ajil hereg h yum Daan ch alga daa. Dandaa iherhsen daranguilsan zanalhiilsen vgs bna. Erunhiilugch ZG-taa iim darangui baidlaar handah ni huuli zurchij bui hereg busuu?!

Avatar

зочин 2021-01-30 66.181.182.161

дарангуйлсан юм хаана байна. зөв л ярьсан байна. тэгээд яах юм магтах юм уу тэнэг мал вэ чи

Avatar

Зочин 2021-01-30 59.153.115.71

УИХ-ын чуулганы танхимд гишүүний хэлсэн үгэнд шүүх хариулага тооцохгүй л дээ. Тэгээд ч Х.Баттулга Х.Нямбаатарыг загнах эрхгүй

Avatar

Зочин 2021-01-30 192.82.69.14

Энэ одоо Ерөнхийлөгчийн сайд нар юм уу

Avatar

Зочин 2021-01-30 192.82.69.14

Энэ нөхрийн үг дайх ч ёстой яамаа байна.

Avatar

Зочин 2021-01-30 202.9.40.40

Гарчиг нь яасан оновчгүй үгтэй юм бэ. "Дайсан үг" гэдгийг шууд утгаар нь ойлгохоор байна.

Avatar

Зочин 2021-01-30 66.181.176.184

Нямдорж гуай шиг дахиад нэг сайд байсан бол гоё байсан Сатай сайд Нямдорж гуай шүү Дэмжиж байна

Avatar

Иргэн 2021-01-30 103.57.95.21

Энэ одоо өөрөө ажил хийж чадахгүй хор найруулахаас илүү гарахгүй нөхөр байж нэг хүнд заах юм.

Avatar

Зочин 2021-01-30 139.5.219.22

ЗГ-ЫН ГИШҮҮДИЙГ ДУУДАЖ ЗАГНАДАГ ЭНЭ ХЭН БЭ?

Avatar

зочин 2021-01-30 66.181.182.161

монгол улсын ерөнхийлөгч

Avatar

Зочин 2021-01-30 202.126.88.133

МОНГОЛЧУУДЫН ТЭР ДУНДАА ТӨРИЙН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГ ТОМ ДУТАГДАЛ БАЙДАГ. ТЭР НЬ ЮУ ВЭ ГЭВЭЛ ЯМАР Ч АСУУДЛЫГ ЗҮГЭЭР Л ГАНЦ 2-ХОН УДАА БӨӨГНӨРЧ НЭЭХ СҮРТЭЙ ЯРИЛЦЧИХААД ТАРЧИХДАГ. ДАРАА НЬ АРААС НЬ ХӨӨЦӨЛДӨЖ ЭЦСИЙН ҮЗЭЭД ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЕРӨӨСӨӨ БАЙДГҮЙ….ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АЖИЛ ХИЙЖ МЭДДЭГҮЙ АЖИЛ ХЭРЭГЧ БИШ….ЯГ ТООНЫ ДААЛГАВРАА ХИЙХ ГЭХЭЭР ТОЛГОЙ НЬ ХҮРЭХГҮЙ ЧАДАХГҮЙ ЯВСААР МУУ ДУНД ГАРДАГ ХҮҮХЭД ШИГ.

Avatar

Байгалмаа 2021-01-30 202.21.124.18

Сайд нэг бүрчлэн маш ойлгомжтой, тодорхой зүйлүүдийг хэлж зөвлөсөн бна. Одоо нээрээ танай,манай гэж байлдхаа зогсоомоор бнаа. Нэг Монгол улс,нэг зүг үрүү харж урагшилмаар бна. Иргэд чинь ч туйлдлаа.

Avatar

Зочин 2021-01-30 66.181.191.100

Муу сурлагатай байсангууд лам цагдаа сэтгүүлч болдог

Avatar

xdf 2021-01-30 66.181.186.205

nomin gd bayan ailin bandgar avgai biznese higed yavj bhgu Mongol turuur togloj uzeh ni dutaj de. tender mender ain bas zohotsuulnaaa getsen

Avatar

Зочин 2021-01-30 64.119.19.202

Гарчгаа өгөхдөө бодох л байждээ. Ерөнхийлөгчийн дайсан гэхийн оронд зөвлөсөн үг, сургааль айлдсан байж болох жишээтэй. Дайсан гэдэг чинь үг тээлгэсэн гэсэн үг шиг байгаа боловч нэр үг бол эсрэг тэсрэг тэмцэгч талын үг гэхээр ойлгогдох нигууртай байна. Бодмоор л юм. Энэ бол төрийн үйл учраас хүндэтгэл, дээдлэл байх л ёстой доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж