Хойд Солонгос пуужин харвалаа | News.MN

Хойд Солонгос пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужин харвалаа

 

Хойд Солонгос өнөөдөр /2016.04.01/ зүүн эргээс богино тусгалын газар-агаар ангиллын пуужин тэнгис рүү харвалаа. Энэ нь АНУ, Өмнөд Солонгос, Японы лидерүүдийн Пхеньянд өгсөн анхааруулгын хариулт гэнэ. Вашингтонд цугласан гурван улсын лидерүүд Хойд Солонгосыг заналхийлэл, сүрдүүлгээ үргэлжлүүлсээр байвал илүү хатуу хориг арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

 

АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн Хойд Солонгос өнгөрсөн сард хэд хэдэн удаа пуужин, их буугаар тэнгис рүү гал нээсэн билээ. Түүнчлэн өнөөдөр пуужин харвахын өмнө АНУ, БНСУ-ыг хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоохыг Пхеньян анхааруулсан юм. Хойд Солонгос нь АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг улс орны аюулгүй байдлын заналхийлэл, дайны өдөөн хатгалга хэмээн үзэж хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2016-04-01 103.26.195.227

Байлдахийг хүсээд мууд дурлаад байгаа хүмүүс өөрсдөө ч цуг устгагдахаа мэдэж байна уу.Цөмийн дайнаас ямар ч улс бултахгүй үгүй дээ л бороо цас чинь цөм болоод ороод цөм хордоно гээд ойлгох хэрэгтэй байна шүү нөхөд минь

Avatar

Зочин 2016-04-01 103.57.93.144

Цемтэй бол хvчтэй!! Хvчтэйн буруу гэж хэзээч байдгvй гэдэг!!Цемийн хог хаягдалтай холбогдсонч улс нь хvчирхэг болчих юм шигээ!! Тэгээ л манай эх орончид эсэргvvцээд vхэнгээ алддаг болтой! Хvчтэй болчуул тэднийг хэнч тоож сонсохгvй!!

Avatar

хх 2016-04-01 202.21.118.98

умард солонгосыг хэнч ямарч хориг тавиад дийлдэхээсээ өнгөрсөн байхаа

Avatar

зочин 2016-04-01 202.9.40.81

тэгжил байдагшд ээ өмнөд солонгосруу харавсан бол алуулахгүй юу тэрийгээ мэдээдл далайруу харавдаг юм байлдхаар бол хайран пүүжин тоон дутахгүйюу

Avatar

Зочин 2016-04-01 59.153.114.220

hurdan baildaachee huleej yadlaa hudlaa l tomrood bhii

Avatar

Зочин 2016-04-01 103.23.51.1

hahhaahha naad yamaan omogtonguud hezee ch baildahgui ,

Avatar

Зочин 2016-04-01 45.117.34.12

АНУ.Өмнөд Солонгосын GPS-г хиймэл дагуулыг ажилгүй болгож чадна шүү дээ.тэгээд л намбуудаачээ…Тэртээ тэргүй Хойд Солонгос сансрын технологийн дэлхийн шилдэг 5 оронд орж байна шүү дээ…..

Avatar

Зочин 2016-04-01 103.9.90.39

Богино тусгалын гэхгүй ээ. Ойрын гэдэг юм…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж