Порошенко баячуудын жагсаалтад зургаад бичигджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Порошенко баячуудын жагсаалтад зургаад бичигджээ

 

“Шоколадны ван” хочит Пётр Порошенко Украины баячуудын жагсаалтын зургаад бичигджээ. “Forbes Ukraine” сэтгүүлд бичсэнээр Украины ерөнхийлөгч Пётр Порошенкогийн хөрөнгийн хэмжээ 858 сая ам.долларт хүрсэн гэнэ. Өнгөрсөн жил Пётр Порошенкогийн хөрөнгө 100 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Тэрбум дөхсөн хөрөнгийн хэмжээгээр Пётр Порошенко баячуудын жагсаалтад хоёр байр ахиж, зургаад бичигдэх болсон аж.

 

Харин Украины олигарх Ринат Ахметовын хөрөнгийн хэмжээ буурч 2.3 тэрбум ам.доллар болсон аж. Гэсэн ч тэрбээр Украины толгой баян хэвээр үлджээ. Түүний хөрөнгийн хэмжээ буурах болсон нь дэлхийн зах зээл дээр төмрийн хүдэр болон бусад материалын үнэ унасантай холбоотой аж.  Украины баячуудын дэд байранд магнат Игорь  Коломойскийг нэрлэсэн байна. Түүний хөрөнгийн хэмжээ 1.3 тэрбум ам.доллар гэнэ. Мөн “Privat” группын хамтран эзэмшигч Геннадий Боголюбовын хөрөнгийн хэмжээ 1.3 тэрбум ам.доллар орчим байгаа аж.

 

Тус сэтгүүлийн судалгаагаар өнгөрсөн таван жилийн хугацаанд Днепропетровск хот дахь баячуудын хөрөнгийн хэмжээ хоёр дахин буурсан аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TASS NEWS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж