ДЭМБ-ын баг цар тахлын үүслийг судлах ажлаа эхлүүллээ | News.MN

ДЭМБ-ын баг цар тахлын үүслийг судлах ажлаа эхлүүллээ

ДЭМБ-ын баг цар тахлын үүслийг судлах ажлаа эхлүүллээ

ДЭМБ-ын баг цар тахлын үүслийг судлах ажлаа эхлүүллээ
Chinese counterparts arrive at conference area of the hotel where the World Health Organization team is staying in Wuhan in central China's Hubei province on Friday, Jan. 29, 2021. The World Health Organization team of researchers emerged from their hotel Thursday for the first time since their arrival in the central Chinese city of Wuhan to start searching for clues into the origins of the COVID-19 pandemic. (AP Photo/Ng Han Guan)

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг өнөөдөр /2021.1.28/ цар тахлын үүслийг судалж, тодорхойлох удаан хүлээгдсэн ажлаа албан ёсоор эхлүүлж, Ухань хотын төвд хятад мэргэжилтнүүдтэй уулзжээ

Түүнчлэн хятад мэргэжилтнүүд ДЭМБ-ын эрдэмтдэд хотын аж үйлдвэрлэл болон зам тээврийн чухал цэгүүдийг танилцуулах аж. ДЭМБ-ын цахим хуудсанд бичсэнээс харахад хятад мэргэжилтнүүд илүү нарийн мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Харин ДЭМБ-ын багийн зүгээс чухал, нарийвчилсан мэдээллүүдийг гаргаж өгөх болон эхний өвчтөнүүдтэй уулзаж ярилцах зөвшөөрөл хүссэн гэнэ. Жиргээндээ ДЭМБ “Covid-19 цар тахлын үүсэл, гарлыг шинжлэх ухаанчаар олж, тодорхойлохын тулд бүх таамаглалыг шалгаж, боломж бүрээ ашиглах шаардлагатай. Тиймээс ч багийнхан маань өнөөдөр хоттой танилцаж, Хятадын талаас шаардлагатай мэдээлэл, тусламжуудыг авж байна” хэмээн  бичжээ.

Багийнхэн хэдийгээр хоёр долоо хоногийн өмнө Ухань хотод очсон ч тусгаарлалтын хугацаагаа дуусгаад ажилдаа орж байгаа нь энэ юм. тусгаарлалтад байх хугацаандаа мэргэжилтнүүд Хятадын эрдэмтэдтэй цахимаар холбогдон ажлын төлөвлөгөө боловсруулсан гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр ДЭМБ-ын эрдэмтэд шинэ зочид буудалдаа очин тагтан дээрээсээ даллацгааж байсан бөгөөд хуралд оролцохоор хятадын эрдэмтэд гурван автобусаар ирж, зочид буудалруу орцгоосон гэнэ.

ДЭМБ-ын мэдээлж байгаагаар судалгааны багийнхан эхний ээлжинд эмнэлгүүд болон анхны халдвар бүртгэгдсэн хүнсний захаар зочилж, дараад нь Уханийн вирус судлалын лаборатори, Хятадын халдварт өвчин судлал, сэргийллийн төвтэй танилцах төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж