Монголын боксын холбооны удирдах зөвлөл өчигдөр(2021.01.28) хуралдаж, ээлжит ерөнхийлөгчөө сонгожээ. Тодруулбал, хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар Эрдэнэс Силвер Ресурс ТӨХК-ийн захирал Т.Мөнхбаяр 73 жилийн түүхт тус спортын 14 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Т.Мөнхбаяр нь 2013-2016 онуудын хооронд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч Т.Мөнхбаяр холбоондоо тулгамдаад буй асуудлууд болох шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт, хяналтын зөвлөл байгуулах, ирэх зуны Токиогийн олимпийн наадмын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Бага хурал”-ыг зохион байгуулах зэргийг шийдсэн анхны тушаалаа гаргажээ.
Монголын боксын холбооны өмнөх ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ 2017 онд улиран ажиллаж байсан бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон тул өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ гардуулсан аж.
Монго 2021-01-29 66.181.161.99
Торийн монгицг угаах н дээ
Зочин 2021-01-29 68.249.160.193
yvj morio uyaj uz
Зочин 2021-01-29 135.148.33.109
>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-29 202.126.90.4
Монголын бокс дампуураад дээр бүүр дампуурах нь ээ . Маскны цаана баахан хулгайч нар байнашдээ .
Зочин 2021-01-29 202.126.90.49
Энэ хэдэн нөхөрт ерөнхий сайдын гаргасан 5 дээш хүн цуглаж болохгүй гэсэн захирамж зөрчсөн байна .Хууль дүрэм гэж юм байна . Зөрчлийн хуулиар хүн бүрийг 500.000 төгрөгөөр торгох заалт байдгийг сануулах хэрэгтэй байна аа.
зочин 2021-01-29 66.181.184.160
За энэ нөхөр ч төрийн өмчит компанийн мөнгийг төрийн бус байгууллагаар дамжуулж баахан угаах нь дээ.