Берлин хотноо төвтэй Транспэрэнси интернэшнл байгууллага 2020 оны Авлигын төсөөллийн индексийг өнөөдөр /2021.01.28/ олон нийтэд зарлалаа. 2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад авлига нь Сovid-19 цар тахлын эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, улс орнуудын ардчиллыг ухрааж, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцлийг удаашруулж байна гэж дүгнэсэн байна.
Транспэрэнси интернэшнл байгууллагын Эрүүл мэндийн дэлхийн хөтөлбөрийн хийж байсан судалгаагаар дэлхийн хэмжээнд авлигын гэмт хэрэгт эрүүл мэндийн салбар жил бүр 500 тэрбум ам.доллар алддаг гэж дүгнэжээ. Транспэрэнси интернэшнл нь олон улсын авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллага бөгөөд 25 гаруй жил авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа юм.
1995 оноос хойш хойш Авлигын төсөөллийн индекс нь олон улсад төрийн салбарын авлигын тэргүүлэгч үзүүлэлт болсон. Транспэрэнси интернэшнл байгууллага нь 2012 онд индексийг бүтээхдээ ашигласан аргачлалаа жил бүрийн оноог харьцуулах бололцоог хангахын тулд шинэчилдэг байна.

Энэ удаагийн жагсаалтад Монгол Улс өмнөх 35 оноо авч, 180 улсаас 111-р байрт жагссан байна. Энэ нь өмнөх жилийнхөөс дөрвөн байраар ухарсан үзүүлэлт юм. 2020 оны Авлигын төсөөллийн индекс 180 улс орон, бүс нутгийг эрэмбэлэхдээ төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргажээ. Ингэхдээ 0-ээс (маш их авлигатай) 100 (цэвэр) онооны хэмжүүрээр үнэлдэг байна.
2020 оны жагсаалтыг Дани улс, Шинэ Зеланд улсууд 88 оноотойгоор тэргүүлсэн бол Сири, Сомали, Өмнөд Судан улсууд 14, 12, 12 оноотойгоор сүүл мушгисан байна. 2012 оноос хойш Эквадор улс (39), Грек улс (50), Гайана улс (41), Мьянмар улс (28) болон Өмнөд Солонгос улс (61) зэрэг 26 улс оноогоо сайжруулж урагшилсан бол Босни ба Херцеговина улс (35), Гватемал улс (25), Ливан улс (25), Малави улс (30), Мальта улс (53), Польш улс (56) зэрэг 22 улсад авлига улам цэцэглэж доройтсон байна.
Харин бусад улсууд сүүлийн 10 гаруй жил оноогоо ахиулаагүй буюу авлигын эсрэг ямар нэгэн өөрчлөлтгүй гацжээ. Тэдний нэг нь сүүлийн таван жил 35-37 оноо авч буй Монгол Улс ажээ. Энэ нь авлигын суурь шалтгааныг шийдвэрлэх үйл явцыг улс орнуудын Засгийн газрын зүгээс удаашруулж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна. Түүнчлэн АНУ 67 оноо авсан нь 2012 оноос хойш авсан хамгийн муу үзүүлэлт болжээ. Ашиг сонирхлын зөрчлийн хэргээс гадна дээд түвшинд эрх мэдлээ урвуулан ашиглах явдал АНУ-д газар авчээ. 2020 онд төрөөс олгосон Сovid-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан нэг их наяд ам.долларын багцын хяналтгүй зарцуулалт нь үүнд нөлөөлсөн байна.
Авлигын индекс оноо өндөр орнууд эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт сайн бөгөөд ардчиллын институцууд нь хараат бус, хууль дээдлэх ёс өндөр байна.
Транспэрэнси интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга хатагтай Дэла Фэррэира Рубио “Covid-19 цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш бас авлигын хямрал бөгөөд үүнд бид ялагдаж байна. Өнгөрсөн жил улс орнуудын хувьд урьд өмнө байгаагүй сорилттой жил боллоо. Авлига өндөртэй улс орнууд энэхүү сорилтод бүдэрч байна. Мөн Авлигын төсөөллийн индексийн оноо өндөр авлига улс орнууд авлигатай тэмцэхэд бусаддаа туслах үүргээ гүйцэтгэхийг уриалж байна ” гэж мэдэгджээ.

Covid-19
Авлигын гэмт хэрэг нь иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байдаг ба ялангуяа цар тахал онцгой байдлын үед энэ байдал улам гаарч байгаа аж. Төрийн салбар авлигаас ангид байвал эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой болдог. Жишээлбэл, Уругвай улс (71 оноотой ) латин америк бүс нутгаас хамгийн өндөр оноо авчээ. Тус улс нь эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг тул маш сайн эпидемиологийн буюу тархвар зүй ба тандалтын тогтолцоотой юм. Энэ нь тус улсыг Сovid-19 болон зика зэрэг бусад халдварт өвчинтэй үр дүнтэй тэмцэхэд эерэгээр нөлөөлсөн байна.
Харин Бангладеш улс (26 оноотой) бөгөөд эрүүл мэндийн салбартаа маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдгийн зэрэгцээ эрүүл мэндийн төвүүд дэх авлига, гадаад хөрөнгө оруулалт, хандив тусламжийг завших зэрэг авлигын гэмт хэргүүд Сovid-19 цар тахлын үед цэцэглэсэн байна. Авлигын гэмт хэрэг мөн эрүүл мэндийн хангамжийн худалдан авах ажиллагаанд их байгааг онцолжээ. Авлига өндөртэй улс орнууд Сovid-19 цар тахлын үед хууль дээдлэх ёс, хүний эрхийг болон ардчилсан институцийг хамгийн их зөрчиж байна. Тухайлбал, Филиппин улсад (34 оноотой) цар тахлын үед хүний эрхийг зөрчих, иргэдээ ялгаварлан гадуурхах болон хэвлэл мэдээллийн эрхийн томоохон зөрчлүүд ихээр илэрч байгаа юм. Транспэрэнси интернэшнл Монголиа байгууллагын зүгээс Монгол Улс цар тахлын үед хүний эрхийг зөрчиж иргэдээ ялгаварлан гадуурхаж тусгаарлах байрнаас авлигын шалтгаанаар Сovid-19 гадагш алдсаныг шүүмжилжээ.
Зөвлөмжүүд
Транспэрэнси интернэшнл байгууллага дэлхийн улс орнуудад авлигыг бууруулах, дахин тохиолдож болох хямралын хариу арга хэмжээний хүрээнд дараах зөвлөмжүүдийг хүргэжээ. Үүнд:
• Хөрөнгө, санхүүжилт хамгийн шаардлагатай хүмүүст хүрч байгааг бататгахын тулд хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Авлигатай тэмцэх болон аудит ба бусад хяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт, хүний нөөцтэй байж мөн эрх зүйн хувьд хараат бус байх.
• Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох болон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулахад нээлттэй, ил тод байдлыг хангах.
• Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийн орон зайг хамгаалах
• Олон нийтэд хүртээмжтэй, цаг тухайд нь мэдээллийг хүргэх үүднээс Холбогдолтой мэдээллийг нийтэлж мэдээлэл авах боломжоор хангах
Эх сурвалж: Transparency International Mongolia
Зочин 2021-01-28 66.181.176.222
Ухраагүй. Зориуд ингэж нэг урагшлуулж, нэг хойшлуулж улс оронд нь үймээн самуун дэгдээх гэдэг арга. Тэгсэн мөртлөө цаазын ялыг сэргээнэ гэхээр хэрэггүй гэнэ. Дээгүүрээ өөрсдөө бас ч үгүй авилгатай л улсууд шүү дээ хө.
Зочин 2021-01-28 103.80.210.183
4 юм уу 5 юм уу. өөр өөр бичсэн байх юм. сэтгүүлч хуулахдаа хүртэл халуун будаа хүртэж сураагүй цус юм аа
Зочин 2021-01-28 173.205.176.179
Dooguur deeguur avilgalgui bol yum buthee bolichihson oron odoo yaya gehev. Uls turchiduu hudlaa gutgeel btsgaaj bj. Yes yumandeeree ard irged maani uursduul avilgaliig tolgoi deeree gargachihsan bizdee. Tsalin baga yum chine uur yahavdaa geed jiriin ajilchid, surguuli bagsh hurtel avilgal avj bhad. Mongolchuud maani uursduul archaagui bgaa bhgui.
Зочин 2021-01-28 66.181.160.1
Коммунист үзэлтэй нам засаг барингуут ёс юм шиг хэд хэдэн байраар ухардаг ямар хачин шалгууртай юм бэ.. За манайхан ч энийг нь батлах юм хийдэг биз дээ…
Зочин 2021-01-28 66.181.176.192
Миний сэтгэгдлийг оруулахаа байлаа энэ сайт! Овоо шинэлэг гээд үнэлээд байсан чинь улс төрийн захиалгаар хаагаад байх юм.
Зочин 2021-01-28 178.17.174.164
Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-01-28 64.119.25.8
коммунистууд төрийн эрхэнд гарахаараа авилгыг цэцэглүүлж Монгол улсыг хамгийн муу муухай руу оруулдаг гэдгийг бид яс махандаа хүртэл ойлгох цаг болсон. энэ гамшиг манай улсын хичнээн удаан жил тамлаж, муужруулж сүйтгэх юм бэ
Зочин 2021-01-28 192.82.69.14
Наад авлгалын индекс гээд байгаа юмыг ямар орны хүмүүс ямар зорилгоор гаргаж байгаа нь ойлгомжтой. Барууны орнууд Монгол шиг орныг улам дарамтлах гэж. Харин Барууны орнууд авилгалд идэгдээд, аль хэдийнээ ялзраад жагсаалаас "хасагдсан".
Зочин 2021-01-28 139.5.216.195
Baruunii ornuud Manai muu jijig hen Mongoliig yamar elentsgee hiih gej daramtlahiim be, tooj harah ch vgvi sh dee!
Зочин 2021-01-28 203.91.115.48
бүх юм мөнгөөр үхсэн ч мөнгө сонгууль мөнгө авилгал архидалт их Нэг нам луйварддаг хүссэнээ хийдэг харин ч бага ухарч
mongol 2021-01-28 192.82.68.75
Uls turchid huvia hicheegeed zuvhun uursduu l bolj baival ard rumnee ogt bodohgui bn ug ni iim tsuuhun ard irged hangaluun amidarch hugjil amidralaaraa delhiid gaihuulah bolomjtoi bailaa haramsaltai ni manai udirdagch nar iim bolomjiig olgohgui bn daa
Зочин 2021-01-28 103.26.193.236
МОНГОЛ ЯЛАВ!!! КҮҮК СЭЛЭМ ЭРГҮҮЛНЭ ГЭЭД БАЙСАН ЯАСАН БЭ???
Зочин 2021-01-28 103.80.210.183
тугалган сүх байжээ.
Зочин 2021-01-28 64.119.21.56
OYUM-ERDENE : MONEY CHIN MIND D BAIDAG , THE MIND IS NOMAD
Зочин 2021-01-28 64.119.21.56
OYUN—ERDENE : DENMARK AAS SURULTSAAJI AVILGAA UGUI ORON BOLGOO , GEKH D AAN MUUTEI TEMTSEED KHOGJIL HEHGUI BOL NUULTAN BOLOKH AYUULTEI SHUU . KHOGJIL MONEY UGUI BOL HUDLAAA.
mgl 2021-01-28 192.82.76.95
Yag unen. avilgatai ogt temtsehgui, nud huurch baigaag olon uls medej baina. Gazriin alba gehed l buun aivlga.
Зочин 2021-01-28 202.9.46.30
МАН-ыэ ажлын үр дүн.
Зочин 2021-01-28 192.82.72.150
Дүгнэлт зөв байна. Авилгын асуудал гарахаар сургуулийн багш, хэн нэгэн албан хаагчаар туг тахиад, жинэхэнэ мэргэжсэн авилгач нь тушаал дэвшдэгийг Транспэрэнси интернэшнл мэдэхийн сайнаар мэдэж байгаа шүү дээ.
Зочин 2021-01-28 202.21.108.58
Онигоо, онигоо 3 хан сая хүн амтай авиллаггүй улсын 1-т бичигдэх ёстой ш дээ.