Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын хэн нь хэн бэ?

Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын хэн нь хэн бэ?

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар сүүлийн гурван өдрийн турш анхаарлын төвд байсан Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарыг томилохыг дэмжлээ. Одоо сайд нарыг УИХ-д танилцуулж, тангараг өргөснөөр үүрэгт ажилдаа орох юм.

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  • Шадар сайд УИХ-ын гишүүн С.Амарсайхан
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж
  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Н.Уртнасан
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /улирч буй/
  3. Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  4. Гадаад харилцааны сайдаар дэд сайд асан Б.Батцэцэг
  5. Соёлын сайд- Ч.Номин
  6. Эрүүл мэндийн сайд Хоёрдугаар эмнэлгийн дарга С.Энхболд
  7. Боловсрол, шинжлэх ухааны сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УЛИРАН АЖИЛЛАХААР БОЛСОН САЙД НАР:

  1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа /улирч буй/
  2. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /улирч буй/
  3. Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр /улирч буй/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /улирч буй/
  5. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон /улирч буй/
  6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан /улирч буй/
  7. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /улирч буй/

ШИНЭ САЙД НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ?

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Л.Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга,  2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал, 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга, 2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн, 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад Ерөнхий сайдаар томилогдсон.

ЗГХЭГ-ын дарга Ц.НЯМДОРЖ:

– 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн. 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД НАР

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-1973 онд Налайх хотод төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл, 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан. 1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан, 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажиллаж байна. НИТХ-д 3 удаа сонгогдсон. Хотын даргаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Налайх дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд “Орхон” их сургууль, 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 2000-2007 онд “Орхон” их сургуульд багш, 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2020 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд өмнөх Засгийн газраас улиран ажиллахаар болж байна.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль, 1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль, 1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч, 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ, Индианагийн их сургууль тус тус дүүргэсэн. 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноосМонгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй.

Боловсрол, шинжлэх ухааны сайд УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

– 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн. 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч, 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж буй.

БУСАД САЙД НАР

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

– Баянхонгор аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэжээ.  Намтартаа англи, орос хэлтэй хэмээн онцолж.  Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн  сайдын зөвлөхөөр тус тус ажиллажээ.

 Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:

-1971 онд төрсөн. 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль, 1994 онд Техникийн их сургууль, 2005 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй. 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер, 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер, 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017-2020 “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2020 Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа бөгөөд энэ Засгийн газарт улиран ажиллаж буй.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР:

-1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оноос өмнөх Засгийн газарт ажиллаж байгаад улирч буй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН:

– 1986-1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль, 1996-2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, бизнес судлаач, 2006-2008 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй. 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР:

– 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.  1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд  Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч, 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:

– 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй. 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч,   1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.АРИУНЗАЯА:

-1980 онд Улаанбаатарт төрсөн. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд  ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.  Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд  2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

– 1985 онд 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургууль, Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй. 2002-2007 онд  “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-1979 онд төрсөн. 2004 онд АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 17 жил ажиллаж, 2007 оноос хойш Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 оноос өнөөдрийг хүртэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрээр Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн Профессор цолтой. Япон улсын Нагоя хотод ЭМ-н бодлого, удирдлагаар Магистерийн зэргийг хамгаалсан бөгөөд БНСУ, Тайвань, АНУ, Чех улсад мэргэжил дээшлүүлжээ. С.Энхболд нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Дүрс оношилгооны даргаар ажиллах хугацаанд олон улсад оношилгоонд ашигладаг олон шинэ технологийг нэвтрүүлсэн төдийгүй, эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээ шат ахихад өөрийн хувь нэмрээ оруулсан хэмээн саларынхандаа үнэлэгддэг аж. Тэрээр Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт (УХТЭ) Ерөнхий захирлаар томилогдоод “Сайд нарын Хоёрдугаар эмнэлэг” байсныг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөн Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг болгон мэдрэл, зүрх судас, урологи, гэмтэл, хавдрын оношилгоо эмчилгээ, хүүхэд, дотор, нарийн мэс засал зэрэг бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН:

– 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн. 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага, 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт, 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан. 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,  2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,  2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал, 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал, 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

Соёлын сайд Ч.НОМИН:

– Ч.Номин нь 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн. 2006-2007 онд Гацуурт группын Гадаад харилцааны захирал,  2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оны 2 сараас эхлэн  Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна. Түүний аавийг Чинбат гэдэг бөгөөд Гацуурт компанийн захирал. 2011 оноос хойш Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байна. 2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал- Монголын эмэгтэйчүүдийн холбоо8  2011 оны Fun Fearless Female шагналд нэр дэвшсэн- Космополитан сэтгүүл,,2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг- "Hollywood Reporter", 2015 Монголын Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар тус тус ажилладаг.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж