Италийн цагдаа нар Кристиано Роналдог шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Италийн цагдаа нар Кристиано Роналдог шалгаж байна

Италийн цагдаа нар Кристиано Роналдог шалгаж байна

Алдарт хөлбөмбөгч Кристиано Роналдо Италид найз бүсгүйнхээ төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэргээр шалгагдаж байна. Тэрбээр Италийн баруун хойд хэсгийн Пьемонтоос хил залгаа Валле-д’Аоста нутагт зорчиж, “Covid-19” цар тахлын халдвар тархахаас сэргийлэх хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэрэгт буруутгагджээ.

Түүний найз бүсгүй Жеоржина Родригуэз 27 нас хүрсэн төрсөн өдрөө уулын бэлд орших цанын баазад тэмдэглэсэн зургаа олон нийтийн сүлжээнд тавьснаас үүдэн энэ хэрэг үүсчээ. Улмаар Валле-д’Аоста бүс нутгийн цагдаа нар тэдний байрласан гэх Курмайёр цанын баазад шалгалт хийж эхэлсэн байна. Тус бүс нутаг нь иргэдийг хоёр дахь гэр рүүгээ аялах эсвэл ажлын шаардлагаар биш бол зорчихыг хориглосон хэсэгт багтжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Роналдо гэр бүлийнхээ хамтаар Туринд буцаж ирэхийнхээ өмнө цанын баазын зочид буудалд хоноглосон аж. Хэрэв хосууд хөл хорионы дэглэм зөрчсөн нь нотлогдвол торгуулах хуультай.

Италид “Covid-19” халдварын шинэ тохиолдол өдөрт хэдэн зуугаас хэдэн мянгаараа нэмэгдэж буй энэ нөхцөлд хөл хорионы дэглэмийг зөрчсөн Роналдогийн үйлдлийг олон нийт буруушааж байна. Түүнээс өмнө Италийн Спортын сайд “Covid-19” халдвар авсан нь тогтоогдохоос өмнө үүргийнхээ дагуу олон улсад зорчсон нь олон нийтэд шүүмжлэлийн бай болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж