Герман: “AstraZeneca”-н вакциныг 65-аас дээш наснынханд хийх хэрэггүй | News.MN

Герман: “AstraZeneca”-н вакциныг 65-аас дээш наснынханд хийх хэрэггүй

COVID-19

Герман: “AstraZeneca”-н вакциныг 65-аас дээш наснынханд хийх хэрэггүй

Герман: “AstraZeneca”-н вакциныг 65-аас дээш наснынханд хийх хэрэггүй

Германы мэргэжилтнүүд Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг вакциныг 65-аас дээш наснынханд хийхгүй байхыг анхааруулжээ. Энэхүү вакцины туршилтад хангалттай тооны өндөр настнуудыг хамруулаагүй учир энэ насны хүмүүст аюулгүй гэх баталгаагүй гэж үзжээ. Европын эрүүл мэндийн агентлаг “AstraZeneca”-гийн вакциныг Европын Холбооны орнуудад ашиглах зөвшөөрлийг өнөөдөр /2021.01.29/ олгохоор төлөвлөж байгаа ба уг шийдвэр нь Германы Засгийн газрын эцсийн шийдвэрт нөлөөлөх юм.

Одоогоор Их Британи улс дээрх вакциныг ямар нэг насны хязгаарлалтгүй ашиглаж байгаа бөгөөд үр дүн сайтай, аюулгүй байгааг эрүүл мэндийн байгууллагууд нь мэдээлжээ.  Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мөн Германы мэргэжилтнүүдийн зөвлөмжид санаа зовохгүй байгаагаа мэдэгдээд “AstraZeneca”-гийн вакцин бүх насныханд дархлаа тогтоох чадвартайг мэргэжилтнүүд нь дүгнэснийг цохон тэмдэглэжээ.

Гэвч “AstraZeneca” компанийн Нидерланд, Бельги дэх үйлдвэрүүдэд саатал гарснаас эхний улиралд Европын Холбоонд нийлүүлэхээр төлөвлөсөн хэмжээний вакциныг нийлүүлж чадахгүй байдалд хүрээд байгаа юм. Их Британи дахь хоёр үйлдвэр нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд Европын Холбооны зүгээс “AstraZeneca” компанийг Британи дахь үйлдвэрээсээ вакцин нөхөж нийлүүлэхийг шаардаж эхлээд байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-29 202.9.46.78

“Зөвхөн НЭГ европын оронд AstraZeneca”-н вакциныг хийгээд 19-45 хүн үхэж бн. Энэ манай 76 яагаад Орос эсвэл Хятад вакцин худалдаж авахгүй байгаа юм бээ бас л мөнгө уу

Avatar

Зочин 2021-01-29 64.119.19.134

Харин манайд хүчээр хийнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж