FIFA-ийн эмэгтэй дасгалжуулагчийн сургалт хоёр дахь удаагаа зохиогдож байна

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

FIFA-ийн эмэгтэй дасгалжуулагчийн сургалт хоёр дахь удаагаа зохиогдож байна

 

FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны эмэгтэй дасгалжуулагчийн сургалт энэ сарын 1-5 өдрүүдэд МХБХ-ны байранд явагдах болно. Уг сургалт өнөөдөр нээлтээ хийж, удирдан явуулах багш нар нээлттэй уулзалтыг зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ МХБХ-н дээр зохиогдож байгаа тус сургалтыг энэ удаад ОУХБХ-ны сургагч багш хатагтай Хэстерин Жаннетже Де Ройс , ОУХБХ-ны хөгжлийн газрын өсвөр үе болон эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ажилтан ноён Дато Ним Кеонг нар удирдан явуулж байна.

МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нээлтийн үгийг хэлж сургалтанд хамрагдан өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлж, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн буй залуусд амжилт хүсэж мөн баяр хүргэлээ. МХБХ өнгөрсөн жилээс эхлэн гадаа талбай охид эмэгтэйчүүдийн анхдугаар лиг, энэ жил футзалын лигийн тэмцээнийг эмэгтэй тамирчдынхаа дунд анх удаа зохион амжилттай зохион байгууллаа. 

Дато Ним Кеонгийн хувьд өмнө нь 2009 онд Монгол улсад хүрэлцэн ирж байсан бөгөөд энэ хугацаанд их зүйл өөрчлөгдсөн байна. Ялангуяа өнгөрсөн жилээс эхлэн МХБХ маш их завгүй ажиллаж үүнээс гадна эмэгтэй тамирчид, өсвөр үеийг түлхүү дэмжин ажиллаж байгаа нь маш зөв зүйтэй алхам гэж бодож байна хэмээн ярьлаа. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж