Хятадын элчин сайд: АНУ биднийг төсөөллийн дайснаа болгох нь алдаа | News.MN

Хятадын элчин сайд: АНУ биднийг төсөөллийн дайснаа болгох нь алдаа

Хятадын элчин сайд: АНУ биднийг төсөөллийн дайснаа болгох нь алдаа

Хятадын элчин сайд: АНУ биднийг төсөөллийн дайснаа болгох нь алдаа
FILE PHOTO: Chinese and U.S. flags flutter outside the building of an American company in Beijing, China, January 21, 2021. REUTERS/Tingshu Wang

АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайд цахим хурлын үеэр “Вашингтон нь Бээжинг стратегийн өрсөлдөгч хэмээн харах нь буруу бөгөөд цаашид засч боломгүй алдаанд хүргэх аюултай” хэмээн хэлжээ.

Трамп анх 2018 онд Хятадыг АНУ-ын стратегийн өрсөлдөгч хэмээн тодорхойлсноос хойш хоёр тал худалдаа наймаанаас эхлээд цар тахал гэх мэт бүх асуудал дээр маргаантай байх болсон билээ. Хэдийгээр Дональд Трамп суудлаасаа буусан ч шинэ Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Хятадад үзүүлэх дарамтыг хэвээр нь байлгах төлөвтэй байгаа юм.

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч солигдсоноос хойш хоёр талын албан тушаалтнууд анх удаа албан ёсоор АНУ-ын цагаар энэ сарын 27-нд, Бээжингийн цагаар өчигдөр /2021.1.28/ холбогдож, элчин сайд Цүй Тианкай байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Вашингтон улаан шугамыг давахгүй л бол Бээжин АНУ-тай эв найрамдалтай байхыг эртнээс эрмэлзэж байгаа. Хятадыг стратегийн өрсөлдөгч хэмээн үзэж, төсөөллийн дайснаа болгох нь маш том алдаа. Энэ бодол дээрээ суурилан гаргасан ямар ч бодлого алдаанаас өөр юунд ч хүргэхгүй. Хятад орон дайсагнал биш, хамтын ажиллагааг эрхэмлэж байна. Гэхдээ хоёр улс тус тусын онцлогтой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хятад орны хувьд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хамгаас чухал. Тиймдээ ч Хятад улс энэ үзлээсээ ухрахгүй. Тиймээс бид АНУ-аас Бээжингийн бүрэн эрх, тусгаар тогтнолыг хүндэлж, хязгаарыг давахгүй байхыг хүсч, шаардаж байна” хэмээн ярьжээ.

Хонгконг, Шинжаан Уйгур, Өмнөд Хятадын тэнгис, Тайвань, Японы арлууд зэрэг асуудлууд дээр хоёр тал удаан хугацааны турш зөрчилдөж байгаа билээ. Шинэ Ерөнхийлөгч Жо Байден тус хандлагыг бууруулалгүйгээр Хятадын эсрэг улам хүчтэй бодлого баримтлахаар төлөвлөж байгаа аж. “Улам хатуу бодлого улам илүү зөрчилдөөнийг л дагуулна” хэмээн Хятадын талаас анхааруулж байгаа юм.

Мөн Цүй Тианкай “Байдены Парисын гэрээ, ДЭМБ-д эргэн нэгдэх шийдвэрийг БНХАУ хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн. Харин өдгөө бид АНУ-аас цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх, эдийн засгийн хямралаас дэлхийг аврахын тулд хамт хичээхийг хүсч байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-29 66.181.161.84

Хятад Бээжингийн номын санд өглөө хичээлээ давтах гэсэн хэдэн мянган оюутнууд хэдэн цагаар дугаарлаж байна, маш хөдөлмөрч маш их зүйл сурч мэдэрч байна, гэтэл Монгол оюутнууд гэж пөөнийсөн хэдэн юмнууд архи ууж шоудахаас хэтрэхгүй мэдсэн сурсан юм нэг ч байхгүй, удахгүй малаа хариулсан хөдсөн дээлтүүд болж үлдлээ яаана даа

Avatar

ТҮМНИЙ НЭГ 2021-01-29 66.181.189.198

Хятадуудад Орос Амур мөрний орчимДаманы арал,Уссурын тайгын талыг гэх мэт135000км2 талбай бүхий газрыг 2004онд бүр мөсөн шилжүүлсэн.Гэтэл хятадууд давраад Орос Алтайн улсын17000га газрыг нэхээд байгаа цаашлаад Алс дорнод,Хаборовскт хятадууд олноор нүүдэллэн ирж газрыг 40жилээр түрээслэн газар тариалан,модны аж ахуй эрхэлж тосгон суурин байгуулж гэр бүлээр амьдран нутгийн иргэдэд төвөг учруулж байгаад оросууд дургүй байгаа.Энэ бол Хятадын яриад байгаа тусгаар тогтнол, нутгийн бүрэн бүтэн байдал

Avatar

Зочин 2021-01-29 202.126.88.144

Хятад хөгжлөө гээд дэлхийд ямарч үр ашиггүй хүн шиг байж чаддаггй хүн сүгнүүд л дээ.Одоо энэ гаргаж байгаа звнг нь хараарай Шинжааныг амьд шорон концлагерь болгоцон байна адгийн шаарнууд.Тайван тусгаар тогтнох ёстой.АНУ г дэмжиж байна

Avatar

Зочин 2021-01-29 202.9.40.51

Хятад АНУ-ын хүн ам-с 2 дахин олон хүнийг ядуурлаас гаргачихсан. ӨмАмерик, Африк, бусад олон улс харсан, мэдсэн. Үүн шиг том амжилт байх уу? Энэ л Европ, АНУ-ын дургуйг хүргэдэг юм гэнэлээ. Бусдыг нь мэдэхгүй ядуу учраас. Баян монголчууд улсын төсвөөс хумсалдаг гэж бичсэн харагдах юм, тэд маань бүтээгдхүүн гаргаад Хятад, АНУ, Европод зарж тэднийг сааж байвал сайхан аа. Юм мэддэг хөрш надад КокаКолагийн талаар хэлсэнтай адил гэхүү дээ, уусан ус бүрээс минь АНУ-д мөнгө шилждэг шиг.

Avatar

Зочин 2021-01-29 64.119.16.132

Манай гаригын шинэ дарга нэгэнт ойлгомжтой болжээ!! Хуучин даргын сэтгэл санаа тогтворгvй байх нь аргагvй ээ!

Avatar

Зочин 2021-01-29 59.153.114.32

Бээжингийн түүхэн гадаад бодлого уг нь "зөөлөн аргаар идэх" тактик шүү дээ.Хятдууд хүч бяр нь амтагдаад ирэхээрээ л буруу замаар будаа тээдэг.Уламжлалт аргаараа бол, газар нутагтаа АНУ-ын цэргийн баазыг байгуулж, өөрсдийн цэргийг япон шиг өөрийгөө хамгаалах хүчин болгож доошлуулж, зардалыг нь багасгаж, "хүчирхэг аархуу америк"-ын дэлхий даяархи, бас АНУ доторхи бүх хар бор ажлыг нь хямд төсөр хийж өгсөн шээг суувал, 100 хүрэхгүй жилийн дотор идэж дуусах юм.АНУ-ын ерөнхий хятад хүн болох ойрхон

Avatar

Зочин 2021-01-29 103.212.118.56

Энэ нэг мундаг Монголын Байдан гараад ирэв үү дээ. Монгол Хятадтай Америк шиг тэмцэлдээд нээх үр дүнд хүрэхгүй хол явахгүй биз.Өөрийгээ хичээ, ядаж эх орноо Хятдын зах хязгаар нутгийн хэмжээнд хүргэ..Бага ч гэсэн хэрэгцээт зүйлээ өөсдөө хийдэг хувиа борлуулдаг болж сур.

Avatar

Зочин 2021-01-29 202.21.118.186

ухаалаг, хүчирхэг байгаагаа харуулж байна. Өөлөх юм алга.

Avatar

ZOCHIN 2021-01-29 101.189.0.28

ER N BOL IH MURUN DULGUUN GEDGIINSHDEE.HYTAD HUCHIRHEG L BOLJ BGAA YM BOL JIJIG ULSUUDAA DEMJEED TOM GUREN SHIG BH N DEER BIZDEE…HEREGTEI HEREGGUI BUH YMAND L UGLEJ BH N ZOHISGUI.TOM YM TOM L BDAG.

Avatar

Badarch taxar 2021-01-29 192.82.77.17

Yankuud hujaag basaj bolohgvi honshooro tas stohiulna ih dain ehleh arai boloogvi baihad hvchee nuuj bsan ni deer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж