Covid-19-ийн мутацийн эсрэг вакцин 89 хувийн үр дүн үзүүлэв | News.MN

Covid-19-ийн мутацийн эсрэг вакцин 89 хувийн үр дүн үзүүлэв

Covid-19-ийн мутацийн эсрэг вакцин 89 хувийн үр дүн үзүүлэв

Covid-19-ийн мутацийн эсрэг вакцин 89 хувийн үр дүн үзүүлэв

АНУ-ын “Novavax Inc” компанийн бүтээсэн вакцин Их Британид анх бүртгэгдсэн Covid-19-ийн  мутацид орсон вирусийн эсрэг 89.3 хувийн үр дүн үзүүлсэн байна. Тус вакцины туршилтад 18-84 насны 15 мянга гаруй хүн оролцсон ба 27 хувь нь 65 ба түүнээс дээш ахмад настнууд байжээ.

Туршилтын үр дүнг мэдээлсний дараа Их Британийн Ерөнхий сайд вакциныг Нэгдсэн вант улсад батламжлах ажлыг эхлүүлснээ мэдэгджээ. Хэрэв Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хянах, зохицуулах газраас зөвшөөрөл олговол вакциныг энэ оны хоёрдугаар хагаст татаж эхлэх гэнэ. Их Британи нь цар тахлын эсрэг 60 сая тун вакцин авахаар төлөвлөсөн аж. Үүнээс гадна “Oxford”-“AstraZeneca” хамтарсан вакцинаас 100 сая тун, “Pfizer”-“BioNTech” компаниас 40 сая тун, сүүлд нэгдүгээр сарын сүүлээр зөвшөөрөгдсөн “Moderna” компанийн вакцинаас 17 сая туныг тус тус авах захиалга өгсөн байна. Нэгдсэн вант улс нь ирэх хоёрдугаар сарын дунд гэхэд зорилтот дөрвөн бүлгийнхнийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөжээ. Одоогоор 7.4 сая гаруй хүн вакцины эхний тунг тариулжээ.

“Novavax Inc” компанийн энэхүү вакцин нь Их Британид нийтийг хамруулан туршилт явуулж, клиникийн гуравдугаар шатандаа орсон цор ганц вакцин аж. Үүнээс гадна Оксфордын их сургуулийн эрдэмтэд вакцин гаргахаар ажиллаж буй.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-29 59.153.114.32

Анхдагч вирусын эсрэг вакцин маш богино хугацаанд бүтээгдэж, ашиглагдаж эхлээд бас эцсийн баттай үр дүн нөлөөлөл харагдаагүй байхад, дараагын хувьссан вирус болон түүнд зориулсан дараагын шатны вакцин гараад эхэллээ. Гэхдээ бүр ч богино хугацаанд, тэгээд бас "үр дүн"-гээ зарлаад эхэллээ. Энэ бол маш ноцтой болгоомжлох ёстой асуудал. Аливаа өвчин үүсгэгч хувьсах үйл явц бодитоор ажиглагддаг зүйл. Гэхдээ тухайн вирус эсвэл бактери олон 100н жил, ядаж л олон 10н жил дайсантайгаа /өөрийнх нь эсрэг

Avatar

Зочин 2021-01-29 59.153.114.32

бүтээгдсэн эм бэлдмэл, вакцинтай/ тулалдаж, зэрэгцэн оршины үр дүнд хувьсаж сайжрах үйл явц явагдаж эхэлдэг нь жирийн грипп ханиад болон улаан бурхан салхин цэцэг гэх мэт уламжлалт өвчин дээр ажиглагддаг. 1897 онд пенициллинийг анх францын цэргийн эмч эрнест дюшес эмчилгээнд ашиглах аргачлал тактик боловсруулж эхэлснээс хойш, энэ эмээр дарангуйлагдаж байсан олон өвчин үүсгэгч, 100 жилийн дараа хувьсах үзэгдэл ажиглагдсан. Гэтэл энэ ковид19 одоо 20, 21… гэд л хөгжсөн шинэ дүрүүд нь хурдтай бий

Avatar

Зочин 2021-01-29 59.153.114.32

болж байгаа нь яавч жирийн жам ёсны үзэгдэл биш. Үүнийг сайжруулж боловсронгуй болгож буй гадны /хүний… лабораторийн…/ нөлөө гарцаагүй байна. Энэ ковид болон вакцинууд нь шинэ үеийн бактерилогын дайн, хүн төрөлхтөний эсрэг чөтгөрийн хорон муу бүлэглэлийн дайралт довтолгоо гээд шуугиад байдаг нь ортой гэдгийн баталгаа болж байна. Бас аливаа дайнаар ашиг олдог харгис бузар бизнесийн тактик гэдэг нь ч тодорхой болж байна. Бид маш өөр, цоо шинэ арга замаар тэмцэх ёстой. Дагаад намирч болохгүй

Avatar

Зочин 2021-01-29 64.119.18.127

Унгар оросоос вакцин авах гэрээ хийлээ. Барууны улс төр бизнесийнхэн нууцаар орос вакцин хийлгэж байгаа гэсэн шүү. Улс төрөө гэж . . .

Avatar

ЗОЧИН 2021-01-29 64.119.18.127

Короногийн 24 төрлийн мутацаас хамгаалж байгаа нь оросын вакцин шүү. Бусад вакцин хийлгээд нас барсан тохиолдолд барууны орнуудад нилээн бүртгэгдсэнийг улсууд нь зарласан. Бид үеийн үед орос вакцин хэрэглэсэн. 1921 онд 600 000 байсан хүн ам 3 сая давлаа. Нийтийг хамарсан халдварт өвчнүүдээ бүрэн устгасан. Одоо орос вакцинаа голж тэнэгтээд яахав. Уулын буга харж унасан бухаа голно гэдэг болов.

Avatar

Зочин 2021-01-29 71.178.41.85

Russian troll

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж