Берни Сандерсын бээлийтэй зураг 1,8 сая ам.доллар цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Берни Сандерсын бээлийтэй зураг 1,8 сая ам.доллар цуглуулжээ

Берни Сандерсын бээлийтэй зураг 1,8 сая ам.доллар цуглуулжээ

АНУ-ын Вермонт мужийн сенатч Берни Сандерс өөрийнх нь зурагтай бүтээгдэхүүний борлуулалтаас ердөө тав хоногийн дотор 1.8 сая доллар олсон байна. Тэрбээр энэ мөнгөө бүгдийг нь буяны ажилд зарцуулахаа мэдэгджээ.

Энэ сарын 20-ны өдөр болсон Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр гар хийцийн бор эрээн бээлийтэй, хөлөө зөрүүлэн сууж байгаа Сандерсын зураг цахим сүлжээнд тарж, хүмүүс түүний энэхүү зургийг хошин байдлаар эвлүүлэх болсон юм. Саарал хүрэм, нэхмэл бээлий өмсөж даарсан байдалтай сууж буй түүний төрхийг зарим хүмүүс Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хүндэтгэсэнгүй хэмээн шүүмжилсэнд тэрбээр дулаан хувцаслаж эрүүл байхыг илүүд үздэг гэж тайлбарласан билээ.

Сандерсын  багийнхан цахим давалгааг овжиноор ашиглаж түүний бээлийтэй зурагтай цамц худалдаанд гаргажээ. 45 долларын үнэтэй уг цамц худалдаанд гарсан даруйдаа 30 минутад зарагдаж дууссан байна. Түүнчлэн түүний дүрээр бүтээсэн сүлжмэл хүүхэлдэй 20 мянган ам.доллараар зарагджээ. Зарим хүмүүс түүний зурагтай төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйл хийж байгаа нь маш хурдан зарагдаж байгаа аж.

Уг бээлийг Вермонт муж улсын Эссекс хотын нэгэн багш дахин боловсруулсан хуванцар савнаас гаргаж авсан ноосон утсаар нэхэж, хоёр жилийн өмнө сенатчид бэлэглэж байжээ. Түүнээс олон хүн Сандерсынхтай адил бээлий захиалгаар хийлгэхийг хүссэн ч зарах өөр бээлий байхгүй гэж мэдэгдсэн байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж