2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 853,401,563.37 төгрөгийн үнийн дүн бүхий 1,950,023 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +9.41%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +6.52%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" ХК (ETR -4.35%) болон "Багануур" ХК (BAN -3.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 22,290 ширхэг нэгж эрхийг нийт 2,460,349 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаасыг 8,098,000 төгрөгөөр, мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 50 ширхэг үнэт цаасыг 5,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.83 хувиар өсөж, 21530.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,004,364,822,754.32 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ