ХНХЯ: Цалинтай ээж хөтөлбөрт 92 тэрбум төгрөг зарцуулна | News.MN

ХНХЯ: Цалинтай ээж хөтөлбөрт 92 тэрбум төгрөг зарцуулна

ХНХЯ: Цалинтай ээж хөтөлбөрт 92 тэрбум төгрөг зарцуулна

ХНХЯ: Цалинтай ээж хөтөлбөрт 92 тэрбум төгрөг зарцуулна

ХНХЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяраас тодруулга авлаа.


2021 оны долдугаар сарын 1-нээс  "Цалинтай ээж" хөтөлбөрийг зогсоож, хүүхдээ асарч буй эхчүүдэд 50 мянган төгрөг олгохгүй байх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчээ.   Тэгэхээр цаашдаа "Цалинтай ээж" хөтөлбөр зогсоно гэсэн үг үү?

-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянах шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтэд “Эх, олон хүүхэдтэй өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн зарим хэсэг, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн байна гэж дүгнэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр, 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсан.

Энэхүү дүгнэлт нь “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн хүрээнд хүүхдээ асарч байгаа ээжүүдэд олгож байгаа "Цалинтай ээж" хөтөлбөрийг зогсоох агуулга биш харин хүүхдээ асарч байгаа аавуудад тэтгэмж олгох талаар  уг хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулийн зүйл заалттай нийцүүлэх хугацаа гэж ойлгож болно. Иймд, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж буюу "Цалинтай ээж" хөтөлбөрийн хэрэгжилт хэвийн үргэлжлэх юм. 

-Энэ жилийн хувьд дээрх хөтөлбөрт нийт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-2021 онд уг тэтгэмжид 92 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт туссан. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж буюу "Цалинтай ээж" хөтөлбөрт 2018 онд 204.2 мянган хүн хамрагдаж, 91.5 тэрбум төгрөг, 2019 онд 204.5 мянган хүн хамрагдаж, 92.3 тэрбум төгрөг, 2020 онд 196.9 мянган ээж хамрагдаж 89.9 тэрбум төгрөг тус зарцуулсан.

-Цар тахлын улмаас эдийн засаг хямарч байна.  Ирэх долдугаар сард олон төсөл хөтөлбөр санхүүжилтгүйн улмаас зогсох магадлалтай.  Гэхдээ "Цалинтай ээж" хөтөлбөрийн санхүүжилтийг улсын төсөвт суулгасан болохоор зогсохгүй гэсэн үг үү?

-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж буюу Цалинтай ээж хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгасан. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-29 89.31.57.5

!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

х 2021-01-29 64.119.20.116

энэ их шог юм

Avatar

Зочин 2021-01-29 103.80.210.183

3 -4 хөн ИХ-н хулгайчуудын иддэг мөнгөнөөс хэл дахин бага мөнгө шүү дээ. 76 ядаж л хангамжаасаа татгалзвал хүүхдийн мөнгө цалинтай ээжийн мөнгө 2 дахинаас ч дээш өсөх боломжтой.

Avatar

Ner 2021-01-29 192.82.64.208

ene news.m-iin IT site-deeree baigaa yumaa ayataahan hyanaad oruulchij chaddaggui teneg hun baina. suuliin 3 udur erduusuu shine medeelluud n oligtoi tsagtaa garahgui yum. ajlaa hiij chaddaggui huniig ajlaas n haldag ch boloosoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж