НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өчигдөр /2021.01.28/ Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ. Түүнийг Нью-Йорк хотын Бронкс дахь Адлай Стивенсоны ахлах сургуульд вакцин хийлгэхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн очиж нөхцөл байдлыг сурвалжилсан байна.
Нью-Йорк хотод 65-аас дээш насныхан болон халдварт өртөх эрсдэлт бүлэг болох эмч, эмнэлгийн ажилтнууд, хүнсний дэлгүүрийн худалдагч нар, сургуулийн багш ажилчид нэн тэргүүнд вакцинжуулалтад хамрагдаж байна. Антонио Гутерриш өдгөө 71 настай юм.
Тэрбээр “Вакцины эхний тунг хийлгэж байгаадаа би баяртай байна. Вакцин бүх хүнд, бүх газарт хүрэлцээтэй байх асуудал дээр бид хамтран ажиллах ёстой. Цар тахлын үеэр аюулгүй байдлыг хангахаас нааш бидний хэн нь ч аюулгүй гэх баталгаа байхгүй” хэмээн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр ямар төрлийн вакцин хийлгэсэн нь одоогоор тодорхойгүй байна. АНУ-д “Moderna” болон “Pfzier/BionTech” гэсэн хоёр компанийн бүтээсэн вакциныг дотооддоо бүртгэсэн юм.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ