МоАН Санаачилгын Нийслэл дэх анхны салбар СХД боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МоАН Санаачилгын Нийслэл дэх анхны салбар СХД боллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

МоАН Санаачилгын Нийслэл дэх анхны салбар СХД боллоо

МоАН Санаачилгын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг дэмжигчид хөдөө, орон нутагт сайн дураар нэгдэн нийлэх эрмэлзлээ илэрхийлж улмаар Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод аймгуудад санаачилгын салбар зөвлөлүүд байгуулагдаад байгаа билээ.  Сонгинорхайрхан дүүрэг МоАН санаачилгын салбар нэгжийг дүүрэгтээ байгуулах хүсэлтээ илэрхийлснээр Нийслэл дэх анхны салбар боллоо. 2016 оны 03-р сарын 31-ний өдөр болсон МоАН Санаачилгын Сонгинохайрхан дүүргийн гишүүдийн анхдугаар хуралд 70 орчим гишүүд, дэмжигчид оролцсоны дээр санаачилгыг төлөөлж УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл, МоАН Санаачилгын Удирдах зөвлөлийн гишүүд болох Д.Нямхүү, Т.Болдбаатар, Н.Гантөмөр, С.Билэгсайхан нар хүрэлцэн ирсэн байлаа. Хурлын эхэнд МоАН Санаачилгын эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлийн талаар Удирдах зөвлөлийн гишүүд товч танилцуулгыг хийсэн юм. Салбар зөвлөл байгуулах зарчмын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн МоАН Санаачилгын тэргүүнээр Дашнямын Энх-Амгаланг санал нэгтэйгээр сонгож, дэд тэргүүнээр Б.Хосбаярыг томилсон байна. Салбарын батламжийг МоАН Санаачилгын дэд тэргүүн Д.Нямхүү салбарын тэргүүнээр сонгогдсон Д.Энх-Амгаланд гардууллаа.

Санаачилгын Сонгинохайрхан дүүргийн Удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Болдбаатар, Ж.Равдандорж, Ч.Бямбажав, Ч.Билэгсайхан, Ш.Бат-Өлзий, О.Түшиг, Ш.Одгэрэл, Б.Хосбаяр, Б.Энхцэцэг нарыг сонголоо. Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Одгэрэл МоАН Санаачилгад нэгдэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Ардчилал бидэнд сурах, хэлэх, хөгжих бололцоог олгосон. Энэ бололцоог санаачилгын ажлын хүрээнд үргэлжлүүлэх болно гэдгээ хэллээ.  Сонгинохайрхан дүүргийн гишүүдийн анхдугаар хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Иргэдийн дунд сүүлийн 20 жилийн турш явуулсан судалгаагаар Ардчиллыг сонгосон сонголтондоо харамсдаггүй гэсэн хариултыг өгсөн байдаг. Тиймээс дахиад 20 жилийн дараа ч энэ үзэл санааг гээгдүүлж, орхигдуулахгүйн төлөө бид МоАН Санаачилга нэрэн дор нэгдэж байгаа юм. Ер нь Ардчиллын үнэт зүйлээ сануулж байдаг эзэнтэй байхгүй бол дүрээ хувиргачих гээд байдаг. Тиймээс МоАН Санаачилгын гол зорилго бол Ардчиллын өөрийнх нь дүр төрхийг өөрсдөд нь сануулахын тулд анх байгуулагдсан юм” гэдгийг онцолж байсан юм.  

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-01 182.160.2.31

:Дэмжиж байна. Бүх зүйл аажмаар өөрчлөгдөх жамтай. Юу ч мөнх биш, өөрчлөгдөх ёстой.

зочин 2016-04-01 103.26.193.23

СХД чинь нөгөө алдарт рецедевист эрдэнэ,салдан овогт авгай хоёрын дүүрэг байх аа.Тэгэхээр энэ яавч олигтой юм биш болж таарлаа. Ер нь энэ МоАН гэж юу юм бэ. АН-аасаа өөр юм уу. АН доторх монголчууд нь гамингуудаасаа салж байгаа юм уу.

Иргэн 2016-04-01 103.26.193.148

ЭНЭ БАЛАЙ АВГАЙ ЗАЙЛААЧ..

Зочин 2016-04-01 203.91.115.35

Авилгачидтай нийлж ард түмэн,компаниудыг туйлдуулж байгаа болдог бол сөнөвөл таарвал зохих монопол харгис компани бол цахилгаан түгээх сүлжээ компани мөн.Эднийхэн цахилгааны төлбөрөө цагт төлөөгүй ядарсан хувь хүн аж ахуйн нэгжүүдийг хайр найргүй цахилгааныг нь тасалж торгуул, төлбөр тавьж,залгасан тасалсаны төлбөр,эрчим хүчний чадлын төлбөр,сэргээгдэх эрчим хүчний төлбөр, сул явалтын төлбөр,эдгээр төлбөрүүдийг цаг хугөцаанд оруулсан дарга нарын урамшлуулын төлбөр гэх мэт дааж давашгүй төлбөрөөр дарамтлана.За яахав хугацаандаа цахилгаан хэрэглэсэний төлбөрөө төлөөгүй бол дээрхи дааж давашгүй торгүүлийг төлөхөөс өөргүй.Эдний хамгийн харгис нь ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН иргэд аж нэгжийг цахилгааны саатал гэдэг нэрээр ажлын,амралтын.цагаар хагас бүтэн сайн өдөр ялгалгүй,дураараа тасдаж дунд чөмгөөрөө жиргэдэг.Жирийн иргэд чөлөөт цаг амралтын өдрөөрөө цахилгаантай байна уу үгүй юу гэдэг сонин биш,иргэд гэртээ өвчтөй зовлонтой асарамжийн хүнтэй байна уу үгүй юу сонин биш дураараа тасдсан цахилгааны саатлаас болж аж ахуйн нэгж үйлчилгээний газруудын бүтээгдэхүүний чанарт гологдол гарахвий бодох өвчүүхэнч сэтгэл зовохгүй өөрсдөө хайр наргүй торгүүль тавьдаг шигээ ард иргэд.ард иргэдэд учируулсан хохиролын төлөө төлбөрөөсөө сохор зоос ч хасадаггүй 70047004 гэдэг авдаггүй авсан хойноо дотуур утасны тийм дугаарт холбогдоно уу гэж тэр дугаарт нь холбогдох хооронд иргэдийн утасны мөнгөнөөс ичэх нүүргүй саадаг,хавар,зун намар өвлийн бэлтгэлийн их засвар нэрээр цахилгааны хязгаарлалт хийж хийсэн засварын чанар нь эргээд өвөл байгалийн гамшиг гэдэг нэрээр цахилгааны хязгаарлалт болж хувиргадаг ийм л харгис бүдүүлэг монопол компани ,авилгачид олгиорхуудын давхар дарлалд монголын ард түмэн зовж байна даа.Тэгээд хамгийн ичгэвтэр нь арын хаалгаар томилогдсон боловсорол муутай дарга нар нь цахилгааны үнийг нэмэх хэрэгтэй гэдэг ганцхан аргаар компаниа удирддаг.

АМРАЛТЫН ӨДРӨӨР 2016-04-01 59.153.114.158

МАН-ын халуун ханзан дээр Элбэгдорж долоовор хуруундаа шоронгийн түлхүүр эргэлдүүлэн хэхэрч хэвтэнэ. Мий овогт Энхболд түүний өмнө саяхан тогооноос гаргасан шинэ хонины тарган махыг, элдэв төрлийн ногооны хамт тавиад бөхөлзөн инээвхийлж, жаа хэмээн өрөөсөн гараараа хөлсөө шудран зогсоно. Гал тогооны өрөөнд цээж нүцгэн Сан овогт Баярцогт амандаа залуу хувьсгалчийн дуу аялангаа том шавар пийшинд Тавантолгойн нүүрс чихэж, дүнгэнэтэл галлана. Түүний хажууд Чен овогт Сайханбилэг Оюу толгойн зэсээр хийсэн жигнүүр дээр саяхан болсон мантууг хоёр талд нь гаран ийгаа, сийгаа хэмээн уухайлан сэвнэ. Хөлийн өрөөнд саяхан амины хэргээр шоронгоос сулагдсан Со овогт Эрдэнэ, Шинхуйгаас хээл хахууль авч буруутан мүглэнд суусан Мэ овогт Энхсайхан хоёр хатуу моутуунд улаа бутарч хуужий хаажий дааглия дуяаа хэмээн уушигныхаа гурван судас тасартал орилон хуална. Гадна хаалганы цоожны нүхээр Зи овогт шагайж сүү долоосон муур шиг гэтэж хогийн сав ухаж,цаас эрнэ. Хашааны арын ногоон талбай дээр хоригдол Аа овогт Гансүх, Лүү.Гансүх, заяат луухааны зээ Батзаяа нар жорлонгийн хөлдүүс илжигнээс буулган байцааны талбай бордонгоо наранцэцэгийн үр чөмнө. Харин том Дааман хаалганы гадна эзэн үхэж золбирсон түвд банхар Женко соёогоо цухуйлган цонхоор шидсэн сүүжний яс мэрнэ. Үнээтэй айлын хураасан түлээн дээрээс монгол боорцог Алтанхуяг шүд зуун дурандана.