В.Путин шинэ найз бүсгүйтэй болсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

В.Путин шинэ найз бүсгүйтэй болсон уу?

ОХУ-ын лидер В.Путиныг Английн хэвлэлийн магнат Руперт Мурдокийн салсан эхнэр Венди Дэнгтэй  уулздаг болсон гэж шар хэвлэлүүд шуугих болжээ. Венди Дэнг, Руперт Мурдок нар 14 жил хамт амьдарсны эцэст 2013 онд салсан билээ. Харин гадаадын хэвлэлүүдэд саяхнаас 47 настай бизнес эрхлэгч  хатагтай, 63 настай В.Путинтай уулздаг болсон талаар бичиж байна. В.Путин гурван жилийн өмнө эхнэр Людмилатай хамт Кремльд Эсмеральда бүжгэн жүжиг үзчихээд гарч явахдаа салах шийдвэр гаргаснаа зарлаж байсан юм.

В.Путин эхнэртэйгээ 30 жил ханилсан бөгөөд түүний хувийн амьдрал, хүүхдүүдийн тухай мэдээлэл үргэлж нууц байсан билээ. В.Путин “Гэр бүлтэй холбоотой асуултанд хариулахгүй.  Миний гэр бүлийнхэн улс төр, бизнестэй хутгалддаггүй” хэмээн ярьж байжээ.

 Харин саяхнаас холбоотой болсон гэх хэвлэлийн баатрууд энэ талаар үнэн эсвэл худал гэж тайлбар хийгээгүй байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж