Хууль бус оршин суугчид нэрээ нууцлан үнэгүй шинжилгээ өгч болно

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Хууль бус оршин суугчид нэрээ нууцлан үнэгүй шинжилгээ өгч болно

Хууль бус оршин суугчид нэрээ нууцлан үнэгүй шинжилгээ өгч болно

Өмнөд Солонгос улсад хууль бусаар оршин сууж буй бүх гадаадын иргэд covid-19-ийн шинжилгээг нэрээ нууцлан үнэ төлбөргүй өгөх шийдвэрийг тус улсын Хууль зүйн яам өчигдөр /2021.01.28/ гаргажээ.
Тодруулбал, бичиг баримтгүй, визийн хугацаагаа хэтрүүлсэн гадаадын иргэд орон даяар байгуулсан шинжилгээ авах түр төвд Covid-19-ийн шинжилгээг зөвхөн гар утасны дугаараа бүртгүүлэн өгөх боломжтой гэнэ.

Шинжилгээ өгөх гэж буй гадаадын иргэдийн визийг шалгахгүй бөгөөд тэдний хэн болохыг шинжилгээний өмнө болон дараа Цагаачлалын албанд мэдээлэхгүй юм байна. Түүнчлэн хууль бусаар оршин суугчдад авах арга хэмжээг түр хугацаагаар зогсоох болно гэж тус яам мэдээлжээ.

БНСУ цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед хуулийн цоорхойг багасгахын тулд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна. Тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоо 400 мянга орчим болж нэмэгджээ. Ингэж нэмэгдсэн шалтгаан нь цар тахлын улмаас авч хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэмийн улмаас тус улсаас явж чадахгүй визний хугацаа нь хэтэрсэн хүмүүс олон байгаатай холбоотой гэнэ.

Эх сурвалж: Yonhap

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж