Жолоон дээрх гарын байрлалаар таныг шинжье

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Жолоон дээрх гарын байрлалаар таныг шинжье

Жолооч нарын зан араншинг жолоо барьж байгаа байрлалаар нь тодорхойлж болдог гэнэ.

1. Ийм байрлалаар жолоогоо барьдаг жолооч нар нягт нямбай, эмх цэгцтэй, тайван, өөртөө итгэлтэй нэгэн байдаг. Жолоо барьж байгаа үедээ чимээгүй байхыг илүүд үздэг бөгөөд зам сүлжиж давхих дургүй. Зорьсон газартаа хүрэх хүртлээ өөрөө өөрийгөө л сонирхолтой байлгахад анхаарал хандуулдаг.

2. Энэ жолооч нь өөртөө тийм ч итгэлтэй биш бөгөөд цаг үргэлж аюулгүй байдлын тухай боддог. Энэ байрлал нь жолоочийн биеийг урагш бөхийхөд хүргэдэг төдийгүй жолоо барих үед манивр маш хувирамтгай, хаашаа ч дарагдаж болохуйц болдог. Ийм жолоочтой яваа бол та түүнтэй ярьж, яриа өдөж анхаарлыг нь сарниулахгүй байх хэрэгтэй.

3. Энэ жолооч нь өөрийн зорилгоо, хаашаа тэмүүлж байгаагаа мэддэг. Тэр маш хөгжилтэй, эелдэг сайхан ааштай. Амгалан тайван, өөрт төвөггүйхэн жолоогоо барьдаг төдийгүй зорчигчидтойгоо тийм ч хөндий биш харилцаатай бөгөөд замын турш үүссэн нөхцөл байдалд тохируулан явж чаддаг. Зорьсон газраа хүрэх хүртлээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж явдаг.

4. Энэ гарын байрлал нь жолоочийг зөрүүд, ямар ч бодлогогүй, түргэн зантай, “аймшиггүй чин зоригт” зантай гэдгийг илэрхийлдэг. Зам дээр багагүй үймээн үүсгэж, бусдад явахад нь саад болж “тэнэг амьтан” гэсэн сэтгэгдэл төрүүлэхээс гадна эргэлтэн дээр түгжээ үүсгэж, “сүүл мушгих” нь өөрсдийнх нь үүрэг гэж боддог. Түүнчлэн гэнэт хурдалж, машинуудын өмнүүр дайрах нь бий.

5. Ийм арга барилаар жолоо барьдаг хүн уравгар, гутранги үзэлтэй нэгэн байдаг. Аян замд гарахад тэдэнд харилцан ярилцдаг хүн биш, харин түүний амьдралд тулгараад байгаа асуудлуудыг дуулгавартай нь аргагүй толгой дохин сонсож явах хүн  л хэрэгтэй байдаг.

6. Тэд маш бардам, иймдээ ч өөртөө маш итгэлтэй, өөрийнхөө туршлаганд найддаг. Замд ямар ч эрсдэлтэй алхам хийдэггүй тул урьдчилан даатгуулна гэж бараг үгүй. Асуудалгүй гэж үзсэн тохиолдолд зам сүлжиж, жолоо барьж байхдаа үүссэн нөхцөлд байдлыг дор нь төвөггүйхэн шийдэж чаддаг нэгэн юм.

7. Энэ жолооч нь маш мөрөөдөмтгий, түүнд удаан хугацаагаар нэгэн хэвийн байрлалд байх нь хэцүү санагддаг. Тэд машинд цуг яваа хүнтэй зогсоо зайгүй чалчиж, мөн гар хуруугаараа заах, чичлэх, дохих зангах байдлаар жолоогоо барьдаг.

8. Эдгээр хүмүүс нь бидний ярьж заншсанаар “нервный”, сэтгэлийн хэт хөөрөлтэй хүмүүс байдаг. Ийм хүмүүс замд тааралдвал “шийтгэл” л гэсэн үг. Тэд зөвхөн өөрсдийнх нь зөв хэмээн биеэ өмөөрч, хажуугаар нь дайрсан хэнийг ч болов зүгээр өнгөрүүлнэ гэж үгүй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж