
Тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг дутуу байхад хамгийн залуу оролцогч болох БНХАУ-ын шатарчин Хоу Ифань 6,5 оноотой өнгөлж байгаа бол Энэтхэгийн Конеру Хампи, Болгарын Антоанета Стефанова нар тус бүр зургаан оноотой удаалж байна.
Шатарчид өнөөдөр 10 дахь өргийн тоглолтоо хийх бөгөөд Б.Мөнгөнтуул Хоу Ифаньтай тоглоно.
Тэмцээний ес дэх өргийн дүн:
Чжу Чень /Катар/ ½ – ½ Шень Ян /БНХАУ/
Майя Чибурданизе /Гүрж/ ½ – ½ Хоу Ифань /БНХАУ/
Б.Мөнгөнтуул /Монгол/ 1 – 0 Илдиз Бетул /Турк/
Антоанета Стефанова /Болгар/ 1 – 0 Мэри Себаг /Франц/
Татьяна Косинцева /ОХУ/ ½ – ½ Конеру Хампи /Энэтхэг/
Жао Сьюэ /БНХАУ/ 0 – 1 Сью Юйхуа /БНХАУ/
С.Цэлмэг