Барак Обамаг олон хүн тэвэрлээ гэж эхнэр нь унтууцжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Барак Обамаг олон хүн тэвэрлээ гэж эхнэр нь унтууцжээ

Барак Обамаг олон хүн тэвэрлээ гэж эхнэр нь унтууцжээ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт тангаргаа уншсан билээ. Түүний тангараг өргөх ёслол дээр дуучин Женифер Лопез, Лэйди Гага нар ая дуугаа өргөж, Аманда Корман шүлэг уншин, Барак Обамагийн гэр бүл тэргүүтэй тусгай зочид хүрэлцэн ирсэн юм. Гэтэл яруу найрагч Аманда Корман дэлхий дахины анхаарлыг татаж буй чухал үйл явдал болж байхад Мишель Обама нөхөртөө аашлан, үглэж байгааг хараад ихэд гайхсан гэнэ. Удалгүй ноён, хатагтай Обама нар арынх нь суудалд ирж суухад Корман тэдний маргааны шалтгааныг ойлгожээ.

Обамагийн гэр бүл болон яруу найрагч Корман нар бол цар тахлын үед цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан тангараг өргөх ёслолын цөөн хүндэт зочдын нэг хэсэг байсан юм. Ялангуяа Корман индэр дээр гарч үг хэлсэн тул Обамагийн яг урд суудалд сууж байжээ. Тиймдээ ч тэрбээр Мишель Обамагийн үглэж байгааг тодорхой сонссоноо ток шоунд оролцохдоо дурссан байна.

Тэрбээр “Би Мишель Обамагийн ярьж байгааг маш тод сонссон. Тэрбээр нөхрөө “Битгий олон хүн тэврээд бай”, “Битгий хүмүүстэй дэндүү ойрхоноос харьцаад бай” гэх мэтээр загнаж байсан. Гэхдээ намайг үгээ хэлээд бууж ирэхэд Мишель Обама нөхрөө холдуулаад өөрөө намайг маш халуун дотноор тэвэрч баяр хүргэсэн” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “Би өмнө нь хэд хэдэн удаа Мишель Обаматай тааралдаж байсан. Тэр болгондоо намайг санахгүй байгаасай гэж хүсдэг байлаа. Учир нь түүнтэй харьцуулахад жирийн нэгэн хүн болохоор надад санаа зовмоор байдаг байсан юм. Харин Мишель Обама үргэлж байдгаараа сайхан байж, дандаа намайг санадаг байсан” хэмээн дурсчээ.

Эх сурвалж: STYLECASTER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж