Банкны хуулийн өөрчлөлт ба эдийн засгийн эерэг боломжууд

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Банкны хуулийн өөрчлөлт ба эдийн засгийн эерэг боломжууд


Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг
чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа. Ингэснээр та бидний амьдралд дараах өөрчлөлтийг авч ирнэ.

Банкны зээл, бусад активын эх үүсвэрийн 70 орчим хувийг олон нийтийн мөнгөн хөрөнгө, 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчийн хөрөнгө бүрдүүлдэг. “Хас” банкнаас бусад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын хувьцааны 90 хувийг  2-4 хүний эзэмшиж байна. Банкны тухай хуульд энэ удаад томоохон “мэс засал” хийж буйн гол шалтгаан нь эдийн засгийг тэлэх, иргэд хадгаламжийг эрсдэлээс хамгаалах зорилготой юм.

ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРЖ БУЙ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД

-Аливаа этгээд банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглоно.Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна.

-Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь өөрөө, эсхүл холбогдох этгээд, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд нь төрийн албан тушаалтан биш байх.
-Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно.

-Банкны хувьцаа эзэмшигч нь хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг барьцаалах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банкинд буцаан худалдахыг хориглоно.

-Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.

ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ЭДИЙН ЗАСГИЙН ЭЕРЭГ БОЛОМЖУУД

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд арилжааны банкууд нээлттэй болж, засаглал сайжирна. Хадгаламжтай иргэд  банкны хувьцаа эзэмшигч болох боломжтой.

Банкинд мөнгөө сул хадгалуулж, бага хүү авснаас банкны хувьцаа худалдан авч, ногдол ашиг хүртэх эдийн засгийн өгөөж нь илүү болно.

Нөгөө талаас арилжааны банкинд хадгалагдаж буй сул мөнгө хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулснаар санхүүгийн зах зээл томорч, хөгжинө.  Хөрөнгийн зах зээлд эрэлттэй, шинэ төрлийн үнэт цаас бий болно.

Монголын хөрөнгийн зах зээлд ойролцоогоор 15 их наяд эргэлтэд орсноор жижиг, дунд үйлдвэрүүд хөгжиж, тэлэх боломжтой юм. Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр олширно, цалин өснө. Ажлын байр нэмэгдсэнээр ядуурал буурна. Улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Дагаад төрийн албан хаагчид, эмч, багш нарын цалин нэмэгдэх эерэг талтай.  

Санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээлийн эзлэх байр суурь нэмэгдсэнээр санхүүжилтийн эх үүсвэрийн өртөг буюу банкны зээлийн хүү буурдаг. Монгол Улсын арилжааны банкуудын бизнесийн зээлийн хүү өнөөдрийн байдлаар сарын 2-2.5 буюу жилийн 24-30 хувь байна.  Өнгөрсөн 30 жилд зээлийн хүүгийн дарамт жижиг, дунд үйлдвэрүүдийн “толгойны өвчин” болсоор ирсэн. Олон аж ахуйн нэгж дампуурч, иргэд ажлын байраа алдахад зээлийн хүүгийн дарамт багагүй нөлөөлсөн.

МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 58% нь бизнесийн зээлтэй байгаа бөгөөд COVID-19 цар тахлаас хамааран эдгээр ААН-үүдийн дийлэнх буюу 87%-д нь зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор хүндрэл тулгарсан байна.  Өнгөрсөн нэг жилд банкнаас зээл авах нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн талаар асуултад  ААН-үүдийн 50 % нь чангарсан гэжээ.

 Банкны тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн хүрээнд  банкууд хувьцаат компани болсноор аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээл авахаас илүү хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах боломжтой болох юм. Энэ нь үндэсний хэмжээний томоохон корпорациудын суурийг бий болгодог.

Зээлийн хүү буурснаар үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үнэд эерэгээр нөлөөлнө.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үнэд зээлийн хүүгийн дарамт шингэдэг. Эргээд энэ нь эцсийн хэрэглэгчдэд үнийн өсөлт болж очдог. Тэгэхээр зээлийн хүүгийн дарамт буурвал бараа бүтээгдэхүүний үнэд эерэгээр нөлөөлнө гэсэн үг.

Мөн хадгаламж эзэмшигчдийн мөнгийг банкны эзэд хууль бусаар зарцуулах эрхгүй болж байна.  Үндсэндээ, арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болж иргэд, ААН-үүд банкуудын хувьцаа эзэмшигч болсноор банкны эзэдэд хариуцлага тооцох, хяналт тавих эрх  нээгдэх юм.

Энэ бол банкны салбарын хувьд засаглалын маш том реформ бөгөөд эдийн засагт үүнийг дагасан эерэг өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж