Л.Гүндалайн хэргийг түтгэлзүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Л.Гүндалайн хэргийг түтгэлзүүлсэн үү?

УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж эд хөрөнгө завшсан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тус хэргийг Улсын Ерөнхий Прокурорын газар энэ оны гуравдугаар сард 4/5, 2/14 тоот тогтоолоор түтгэлзүүлсэн байдаг. Гэтэл  зургаадугаар сарын 16-ны өдөр Улсын ерөнхий прокуророос Л.Гүндалайд холбогдох хэргийг сэргээн шалгаж өршөөлийн хуульд хамруул гэсэн үүргийг  АТГ-рт өгч  хэргийг сэргээн  шалгаж эхэлсэн байдаг. Тухайн үед Л.Гүндалай “ Гэм буруугийн эсрэг маргахгүй өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг УЕПГ-рт тавьж байсан юм.  Эх сурвалжийн мэдээллээр уг хэргийг  саяхан дахин түтгэлзүүлсэн бололтой. Түүнд эрүүгийн хуулийн 150.3, 263.2 дэх  хэсэгт зааснаар хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж