Бөхчүүдийн тэмцээнийг долоо хоногоор хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн тэмцээнийг долоо хоногоор хойшлуулжээ

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс үндэсний бөхчүүдийн дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч хугацааг нь долоо хоногоор хойшлуулжээ. Тодруулбал, үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 3, 4-нд хийхээр болсон байна. Таван жил дараалан зохион байгуулж байгаа тус тэмцээнд Монгол Улсын аварга, арслан, заан, начин тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд оролцох ба тэмцээн Спортын төв ордонд болох юм. Тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажиллах сонирхолтой байгууллага, хувь хүмүүс болон тэмцээнд оролцохыг хүссэн багууд “Мөнгөн цагариг” клубын 96968474 дугаарын утсанд хандана уу.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж