Хятадын элчин сайд: АНУ биднийг төсөөллийн дайснаа болгох нь алдаа

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Хятадын элчин сайд: АНУ биднийг төсөөллийн дайснаа болгох нь алдаа

Хятадын элчин сайд: АНУ биднийг төсөөллийн дайснаа болгох нь алдаа
FILE PHOTO: Chinese and U.S. flags flutter outside the building of an American company in Beijing, China, January 21, 2021. REUTERS/Tingshu Wang

АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайд цахим хурлын үеэр “Вашингтон нь Бээжинг стратегийн өрсөлдөгч хэмээн харах нь буруу бөгөөд цаашид засч боломгүй алдаанд хүргэх аюултай” хэмээн хэлжээ.

Трамп анх 2018 онд Хятадыг АНУ-ын стратегийн өрсөлдөгч хэмээн тодорхойлсноос хойш хоёр тал худалдаа наймаанаас эхлээд цар тахал гэх мэт бүх асуудал дээр маргаантай байх болсон билээ. Хэдийгээр Дональд Трамп суудлаасаа буусан ч шинэ Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Хятадад үзүүлэх дарамтыг хэвээр нь байлгах төлөвтэй байгаа юм.

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч солигдсоноос хойш хоёр талын албан тушаалтнууд анх удаа албан ёсоор АНУ-ын цагаар энэ сарын 27-нд, Бээжингийн цагаар өчигдөр /2021.1.28/ холбогдож, элчин сайд Цүй Тианкай байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Вашингтон улаан шугамыг давахгүй л бол Бээжин АНУ-тай эв найрамдалтай байхыг эртнээс эрмэлзэж байгаа. Хятадыг стратегийн өрсөлдөгч хэмээн үзэж, төсөөллийн дайснаа болгох нь маш том алдаа. Энэ бодол дээрээ суурилан гаргасан ямар ч бодлого алдаанаас өөр юунд ч хүргэхгүй. Хятад орон дайсагнал биш, хамтын ажиллагааг эрхэмлэж байна. Гэхдээ хоёр улс тус тусын онцлогтой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хятад орны хувьд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хамгаас чухал. Тиймдээ ч Хятад улс энэ үзлээсээ ухрахгүй. Тиймээс бид АНУ-аас Бээжингийн бүрэн эрх, тусгаар тогтнолыг хүндэлж, хязгаарыг давахгүй байхыг хүсч, шаардаж байна” хэмээн ярьжээ.

Хонгконг, Шинжаан Уйгур, Өмнөд Хятадын тэнгис, Тайвань, Японы арлууд зэрэг асуудлууд дээр хоёр тал удаан хугацааны турш зөрчилдөж байгаа билээ. Шинэ Ерөнхийлөгч Жо Байден тус хандлагыг бууруулалгүйгээр Хятадын эсрэг улам хүчтэй бодлого баримтлахаар төлөвлөж байгаа аж. “Улам хатуу бодлого улам илүү зөрчилдөөнийг л дагуулна” хэмээн Хятадын талаас анхааруулж байгаа юм.

Мөн Цүй Тианкай “Байдены Парисын гэрээ, ДЭМБ-д эргэн нэгдэх шийдвэрийг БНХАУ хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн. Харин өдгөө бид АНУ-аас цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх, эдийн засгийн хямралаас дэлхийг аврахын тулд хамт хичээхийг хүсч байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж