Хятадын төрийн удирдлага бүхий төмөр замын компани өнгөрсөн жил 600 км.ц хүртэл хурдлах чадвартай шинэ цахилгаан соронзон хурдны галт тэрэг бүтээх төсөл танилцуулж байсан билээ. Харин өдгөө тус төсөл биелэлээ олж эхэлсэн гэнэ.
Хятадын баруун өмнөд хэсгийн Жиаотун их сургуулийн судлаачид энэ сарын эхээр 21 метр урттай галт тэрэгний загвараа Ченду хотын төмөр зам дээр 164 метр явуулж туршсан байна. Түүнчлэн туршилтын үр дүнд судлаачид галт тэрэгний харагдах байдал, дизайныг эцэслэн баталсан бөгөөд үйлчилгээнд нэвирүүлэхээсээ өмнө дахин хэд хэдэн туршилт хийхээ мэдэгджээ. Ийнхүү Хятад улс дэлхийн хамгийн хурдан галт тэрэгтэй орон болж байна.
Шинэ хурдан галт тэрэг бүтээх санааг анх 2015 онд Хятадын засгийн газар төмөр замын компани болон хэд хэдэн судалгааны хүрээлэн, их сургуулиуд, 30 бизнестэй хамтран эхлүүлсэн байна. Галт тэргийг 620км.ц хурдлах чадвартай бөгөөд цаашид 800км.ц хүртэл хурдлуулах боломжтой гэнэ.
Цахилгаан соронзон галт тэрэг бол шинэ технологи биш билээ. Өмнө нь БНХАУ, БНХСУ, Япон улсууд цахилгаан соронзон галт тэрэг амжилттай бүтээн, одоог хүртэл хэрэглэж байгаа туршлагатай. Цахилгаан соронзон галт тэрэг нь соронзон орны нөлөөллөөр замаасаа 5см орчим өндөрт хөвж тогтдог билээ. Ийнхүү агаар дээр тогтож байгаа учир тус төрлийн галт тэрэг энгийн гэлт тэрэгнээс илүү хурдан, чимээгүй, бас байгальд ямар ч хоргүй байдаг гэнэ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шинэ цахилгаан соронзон галт тэрэг зургаан жилийн дотор үйлчилгээнд нэвтрэх гэнэ. Гэвч шинэ цахилгаан соронзон галт тэрэг бүтээж буй орон зөвхөн Хятад биш гэнэ. Япончууд өдгөө 505 км.ц хурдтай цахилгаан соронзон галт тэрэг бүтээж байгаа бөгөөд түүнийгээ 2027 он гэхэд Токио-Нагояа чигэлд явуулах аж.
Эх сурвалж: ROBB REPORT
Холбоотой мэдээ