Г.Амартүвшин: Банкны хууль батлагдсанаар засаглалын хувьд том өөрчлөлт авчирна

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Г.Амартүвшин: Банкны хууль батлагдсанаар засаглалын хувьд том өөрчлөлт авчирна

Г.Амартүвшин: Банкны хууль батлагдсанаар засаглалын хувьд том өөрчлөлт авчирна

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, түүний дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Т.Доржханд нар мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Монголын банкуудын 6-7-нд системийн нөлөө бүхий банк гэж нэрлэгдэж байгаа. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьснаар хамгийн нэгдүгээрт, банк хувьцаат компанийн хэлбэртэй байна. Нэг эзэмшигчийн хувьцаа 20 хувиас хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл, банк олон хувьцаа эзэмшигчтэй болж өөрийн хөрөнгө нэмэгдэнэ, хадгаламжийн хүү буурч, нийт дүнгээрээ зээлийн хүү буурна гэж үзэж байгаа.  Мөн банк өөрийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргана, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 гэхэд банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ. 

УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН

-Хууль хэрэгжиснээр эзэмшлийн төвлөрөл буурна. Нэг эзэмшигчийн хувь 20 хувиас хэтрэхгүй болсноор засаглалын хувьд маш том өөрчлөлт авчирна. ТУЗын гишүүний бүрэлдэхүүн есөөс дээш болно. Гишүүдийн гуравны нэгээс дээш нь хараат бус байна. Хоёрт, иргэд аж ахуйн нэгжүүд банкныхаа эзэн нь болох боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, жилд 200-250 тэрбумын ашигтай ажилладаг банкны эзэд болох боломж бүрдэнэ. Мөн үүнд хяналт тавьдаг болж байгаа. Банкны тухай хуулийн өөрчлөлт батлагдалгүй зургаан жил болсон юм билээ. Өнөөдөр бид нар баталснаар маш том боломж нээгдэж байна. Санхүүгийн зах зээл, эдийн засагт  эерэг үр дүн авчирна гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД

-Банкны шинэчлэл гэдэг нь банкуудын дунд өрсөлдөөн бий болгох. Хоёрт, банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гуравт, банкны зөв засаглалыг бий болгох. Энэ хуулийн онцлог нь зөв засаглалыг бий болгож буйгаараа онцлог. Европын банкууд нь гэр бүлийн банк гэж явдаг. Шинэ хуулиар банкийг олон нийтийн болгож буйгаараа онцлог. Нөгөө талаас олон нийтийн болсноор хөрөнгийн биржид бүртгэлтэй, зөв засаглалтай, тайлан баланстай, олон нийтэд нээлттэй болно гэсэн үг. Банкны засаглал шинэчлэгдсэнээр иргэд банкнаас зээл авахаас илүүтэйгээр хөрөнгийн зах зэлээс эх үүсвэрээ авч бизнесээ хийх боломжтой болно. Бид дэлхийн зөв жишиг рүү явж, сонголтыг бий болгож байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж