Хөвсгөлд гурван удаа 3.8 магнитудаас дээш газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд гурван удаа 3.8 магнитудаас дээш газар хөдөлжээ

Хөвсгөлд гурван удаа 3.8 магнитудаас дээш газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх болон Галт суманд өчигдөр 3.8 магнитуд ба түүнээс дээш хүчээр гурван удаа газар хөдөлжээ. Тодруулбал,

  • Ханх сумын Хороо багийн “Улаан мод” гэдэг газар өчигдөр 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн Одон орон геофизикийн хүргээлэн (ООГХ)-гээс онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргааас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
  • Түүнчлэн Ханх сумын Хороо багийн “Бэрх” гэдэг газарт мөн өдрийн 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Хороо багийн “Ходон” гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд нэгдүгээр сарын 28-ны өдрийн 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж