Хятадын эрх баригчдын дарамтаас болж Жэк Ма бизнесээ хумина

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Хятадын эрх баригчдын дарамтаас болж Жэк Ма бизнесээ хумина

Хятадын эрх баригчдын дарамтаас болж Жэк Ма бизнесээ хумина

Хятадын засгийн газар Жэк Ма болон түүний бизнест анхаарлаа хандуулж эхэлсэнтэй холбоотойгоор түүний үүсгэн байгуулсан санхүүгийн үйлчилгээний "Ant" групп бизнесээ хумихаар төлөвлөжээ.

Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар "Ant" групп бүрэн бие даасан байдлаа алдаж, Хятадын төв банкны мэдэлд ажилладаг энгийн санхүүгийн холдинг компани болж байгаа аж. Энэ өөрчлөлтийг эрх баригчдын зүгээс шаардаж, "Ant" групп зоргоороо төлөвлөгөө гаргахаас сэргийлж, цаашид үйл ажиллагааг нь илүү ойроос хянахад амар хэмээн үзсэн гэнэ.

Энэ бол Хятадын бизнесийн түүхэнд хамгийн том амжилт гаргаж, тод мөрөө үлдээсэн хүний хувьд эрх баригчдаас авч буй маш хүнд цохилт билээ. "Ant" групп өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO бүтээхээр ажиллаж байсан ч Жэк Ма аравдугаар сарын 24-нд Хятадын санхүүгийн зохицуулалтын системийг шүүмжилснээсээ болж эрх баригчдын дургүйг хүргэсэн юм.

Тийнхүү эрх баригчидтай сөргөөцөлдсөнийхөө дараа Жэк Ма аравдугаар сарын 31-нээс хойш олны нүдэнд ил гаралгүй алга болсон билээ. Удтал чимээгүй байсныхаа эцэст тэрбээр энэ сарын 20-нд дахин олны өмнө гарч, цахим хуралд оролцсон байна. Тэгэхдээ тэрбээр өмнөхөөсөө эрс өөр байдлаар эрх баригчдыг магтан ярьж байв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж