Хятад дэлхийн хамгийн хурдан галт тэрэг бүтээжээ | News.MN

Хятад дэлхийн хамгийн хурдан галт тэрэг бүтээжээ

Хятад дэлхийн хамгийн хурдан галт тэрэг бүтээжээ

Хятад дэлхийн хамгийн хурдан галт тэрэг бүтээжээ

Хятадын төрийн удирдлага бүхий төмөр замын компани өнгөрсөн жил 600 км.ц хүртэл хурдлах чадвартай шинэ цахилгаан соронзон хурдны галт тэрэг бүтээх төсөл танилцуулж байсан билээ. Харин өдгөө тус төсөл биелэлээ олж эхэлсэн гэнэ.

Хятадын баруун өмнөд хэсгийн Жиаотун их сургуулийн судлаачид энэ сарын эхээр 21 метр урттай галт тэрэгний загвараа Ченду хотын төмөр зам дээр 164 метр явуулж туршсан байна. Түүнчлэн туршилтын үр дүнд судлаачид галт тэрэгний харагдах байдал, дизайныг эцэслэн баталсан бөгөөд үйлчилгээнд нэвирүүлэхээсээ өмнө дахин хэд хэдэн туршилт хийхээ мэдэгджээ. Ийнхүү Хятад улс дэлхийн хамгийн хурдан галт тэрэгтэй орон болж байна.

Шинэ хурдан галт тэрэг бүтээх санааг анх 2015 онд Хятадын засгийн газар төмөр замын компани болон хэд хэдэн судалгааны хүрээлэн, их сургуулиуд, 30 бизнестэй хамтран эхлүүлсэн байна. Галт тэргийг 620км.ц хурдлах чадвартай бөгөөд цаашид 800км.ц хүртэл хурдлуулах боломжтой гэнэ.

Цахилгаан соронзон галт тэрэг бол шинэ технологи биш билээ. Өмнө нь БНХАУ, БНХСУ, Япон улсууд цахилгаан соронзон галт тэрэг амжилттай бүтээн, одоог хүртэл хэрэглэж байгаа туршлагатай. Цахилгаан соронзон галт тэрэг нь соронзон орны нөлөөллөөр замаасаа 5см орчим өндөрт хөвж тогтдог билээ. Ийнхүү агаар дээр тогтож байгаа учир тус төрлийн галт тэрэг энгийн гэлт тэрэгнээс илүү хурдан, чимээгүй, бас байгальд ямар ч хоргүй байдаг гэнэ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шинэ цахилгаан соронзон галт тэрэг зургаан жилийн дотор үйлчилгээнд нэвтрэх гэнэ. Гэвч шинэ цахилгаан соронзон галт тэрэг бүтээж буй орон зөвхөн Хятад биш гэнэ. Япончууд өдгөө 505 км.ц хурдтай цахилгаан соронзон галт тэрэг бүтээж байгаа бөгөөд түүнийгээ 2027 он гэхэд Токио-Нагояа чигэлд явуулах аж.

Эх сурвалж: ROBB REPORT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хуульч 2021-01-29 88.125.80.192

манайх цас цэвэрлэдэг малтуур хийгээд хотын дарга нар хүлээж авсан ш дээ. тэрнээс илүү яахийн

Avatar

Зочин 2021-01-29 202.9.40.100

Япон улсын бүтээснийг дурсахгүй бна шүү

Avatar

Зочин 2021-01-29 59.153.87.28

Япончууд хэдэн жилийн өмнө туршсан галт тэрэг 900 км цаг хурдалсандаа, дэлхийн хамгийн хурдан галт тэрэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн, гэтэл мангай сэтгүүлчид өөрсдөө худал гарчиг өгч, хамгийн хурдан болгочихдог

Avatar

Зочин 2021-01-29 64.119.27.110

Хулгайч хятадууд. Оюуны өмчийн хулгайч Хятад.

Avatar

Зочин 2021-01-29 64.119.16.132

Манай улсын темер замаар танк орж ирчихгээд айгаад хурдыг нь 50 км/цаг -аас хэтрvvлэхгvй барьж байхыг Манай еронхийлогч vvрэгдсэн юм шиг л шинэчлэгдэхгvй байх юм аа!!!

Avatar

Зочин 2021-01-29 66.181.179.64

Гоё юм бэ

Avatar

ЗОЧИН 2021-01-29 139.5.217.206

ХҮН ТӨРӨЛХТӨН АСАР ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БАЙНА. ӨНӨӨДӨР ХАРИЛЦАА ХОЛБОО ИНТЕРНЭТ НЭГ ЦЭГЭЭС НӨГӨӨ ЦЭГТ ХҮРЭХ ХУРД НЭМЭГДЭЖ БАЙНА. ДЭЛХИЙ ДАЯАРШИЖ ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦАА НЯГТ БОЛСОН .ЮМ ҮРГЭЛЖ 2 ТАЛТАЙ БАЙДАГ. НЭГ СӨРӨГ ТАЛ НЬ ӨНӨӨДРИЙН КОВИД ТАХАЛ БИЗ ЭЭ.ДЭЛХИЙГ ХАМАРЧ АЮУЛ БОЛСОН

Avatar

ЗОЧИН 2021-01-29 139.5.217.206

БАС НЭГ АЮУЛ НЬ ИЙМ ГАЛТ ТЭРЭГ ИХ БОЛОХ ТУСАМ БАЙГАЛ ДЭЭР ЗЭРЛЭГ АМЬТДЫН НҮҮДЭЛ ТОО ТОЛГОЙ УЛАМ БАГАСНА. ИРЭЭДҮЙД ХҮН БАЙГАЛЬ ДЭЭР ЗЭРЛЭГ АМЬТАД ОРШИН БАЙДАГ БАЙСАН ГЭЭД ҮР ХҮҮХЭДДЭЭ ЯРИАД СУУЖ БАЙХ БИЗ.

Avatar

Onom 2021-01-29 192.82.72.211

Soronzon boxirdol xetsiu dee.

Avatar

Зочин 2021-01-29 202.126.89.195

Darkhanii zam barih gej bantagnuulj baih hoorond Chine tasarlaa daa.

Avatar

Зочин 2021-01-29 202.9.46.105

ӨӨРСДӨӨ ГАНЦ ШИРХЭГ ХАДААС ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ, ЯАЖГИЙ НОГООНД СУУГААД ДАРХАН ХҮРТЭЛ БУЮУ 200КМ-ИЙГ 10 ЦАГ ТУУЛЖ БАЙЖ ОЧДОГ, ЭНД ТЭНДХИЙН ОРНУУДААС ГУЙЛГА ГУЙЖ АМЬДРАДАГ ЯДУУ ОРНЫ ИРГЭД ҮНЭН АТААРХУУ ШҮҮ ЧААВААС. ОДОО ХЯТАДАД ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСОЛ ГАРАХ БОЛЬСОН. МАШ НАЙДВАРТАЙ. АМЕРИК, ОРОСТ УДАХГҮЙ ХУРДНЫ ГАЛТ ТЭРГЭЭ НИЙЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА. УДАХГҮЙ ТА НАР ХЯТАДЫГ ХАРААХ Ч ТЭНХЭЭГҮЙ БОЛНО БИЗ. НҮҮРС ЗЭСЭЭ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ, ОРОСУУД БИДНИЙ УРДУУР ОРООД ИРЭХЭЭР НУСАА ГАЦАРТАА НААМЦ. МОЯА НАРАА ТА НАР ШҮҮ.

Avatar

Зочин 2021-01-29 103.80.210.183

1900 оноос өмнө хадаас байтугай б** хүртэл хийж ан гөрөөгөө хийж хүн амьтан агнаж байсан шү дээ. хятадын эрлийзүүд л хятадын тэтгэмжээрээ монгол ардыг дарлаж зулгаж байгаа болохоос. нийтээрээ сэгсэрч хаяхыг хүлээж л байна.

Avatar

irgen 2021-01-29 66.181.181.76

manai uls ydaj hogjloo ch todorhoiloogui namuudiin hoorondiin orsoldoon dund amidarsaar irlee

Avatar

Ner 2021-01-29 192.82.64.208

Хятад дэлхийн хамгийн хурдан галт тэрэг бүтээжээ tegeed nuguuh n gerliin hurdaar evderj olon hunii ami nas avaad yavlaa gedeg medeelel udahgui oroh baih! 🙂 Hulgain tehnologi udaan amidardaggui gedgiig hun bolgon medej baigaa 🙂

Avatar

Зочин 2021-01-29 66.181.179.64

Ишшш ингээд атаархаад л сууж байхаасдаа. Тавилан юм даа

Avatar

Замчин 2021-01-29 66.181.178.220

Тэгэхэд манай улс 50.60км цагийн дээд хурд…
Өдөр шөнө….

Avatar

Зочин 2021-01-29 202.131.226.38

Хийж бүтээдэг улс ч өөр шүү. Монголд бүх зүйлийн үндэс ШУ гэдгийг хаясан шүү дээ. Сонирхолоор хувийн амбицаар төр барьдаг хүмүүс төрд гарахаар ямар байдагийн тод жишээ

Avatar

Монгол хүн 2021-01-29 202.21.120.187

Гоё юмаа. Бид тэгэхэд шинжлэх ухаан, инженерчлэлийг хаясан. Үнэхээр атаархаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж