Тариаланчдын шатахууныг татвараас чөлөөлөх үү? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тариаланчдын шатахууныг татвараас чөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Тариаланчдын шатахууныг татвараас чөлөөлөх үү?

Үр тариагаа суулгаж, тариалалтаа эхлэх цаг нь болоод байхад  буудайныхаа үр, бордоог авах мөнгөгүй байна. Иймээс Засгийн газар яаралтай тариаланчдад санхүүгийн дэмжлэг үзүүл гэсэн шаардлагыг Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалангийн холбооноос тавьсан. Тэгвэл Хүнс, Хөдөө аж ахуйн яам өнөөдөр /2016.04.01/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж,  Хөгжлийн банкны эх үүсвэрээр 100 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатайгаар олгох байсан ч одоогоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө босгоод байна. Эхний ээлжид энэхүү мөнгийг тариалалтаа эхлэхэд санхүү шаардлагатай буй тариаланчдад талбайн хэмжээг нь харгалзаж хуваан олгохоор болсон байна. Үлдсэн 75 тэрбум төгрөгийг босгох хөрөнгийг Хөгжлийн банктай тус яам хамтран шийдэж, үе шаттайгаар тариаланчдад зээлнэ гэж Ц.Болорчулуун дарга мэдэгдлээ. Энэхүү зээлийн хүү нь 12.5 хувь. Гэхдээ зээл авсан тариаланчдыг эхний найман сар үндсэн төлбөрөөс нь чөлөөлөх юм.

Хөгжлийн банкны энэхүү зээлийг авах хүсэлтэй аж ахуйн нэгж иргэд эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яамд шаардагдах бичиг баримтын хамтаар зээл авах өргөдлөө өгнө. Дараа нь салбар яамнаас нь Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкуудад иргэдийн хүсэлтийг дамжуулж, зээлийг шийдвэрлэх юм.  Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариан талбайн хэмжээгээс нь хамаарч нэг га-д 350 мянган төгрөг хүртэлх мөнгийг зээлнэ гэж тооцжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 400 гаруй тонн, нэг тонн нь 400 мянган төгрөг болж хямдарсан бордоог тариаланчдаас 300 мянган төгрөгийн урьдчилгаа авч, зээлүүлэх юм. Одоогоор 20 гаруй тариаланч аж ахуйн нэгж, иргэн дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр бордоо авна гэж захиалжээ.

Салбарын яамдаа бүртгэлтэй 1400 орчим тариаланч аж, ахуйн нэгж, иргэн байна. Эдгээр тариаланч энэ хавар тариагаа тарихад 20 мянган тонн шатахуун шаардлагатай. Иймээс Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тариаланчдад нийлүүлэх шатахууныг онцгой албан татвараас чөлөөлж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьжээ. Хэрэв Засгийн газар дээрх хэмжээний шатахууны татвар буюу тонн шатахуун тутамд ноогдох 520 мянган төгрөгийг чөлөөлбөл тариаланчдад нэг литр шатахуун 1000 төгрөгөөр нийлүүлэх боломжтой болох юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-01 103.229.122.250

Tarialnchid malchid gej albatai yum shig davarchihsan shaarnuud baih yum. Uulzaltand irehdee tom tom tansag mashin hulugluud l irdeg yum baina lees

Зочин 2016-04-01 103.229.122.250

Ed nar yasan uym be Tur zasgiin haanaas n garsan bid Haanaas n garsan bolood Ingej yalgavarlan gaduurhaj bgaa uym be Tegj yarih uym bol Buh humuusiig detge

Зочин 2016-04-01 103.229.123.65

ed nart er n yasan gej iim ih halamj dandaa uzuuldgiim be.

Зочин 2016-04-01 103.26.193.104

Биенэсээ хийвэл хий чадахгүй бол дампуур. Төрийн авилгатай та нар хаанаас гарсан дуракууд вэ. Бид бизнесээ засгаас гуйхгүй хийгээд л явна. Зах зээл дээр гурил илүүдэлтэй байгаа. Тэгээд ч Монгол хүний хоолны бүтэц эрс өөрчлөгдсөн дан мах гурилаар аргацаахаа больсон шүү дээ Бурамаа. Чи чгурил бага ид ядаж турна.

1000 2016-04-01 202.179.26.238

1000 тог болох боломж байгаа г харж байгаа биз .!!!

ss 2016-04-01 202.131.231.115

Tarialnchid malchid gej albatai yum shig davarchihsan shaarnuud baih yum. Uulzaltand irehdee tom tom tansag mashin hulugluud l irdeg yum baina lees

NB 2016-04-01 49.0.160.111

ЗҮГЭЭР ЯВДАГ ЗАМААРАА ЯВ.... БИЗНЕС ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДАМПУУР..... ҮХСЭНИЙ ЧИНЬ МӨНГӨ НЭХЭХ.... ТАРИА ТАРЬЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТЭР ТАРИАГ НЬ ГАДНААС ОРУУЛЖ ИР.... БАГА БАГААР АХИЖ ТОМОРДОГ БОЛОХООС ШУУД ТОМРОНО ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ.... НЭГ Л ИХ АЙЛЫН ЭРХ ХҮҮХЭД ШИГ БАЙХ ЮМ..... ТА НАР ХЭНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРЧ БАЙГАА ЮМ.... ОЛСОН АШГАА АРД ТҮМЭНД ӨГӨХ ЮМ УУ?

Зочин 2016-04-01 119.40.97.88

Тариа биш ТАРИАЛАНЧИД ХОГИЙН УРГАМАЛД ИДЭГДЧИХЭЖ, ТЭДЭНД юу битгий өг. Бүгдээрээ хулгайч болсон байна.

Зочин 2016-04-01 202.9.40.230

Малчид нь өвс нэхнэ. Тариаланчид нь үр, бордоо, шатахууны хөнгөлөлт нэхнэ. Даварчихсан пяхлуунууд байхын. Ашиг гаргана гэж ажиллаж байгаа юмуу эсвэл тэжээлгэж ажиллах гээд байгаа юм уу? МАНын үеэс Атар -1,2,3 гээд л яваад л, мөнгө өгөөд л байгаа гүй билүү? Ингэд бодохлоор элдэв татвар өгөх гэж толгойгоо гашилгамааргүй байгаам даа

Зочин 2016-04-01 202.21.112.202

Найз аа тайвшир, дэлхийн аль ч оронд хөдөө аж ахуй татаас дээр амь зогоодог. Ялангуяа өндөр хөгжилтэй орнууд, АНУ, Канад зэрэг орнууд тариаланчдадаа аймаар их татаас өгдөг ш дээ. Европын орнуудад гэхэд нэг га-д үр тариа тарихад нь 300 еврогийн татаас өгдөг гэж бгаа. Хөдөө аж ахуй бол цэвэр байгаль цаг агаараас хамаарсан тун хэцүү салбар. Гэтэл уул уурхайг ад үзээд эхэллээ. Дан ганц ХАА-д түшиглэж хөгжинө гэж хэзээ ч байхгүй. Хөгжие гэвэл уул уурхайгаа ч, боловсруулах салбараа ч тордох хэрэгтэй. Харин МАА, газар тариалан бол биднийг өлсгөхгүй аваад явна, харин хөгжие гэвэл арай өөр юм бодох хэрэгтэй

***** 2016-04-01 49.0.161.68

mongold gantshan tarialanchid l amidardag yumuu. dandaa tedniig buh tatvaraas choloolj bnga hongololttei zeel olgoj bh yum. busad salbariin humuusiig yagaad alag uzeed bna ve. Bid zovhon taria buudai, guril iddeg yumuu haashaa yum be.

Зочин 2016-04-01 59.153.114.142

Сайхан сайхан нэр өгөөд энэ шатахууны компаниудын түрүүвчийг түнтийлгэж өгөх юм аа.