Холливуудын оддын
хувцас загвар, стиль имижийг тодорхойлогч нэрт стилист Rachel Zoe “Harper"s
Bazaar” сэтгүүлийн есдүгээр сарын шинэ дугаарын зочноор уригджээ.
Тэрбээр загварын чиг хандлага, нэртэй загварын орднуудын
шинэ загварын хувцасны талаарх шүүмжлэл зэрэг олон сонирхолтой сэдвээр
ярилцлага өгсөн байна. Мөн тэрбээр “загварын алуурчдын тухай” өөрийнхөө үзэл
бодлыг илэрхийлж, хэт туйлширсан нэгэн хэвийн загвараас гарах хэрэгтэй байгаа
талаар ярьсан байна.
Олон оддын зураг авалтад байлцаж, стилистээр нь ажилладаг
тэрбээр энэ удаа нэртэй сэтгүүлийн хуудсыг өөрийн өвөрмөц хэв маяг бүхий
зургаар чимлээ. Түүний зургийг нэрт гэрэл зурагчин Douglas Friedman авсан аж.
Н.Наран