Covid-19-ийн мутацийн эсрэг вакцин 89 хувийн үр дүн үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн мутацийн эсрэг вакцин 89 хувийн үр дүн үзүүлэв

Covid-19-ийн мутацийн эсрэг вакцин 89 хувийн үр дүн үзүүлэв

АНУ-ын “Novavax Inc” компанийн бүтээсэн вакцин Их Британид анх бүртгэгдсэн Covid-19-ийн  мутацид орсон вирусийн эсрэг 89.3 хувийн үр дүн үзүүлсэн байна. Тус вакцины туршилтад 18-84 насны 15 мянга гаруй хүн оролцсон ба 27 хувь нь 65 ба түүнээс дээш ахмад настнууд байжээ.

Туршилтын үр дүнг мэдээлсний дараа Их Британийн Ерөнхий сайд вакциныг Нэгдсэн вант улсад батламжлах ажлыг эхлүүлснээ мэдэгджээ. Хэрэв Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хянах, зохицуулах газраас зөвшөөрөл олговол вакциныг энэ оны хоёрдугаар хагаст татаж эхлэх гэнэ. Их Британи нь цар тахлын эсрэг 60 сая тун вакцин авахаар төлөвлөсөн аж. Үүнээс гадна “Oxford”-“AstraZeneca” хамтарсан вакцинаас 100 сая тун, “Pfizer”-“BioNTech” компаниас 40 сая тун, сүүлд нэгдүгээр сарын сүүлээр зөвшөөрөгдсөн “Moderna” компанийн вакцинаас 17 сая туныг тус тус авах захиалга өгсөн байна. Нэгдсэн вант улс нь ирэх хоёрдугаар сарын дунд гэхэд зорилтот дөрвөн бүлгийнхнийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөжээ. Одоогоор 7.4 сая гаруй хүн вакцины эхний тунг тариулжээ.

“Novavax Inc” компанийн энэхүү вакцин нь Их Британид нийтийг хамруулан туршилт явуулж, клиникийн гуравдугаар шатандаа орсон цор ганц вакцин аж. Үүнээс гадна Оксфордын их сургуулийн эрдэмтэд вакцин гаргахаар ажиллаж буй.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж